Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2026.02.11) Москва хотын Хүндэтгэлийн дэнж дээрх “Ялалтын цэцэрлэгт хүрээлэн”-д Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэг болгон барьсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө.
Хүндэтгэлийн арга хэмжээнд ОХУ-ын батлан хамгаалах, онцгой байдал, хилийн цэрэг, цагдаагийн сургуульд суралцдаг монгол сонсогчдын төлөөлөл оролцлоо.
Энэхүү хөшөө нь Аугаа их Эх орны дайны хүнд бэрх жилүүдэд Монголын ард түмний чин сэтгэлийн илэрхийлэл болгож Зөвлөлтийн ард түмэн болон Улаан армид илгээсэн дулаан хувцас, хоол хүнс, агт морьд, Монголын ард түмний хөрөнгөөр бүтээсэн “Хувьсгалт Монгол” танкны цуваа болон “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг хандивласныг бэлгэддэг.
Хөшөөний шавыг Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн босгон дээр 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр иргэн Г.Ганбаярын санаачилгаар тавьж, хөшөөг уран барималч А.Очирболд, архитекторч А.К.Тихонов, В.В.Перфильев нарын зураг төслийн дагуу 2017 оны 05 дугаар сарын 5-ны өдөр Ялалтын баярын өмнө “Ялалтын цэцэрлэгт хүрээлэн”-д байрлуулсан.
Facebook
Twitter
Youtube


500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно
УИХ дахь намын бүлгийн ажилтнууд, гишүүний туслах, зөвлөхүүд магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамрагдаж байна
Хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ
УИХ-ын дарга Н.Учрал БНЭУ-аас манай улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа
У.Хүрэлсүхийн хориглон хамгаалалт
Д.Амарбаясгаланд хилс хэрэг хүлээлгэхийн тулд Б.Ганхуягаас мэдүүлэг авсан гэв үү
УИХ-ын дарга Н.Учрал БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ.gif)

Сэтгэгдэл бичих