Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан боллоо


2-р сарын 11
18 цаг 09 минут

     Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан өчигдөр (2026.02.10) Москва хотноо боллоо. Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй уг хуралдаанаар хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчны салбарын цаг үеийн болон тулгамдсан асуудлыг хэлэлцэж, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар  хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга, хамтын ажиллагааны Комиссын Монголын хэсгийн дарга Б.Пүрэвдорж,  ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга, хамтын ажиллагааны Комиссын Оросын хэсгийн дарга Алексей Васильевич Гордеев нар удирдан явууллаа.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, хуралдааныг нээж хэлсэн үгэндээ, парламент хоорондын хамтын ажиллагааны чухал механизм болсон хамтарсан Комиссын хоёрдугаар хуралдаан өргөн бүрэлдэхүүнтэй эхэлж байгааг онцлоод өндөр дээд түвшний болон бусад салбарын харилцан айлчлал тогтмолжиж, хууль эрх зүйн орчин сайжирч, хамтарсан төсөл хөтөлбөрүүд урагшилж байгаад баяртай байна гэв. Худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, соёлын харилцааг хөгжүүлэх , улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, яриа хэлэлцээг өргөжүүлэх чухал талбар гэдгийг тэмдэглэв. УИХ-ын дэд дарга үргэлжлүүлэн монголын талаас оролцогчдыг танилцууллаа. Хуралдаанд, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Р.Сэддорж, Ж.Батжаргал, М.Бадамсүрэн, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, А.Ариунзаяа, Ж.Золжаргал, С.Одонтуяа, П.Мөнхтулга, М.Мандхай, Л.Энхнасан, Д.Рэгдэл, Р.Батболд, Д.Пүрэвдаваа нар оролцлоо.

Хуралдааны үеэр Холбооны хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёв, Комиссын анхдугаар хуралдаанд яригдсан ажлууд бодитой хэрэгжиж, урагшилж байгаа ч  талууд нөөц боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байгааг хэллээ.

Тэрбээр, ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдсан  Монгол-Оросын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт амжилттай болсон нь хамтын ажиллагааны чухал механизмуудын нэг болсныг тодотголоо. Түүнчлэн Монгол, Оросын худалдааны тэнцвэргүй байдлыг зохицуулах, харилцан ашигтай хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх хэрэгтэйг дурдаад, үүнд парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын үүрэг их гэдгийг онцлов. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээр нь манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх хөшүүрэг мөн гэдэгт талууд санал нэгтэй байлаа.

Үргэлжлүүлэн, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, хоёр улсын эдийн засгийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн явц, цаашдын төлвийн талаар үг хэлсэн. Энэ үеэр экспорт, импортын зөрүүтэй байдлыг анхаарах, худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, бизнесүүд хоорондын харилцаанд тулгардаг шимтгэл, төлбөрийн дарамтын асуудлыг хөндлөө.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн гэдгийг тодотголоо. Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд гаалийн татвараас чөлөөлөгдөх 367 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний 90 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн гэдгийг онцлоод харилцан өгөөжтэй хэрэгжүүлэхийн тулд тарифын бус саад тотгорыг багасгах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов. Түүнчлэн мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа, боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр санал солилцсон юм.

Тээвэр, дэд бүтцийн салбарын хоёр талын төсөл, хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх асуудлаар Б.Дэлгэрсайхан сайд үг хэлэхдээ хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Эрээнцав-Чойбалсан-Бичигтийн боомт чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын бүтээн байгуулалт болон төмөр зам, агаарын тээврийн асуудлыг онцоллоо. Хоёр орны төмөр замын харилцаа нь эдийн засгийн төдийгүй бүс нутгийн уялдаа холбоог бэхжүүлэхэд ач холбогдолтойг хэлэв. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөгжил, шинэчлэлийн төсөлд онцгой анхаарал хандуулах нь зүйтэйг тэмдэглээд суурь бүтцийн их засвар, хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлд санхүүжилтийн эх үүсвэрийн асуудал тулгарч байгааг дурдлаа. Түүнчлэн хоёр талын төлөөллүүд хил орчмын бүс нутагт хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтот санаачилгуудыг дэвшүүлж, санал солилцсон юм. Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын гуравдугаар хуралдааныг ирэх жил Монгол Улсад зохион байгуулах юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ ээ, У.Хүрэлсүх хэвээрээ л байгаа1 цаг 28 минутын өмнөД.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх үндэслэлүүдийг ХЕХ судалж байна4 цаг 17 минутын өмнөГ.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна4 цаг 26 минутын өмнөАНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга бараалхав4 цаг 30 минутын өмнөАжлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын зөвшөөрөл олгох асуудлаар хуралдлаа4 цаг 33 минутын өмнөБ.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна4 цаг 36 минутын өмнөХиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо4 цаг 40 минутын өмнөҮндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ4 цаг 45 минутын өмнөУлаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ7 цаг 11 минутын өмнөУ.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг7 цаг 16 минутын өмнөЭнэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна8 цаг 17 минутын өмнөБерлин-Бранденбургийн маргаашийн бүх нислэг цуцлагджээ8 цаг 23 минутын өмнө2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо8 цаг 28 минутын өмнө“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа3 сар 17. 9:56УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.16-03.203 сар 17. 8:46УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 17. 8:43Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн3 сар 17. 8:40О.Цогтгэрэл Н.Учралыг онилсон нь МАН-ыг хагалах Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын захиалга уу3 сар 16. 21:11Шатрыг бүх нийтийн спорт болгоход анхаарч, Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна3 сар 16. 18:19Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг долоодугаар сарын 3-нд нээнэ3 сар 16. 18:12Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо3 сар 16. 18:07Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа3 сар 16. 17:59Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ3 сар 16. 17:54Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо3 сар 16. 15:15УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо3 сар 16. 12:46У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй3 сар 16. 11:51УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг3 сар 16. 11:45Аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлагаар 12 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 16. 11:25УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ3 сар 16. 11:03Дугаар #5 | Ормузын хоолой хаагдсанаар Монголд юу болох вэ?3 сар 16. 10:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.