Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй Монголын парламентын төлөөлөгчид (2026.02.10) Москва хотын Александрын цэцэрлэгт хүрээлэн дэх “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд Монголын талын албан ёсны төлөөлөгчдийн хамт ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев оролцов.
Энэхүү цогцолборыг 1941-1945 оны Аугаа их Эх орны дайнд амь үрэгдэгсэд, мөн дайны үед онцгой гавьяа байгуулсан баатар хотууд болон цэргийн алдар суут хотуудыг алдаршуулах зорилгоор байгуулж, 1967 оны тавдугаар сарын 8-нд нээжээ. 1997 оноос хойш нэр үл мэдэгдэх цэргийн булшийг хүндэт харуулын цэрэг хамгаалдаг болсон байна. Уг цогцолбор нь ОХУ-ын соёлын өв болон Цэргийн алдрын үндэсний дурсгалт газрын нэг юм.
Жил бүрийн тавдугаар сарын 09-ний “Ялалтын өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалд хүндэт зочдоор уригдсан улс орны тэргүүн нар болон ОХУ-д айлчлал хийж буй гадаадын өндөр хэмжээний зочид уг цогцолборт цэцэг өргөдөг уламжлалтай хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно
УИХ дахь намын бүлгийн ажилтнууд, гишүүний туслах, зөвлөхүүд магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамрагдаж байна
Хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ
УИХ-ын дарга Н.Учрал БНЭУ-аас манай улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа
У.Хүрэлсүхийн хориглон хамгаалалт
Д.Амарбаясгаланд хилс хэрэг хүлээлгэхийн тулд Б.Ганхуягаас мэдүүлэг авсан гэв үү
УИХ-ын дарга Н.Учрал БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ.gif)

Сэтгэгдэл бичих