Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо


2-р сарын 13
9 цаг 00 минут

      Сар шинийн баярыг тохиолдуулан хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан “Нийслэлийн аварга фермер”-үүдийг тодрууллаа. 10 фермер “Нийслэлийн аварга фермер”-ээр шалгарсан бөгөөд энэ үеэр Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн “Ар гүнт Марцат” хоршооны дарга Т. Шагдарсүрэн шагнууллаа.

Нийслэлийн аварга фермерүүд:

  • Багануур дүүргийн нэгдүгээр хорооны фермер Ж.Намшир
  • Багануур дүүргийн дөрөвдүгээр хорооны фермер Н.Рагчаа
  • Налайх дүүргийн зургаадугаар хорооны фермер Б.Батням
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер “Энх-Анунгоо” ХХК
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Х.Эрдэнэбилэг
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер С.Анхбаяр
  • Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны фермер “Ар үр” ХХК
  • Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны фермер Б.Эрхэмбилэг
  • Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны фермер Д.Тогтохбаяр
  • Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны фермер Б.Санжаа

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан мал аж ахуйн үйлдвэрлэл, фермер эрхлэгчдийн нийгэмд оруулж буй хувь нэмрийг үнэлж, шагнаж, урамшуулдаг уламжлалтай билээ. НЗДТГ-аас “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Тус хөтөлбөрт ерөнхий боловсролын 1-12 дугаар ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийг бүрэн хамруулах зорилт тавин ажиллаж  байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манай фермер эрхлэгчдийн идэвх оролцоо ихээхэн чухал. НЗДТГ-аас 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих” жил болгон зарласан. Энэ хүрээнд сүү үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, өрхөд бодит дэмжлэг үзүүлэх, сүүний чиглэлийн цэвэр үнээний тоо толгойг нэмэгдүүлэхэд анхаарч байна” гэлээ.

Налайх дүүргийн зургаадугаар хорооны фермер Б.Батням “Би фермер ажиллуулаад хоёр жил болж байна. Мах, сүүний чиглэлээр Тэрэлжид үйл ажиллагаа явуулдаг. Цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна. Нийслэлийн аварга фермер болсондоо их баяртай байна” гэв.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны фермер Б.Санжаа “Аав ээж, ачит мал сүргийнхээ буянаар энэ шагналыг авч байгаадаа баяртай байна. Би Завхан аймгийн Сонгино суманд нутагтаа мал маллаж байгаад 2017 оноос хойш энд фермерийн үйл ажиллагаа явуулж байна. Сэтгэл өндөр байна” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ ээ, У.Хүрэлсүх хэвээрээ л байгаа35 минут 48 секундын өмнөД.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх үндэслэлүүдийг ХЕХ судалж байна3 цаг 26 минутын өмнөГ.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна3 цаг 35 минутын өмнөАНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга бараалхав3 цаг 38 минутын өмнөАжлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын зөвшөөрөл олгох асуудлаар хуралдлаа3 цаг 42 минутын өмнөБ.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна3 цаг 45 минутын өмнөХиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо3 цаг 49 минутын өмнөҮндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ3 цаг 54 минутын өмнөУлаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ6 цаг 20 минутын өмнөУ.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг6 цаг 25 минутын өмнөЭнэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна7 цаг 25 минутын өмнөБерлин-Бранденбургийн маргаашийн бүх нислэг цуцлагджээ7 цаг 31 минутын өмнө2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо7 цаг 36 минутын өмнө“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа3 сар 17. 9:56УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.16-03.203 сар 17. 8:46УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 17. 8:43Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн3 сар 17. 8:40О.Цогтгэрэл Н.Учралыг онилсон нь МАН-ыг хагалах Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын захиалга уу3 сар 16. 21:11Шатрыг бүх нийтийн спорт болгоход анхаарч, Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна3 сар 16. 18:19Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг долоодугаар сарын 3-нд нээнэ3 сар 16. 18:12Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо3 сар 16. 18:07Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа3 сар 16. 17:59Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ3 сар 16. 17:54Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо3 сар 16. 15:15УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо3 сар 16. 12:46У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй3 сар 16. 11:51УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг3 сар 16. 11:45Аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлагаар 12 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 16. 11:25УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ3 сар 16. 11:03Дугаар #5 | Ормузын хоолой хаагдсанаар Монголд юу болох вэ?3 сар 16. 10:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.