УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ


2-р сарын 12
9 цаг 51 минут

     Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өчигдөр (2026.02.11) ОХУ-ын Зэвсэгт хүчний төв сүм бүхий “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэнд босгосон монгол эрсийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

сонин mn

Москва хотын Одинцово дүүрэг, Минскийн хурдны замын 55 км-т 5500 га талбайд цогцолсон цэцэрлэгт хүрээлэнгийн энэ хэсэгт Дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлт Холбоот Улсын холбоотон байсан ард түмнүүдийн хүндэтгэлийн уран барималт цогцолборыг бүтээсэн байна. Ингэхдээ тухайн ард түмний бодит хүмүүс, түүхэн үйл явдалд тулгуурлан урлажээ.

сонин mn

“Монгол цэргүүд” хэмээх хөшөөнд Ховд аймгийн Манхан сумын малчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гурван удаагийн Сүхбаатарын одонт Лувсангийн 18 настай байх үеийн цэл залуу дүр төрхийг мөнхөлжээ. Тэрбээр 1942 онд 1200 гаруй тэмээ бүхий жингийн цувааг ахлан, фронтод хүргэх бэлгийн ачааг Манхан сумаас Алтайн хязгаарын Бийск хотноо хүргэж өгчээ.

Олон хоног, сар хүнд хэцүү замыг туулан асар урт тэмээн жингийн цувааг хөтөлж, монголчуудын чин сэтгэлийн тусламжийг Оросын ард түмэнд авчирсан энэ гайхалтай намтар түүхтэй хүн хэмээн Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж танилцуулаад, монгол хүний бодит дүрээр бүтээгдсэн хөшөө ОХУ-д цор ганц гэдгийг онцлов.

Хөшөөнд цэцэг өргөхөд Лувсан баатрын ач хүү Х.Дэлгэр оролцов. Тэрбээр монголчуудын бэлгийг Зөвлөлтийн ард түмэнд хүргэж, бага залуугийн дүр төрхөөрөө Москва хотноо мөнхрөн үлдсэн өвөөгөөрөө бахархаж байна гээд, өөрсдийн идэх хоол, өмсөх зүүхээс хагаслан байж дулаан хувцас, хоол хүнс цуглуулан цуваа цуваагаар бэлэглэж байсан Монголын ард түмний тус дэмийг Оросын ард түмэн өнөөдрийг хүртэл талархан хүндэтгэсээр байгаад баяртай байна гэлээ. Хөшөөг уран барималч А.Д.Чебаненко бүтээж, 2022 онд цэцэрлэгт хүрээлэнд байрлуулжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ ээ, У.Хүрэлсүх хэвээрээ л байгаа13 минут 14 секундын өмнөД.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх үндэслэлүүдийг ХЕХ судалж байна3 цаг 4 минутын өмнөГ.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна3 цаг 13 минутын өмнөАНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга бараалхав3 цаг 16 минутын өмнөАжлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын зөвшөөрөл олгох асуудлаар хуралдлаа3 цаг 19 минутын өмнөБ.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна3 цаг 23 минутын өмнөХиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо3 цаг 26 минутын өмнөҮндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ3 цаг 32 минутын өмнөУлаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 цаг 57 минутын өмнөУ.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг6 цаг 3 минутын өмнөЭнэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна7 цаг 3 минутын өмнөБерлин-Бранденбургийн маргаашийн бүх нислэг цуцлагджээ7 цаг 9 минутын өмнө2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо7 цаг 14 минутын өмнө“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа9 цаг 58 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.16-03.203 сар 17. 8:46УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 17. 8:43Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн3 сар 17. 8:40О.Цогтгэрэл Н.Учралыг онилсон нь МАН-ыг хагалах Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын захиалга уу3 сар 16. 21:11Шатрыг бүх нийтийн спорт болгоход анхаарч, Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна3 сар 16. 18:19Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг долоодугаар сарын 3-нд нээнэ3 сар 16. 18:12Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо3 сар 16. 18:07Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа3 сар 16. 17:59Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ3 сар 16. 17:54Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо3 сар 16. 15:15УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо3 сар 16. 12:46У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй3 сар 16. 11:51УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг3 сар 16. 11:45Аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлагаар 12 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 16. 11:25УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ3 сар 16. 11:03Дугаар #5 | Ормузын хоолой хаагдсанаар Монголд юу болох вэ?3 сар 16. 10:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.