А.Амартүвшин: Айл өрхүүдэд суурилуулж буй хийн зуух хий алдагдахаас сэргийлсэн хамгаалалт сайтай


2-р сарын 12
9 цаг 37 минут

      Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж буй. Энэ хүрээнд хийн зуухнуудыг айл өрхүүдэд суурилуулж байна. Өчигдөр орой хийн зуух дэлбэрсэн гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Тэгвэл нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин хийн зуух дэлбэрээгүй гэсэн тайлбар мэдээллийг өглөө.

Тэрбээр "Өчигдөр орой Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны айлд суурилуулсан хийн түлшний зууханд суурилуулалтын улмаас багахан гэмтэл гарсан. Зуухыг суурилуулахдаа угсралтын баг хяналтаа дутуу хийж, алдаа гаргасан. Тухайлбал, зуухны плитканы хийн хоолойн жийрэг резин нь тээвэрлэлтийн явцад унасан байсныг хяналтын ажилтан зуух суурилуулах явцдаа анзааралгүй угсарсан байна. Үүний улмаас плитка асааж турших явцад буюу угсарчхаад эхний удаа асаахад бага хэмжээний гал гарсан ч зуухны хамгаалалтын системүүд ажиллаж гал тэр дороо унтарсан. Айл өрхүүдэд суурилуулж байгаа хийн зуух нь хий алдагдахаас хамгаалсан, өндөр түвшний аюулгүй ажиллагааны хамгаалалттай. Ямар нэг дэлбэрэлт гэх мэт зүйл болоогүй. Бид хийн зуух, баллоныг суурилуулахдаа аюулгүй ажиллагааны норм, дүрмийг маш сайн мөрдөж, баримталж ажиллаж байгаа бөгөөд иргэд хийн хэрэглээнд дадтал 7-10 хоног эргэх холбоотой ажиллаж байна" гэлээ. 

Айл өрхүүдэд суурилуулж байгаа хийн зуух нь:

  • Олон улсын NFPA норм, ASME стандарт, шаардлагын дагуу монгол инженерүүд бүтээсэн.
  • Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, аюулгүй ажиллагааны дээд түвшний хамгаалалттай.
  • Яндан нь хоёр давхар хийцтэй.
  • Агаарыг гаднаас авч, шаталтын бүтээгдэхүүнийг гадагш гаргах зориулалттай учраас хүчилтөрөгчийн дутагдал үүсгэдэггүй.
  • Хийн алдагдал гарсан тохиолдолд “Lorawan” системээр дамжуулан Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд шуурхай мэдээлэл дамжуулдаг.
  • Ажиллагааны хэвийн, эко горимтой. Температур тохируулах боломжтой бөгөөд ашиглахад хялбар.
  • Агаар чийгшүүлэгч усны тавцантай зэрэг давуу талтай.

Харин хийн баллон нь:

  • Олон улсын NFPA нормын шаардлага хангасан.
  • Аюулгүй хавхлагатай.
  • Хамгаалах хавхлагатай.
  • Хэт дүүргэлтийн хавхлагатай.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв5 минут 35 секундын өмнөСар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь1 цаг 8 минутын өмнөС.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” гэсэн гал унтраасан бодлого л хэрэгжиж байна1 цаг 11 минутын өмнөИх хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэсэн хэргийг шалгаж байна1 цаг 19 минутын өмнөЭ.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа1 цаг 24 минутын өмнөСар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна1 цаг 31 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ1 цаг 34 минутын өмнөБортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна1 цаг 39 минутын өмнөХот, нийтийн аж ахуйн 46 байгууллагын 3000 гаруй албан хаагч их цэвэрлэгээ хийж байна1 цаг 42 минутын өмнөМонгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ1 цаг 45 минутын өмнөА.Амартүвшин: Айл өрхүүдэд суурилуулж буй хийн зуух хий алдагдахаас сэргийлсэн хамгаалалт сайтай1 цаг 47 минутын өмнөӨвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулна1 цаг 51 минутын өмнөСар шинийн өдрүүдэд ослоос сэргийлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо1 цаг 54 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов2 цаг 9 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн2 цаг 24 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө2 сар 11. 19:48Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан боллоо2 сар 11. 18:09Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зарцуулах талаар иргэдтэй зөвлөлдөнө2 сар 11. 15:11Нэгдүгээр тойрог замаар өдөрт 216 мянган тээврийн хэрэгсэл нэвтрэх хүчин чадалтай байна2 сар 11. 15:07Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно2 сар 11. 15:04Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан хил нэвтрэхийг завджээ2 сар 11. 14:37“Нэгдсэн Орос” намын дарга Д.А.Медведевтэй уулзав2 сар 11. 14:32Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн засвар дууслаа2 сар 11. 13:57“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа2 сар 11. 13:49Монгол Улсын дархан хилийн зурвас газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо2 сар 11. 11:53Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ2 сар 11. 11:46Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо2 сар 11. 11:15Талуудын 17 дугаар бага хурлын хөх бүс дэх түр байгууламжийг барих гүйцэтгэгчээр GL Events компани шалгарлаа2 сар 11. 10:24Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ2 сар 11. 10:19Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуухыг айл өрхүүдэд суурилуулж байна2 сар 11. 9:50
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.