УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. Тэрээр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал хэлэлцсэн чуулганы хуралдааныг удирдсан, улмаар Үндсэн хуулийн цэцээс үүнийг Үндсэн хуулийн зөрчсөн үйлдэл болсон хэмээн дүгнэж, хуулийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад байна. Энэ нь мөн Монголын парламентын түүхэн дэх анхны тохиолдол болж байна. Тэгвэл энэ асуудал ОУПХ-ныхны анхааралд очсон байна. Ер нь ийм жишиг ардчилсан засаглалтай улс орнуудад ховор тохиолддог бололтой. Олон улсын парламентын холбоо нь 1889 онд байгуулагдсан, дэлхийн үндэсний парламентуудын хамгийн том, хамгийн эртний олон улсын байгууллага юм. Улмаар парламентуудын хамтын ажиллагааг дэмжих, ардчилсан засаглалыг бэхжүүлэх, хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангах, олон улсын энх тайван, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой. Өөрөөр хэлбэл, ОУПХ нь парламентын засаглалд тулгамдсан ёс зүй, хариуцлага, ил тод байдлын асуудлыг “дотоод хэрэг” гэж орхидоггүй, харин олон улсын жишиг, стандартаар хэлэлцдэг. УИХ ОУПХ-той хүний эрхийн мэдрэмжтэй хууль тогтоох, жендерийн үнэлгээ хийх, парламентын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг байна. Ийм хамтын ажиллагаатай байгууллагын түвшинд Монголын парламентын удирдлагатай холбоотой асуудал яригдсан нь улсын нэр хүнд, парламентын үнэлэмжид нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэж буй бололтой. УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяагийн асуудал нь гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох хүртэл нээлттэй хэвээр байгаа. Үүн дээр Олон улсын парламентын холбоонд Х.Булгантуяагийн асуудал яригдаж эхэлсэн нь Монголын парламентын засаглал олон улсын хараанд орсныг, дотоодын улс төрийн шийдвэрүүд олон улсын ардчиллын шалгуураар үнэлэгдэж эхэлснийг, цаашид ёс зүй, хариуцлагын асуудлыг “улс төрийн дуулиан”-аар хааж өнгөрөөх боломж хумигдаж байгааг илтгэж байна.
Facebook
Twitter
Youtube


Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!
Түрээсийн байрны эрэлттэй зэрэгцэн залилах гэмт хэрэг ихэсдэг
Даян аварга Б.Орхонбаярт холбогдох иргэний хэргийн талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг шүүх.мн дээр байршуулжээ
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт
“Стандартын замаар зорчих нөхцөлийг бий болгохын тулд зайлшгүй авто замын төлбөрийг нэмэх шаардлага үүссэн”
“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ
Б.Наранцэцэг: Цээжээр хүчтэй өвдөх, толгой эргэх, хүзүү хөших, нүд харанхуйлах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай
Оюу толгойн гэрээг залилангийн шинжтэй гэж үзэн, хуулийн байгууллагад хандлаа

Сэтгэгдэл бичих