Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна


2-р сарын 12
9 цаг 54 минут

       Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл "Их наяд" болон “Соёолж молл” худалдааны төвд үргэлжилнэ. Үзэсгэлэн худалдаагаар 21 аймаг, есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчид 55 мянган нэр төрлийн бүтээгдэхүүнийг түрээсийн төлбөр төлөхгүйгээр үйлдвэрийн үнээр борлуулж буй. Энэ үеэр ЖДҮ эрхлэгчдээс мэдээлэл тодрууллаа.

Хөвсгөл аймгийн ЖДҮ эрхлэгч Б.Отгон-Өлзий “Манайх "Амар байна уу" үзэсгэлэнд дөрөв дэх жилдээ оролцож байна. Анх варень үйлдвэрлэж эхэлж байсан бол одоо үйл ажиллагаагаа өргөжүүлж, ааруул, аарц, өрөм, хайлмаг зэрэг цагаан идээгээр бүтээгдэхүүний нэр төрлөө нэмсэн. Чихэртэй, чихэргүй 10 төрлийн ааруул зарж байна. Сүүлийн 10 хоногт борлуулалт эрс нэмэгдсэн. Сар шинийн баяр дөхөж байгаа болохоор тавгийн ааруул их авч байна. Нийслэлээс дэмжиж, лангууны түрээс төлөхгүй байгаа учраас иргэдэд бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр санал болгож байна. Мөн бүтээгдэхүүн худалдан авч буй иргэдийн сэтгэгдэл эерэг байна. Гадуур түрээсийн төлбөртэй үзэсгэлэнгүүдийн бараа өндөр үнэтэй байна гэж худалдан авагчид хэлж байгаа. Ийм боломж олгосон нийслэлийн Засаг даргын Тамгын газарт талархаж байна” гэв.

Архангай аймгийн Хотонт сумын ЖДҮ эрхлэгч Т.Батзаяа “Бид энэ үзэсгэлэнд дөрөв дэх жилдээ оролцож, нутгийнхаа сайхан айргийг зарж байна. Нэг литр айраг 9000 төгрөг, ихээр авбал 8000 төгрөг. Ирэх жил ч мөн энэ үзэсгэлэнд дахин оролцоно. Сар шинийн баяр дөхөж байгаа учраас хөл хөдөлгөөн ихэссэн, худалдан авалт сайн байна. Өмнөх жилүүдэд манайхаас айраг авч байсан хүмүүс дахин ирж худалдан авалт хийж байгаад баяртай байна” гэлээ.

Сүхбаатар дүүргийн ЖДҮ эрхлэгч Б.Баянжаргал “Манайх сарлагийн шар тостой хэвийн боов үйлдвэрлэдэг. Энэ жил “Амар байна уу” үзэсгэлэнд гурав дахь удаагаа оролцож байна. Хэвийн боовоос гадна ааруул, цагаан идээ борлуулж байгаа. Ул боов 9000 төгрөг, тахилын боов 4500 төгрөг, тавгийн идээний ааруул 40 мянган төгрөг, бусад ааруулаа 35 мянган төгрөгөөр худалдаалж байна. Түрээсгүй зогсож байгаа учраас үйлдвэрийн үнээр борлуулж байгаа. Бусад газарт түрээс төлж бүтээгдэхүүнээ борлуулахад зардал өндөр байдаг. Жил бүр ЖДҮ эрхлэгчдэд түрээсгүй зогсох боломж олгодогт баярлалаа” гэсэн юм.

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд оролцож буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид иргэдийн худалдан авалт, борлуулалт нэмэгдсэн гэдгийг онцолж байна. Үзэсгэлэн нээгдээд удаагүй байх үед борлуулалт дундаж түвшинд байсан бол сүүлийн 10 хоногт эрэлт огцом өсжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ ээ, У.Хүрэлсүх хэвээрээ л байгаа54 минут 11 секундын өмнөД.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх үндэслэлүүдийг ХЕХ судалж байна3 цаг 44 минутын өмнөГ.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна3 цаг 53 минутын өмнөАНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга бараалхав3 цаг 57 минутын өмнөАжлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын зөвшөөрөл олгох асуудлаар хуралдлаа4 цагийн өмнөБ.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна4 цаг 4 минутын өмнөХиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо4 цаг 7 минутын өмнөҮндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ4 цаг 12 минутын өмнөУлаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ6 цаг 38 минутын өмнөУ.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг6 цаг 44 минутын өмнөЭнэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна7 цаг 44 минутын өмнөБерлин-Бранденбургийн маргаашийн бүх нислэг цуцлагджээ7 цаг 50 минутын өмнө2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо7 цаг 55 минутын өмнө“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа3 сар 17. 9:56УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.16-03.203 сар 17. 8:46УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 17. 8:43Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн3 сар 17. 8:40О.Цогтгэрэл Н.Учралыг онилсон нь МАН-ыг хагалах Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын захиалга уу3 сар 16. 21:11Шатрыг бүх нийтийн спорт болгоход анхаарч, Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна3 сар 16. 18:19Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг долоодугаар сарын 3-нд нээнэ3 сар 16. 18:12Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо3 сар 16. 18:07Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа3 сар 16. 17:59Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ3 сар 16. 17:54Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо3 сар 16. 15:15УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо3 сар 16. 12:46У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй3 сар 16. 11:51УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг3 сар 16. 11:45Аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлагаар 12 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 16. 11:25УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ3 сар 16. 11:03Дугаар #5 | Ормузын хоолой хаагдсанаар Монголд юу болох вэ?3 сар 16. 10:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.