БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав


2-р сарын 13
9 цаг 09 минут

      Монгол, Хятадын Гадаад харилцааны дэд сайдын түвшний Стратегийн яриа хэлэлцээний VII удаагийн уулзалтыг хятадын талаас ахлан хийсэн БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдунг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Хятадын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун айлчилж байгаад баяртай байгааг илэрхийлж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянд дорно дахины уламжлалт баяр болох “Хаврын баяр”-ын мэндчилгээг уламжлахыг хүсэв.

Тэрээр Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж, хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын түвшинд тохиролцсон, харилцан итгэлцэлд суурилсан ажлууд бодитоор урагшилж, ард иргэдэд үр өгөөжөө өгөх төслүүдийг хамтдаа хэрэгжүүлж буй нь хөрш зэргэлдээх улс орнууд харилцан ашигтай хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байгааг онцлон тэмдэглэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Хятад хоёр улс бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх зарчмаар бүхий л салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстойг онцолж, “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай дэмжихээ илэрхийлэв.

Түүнчлэн хоёр улсын дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, иргэд хоорондын нөхөрлөлийг гүнзгийрүүлэх, бүс нутаг, олон улсын тавцанд харилцан бие биеэ дэмжиж ажиллахад хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, ээлжит хуралдаан амжилттай болсонд баяр хүргэв.

БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны мэндчилгээг уламжлав.

Мөнхийн хөрш Монгол Улсад айлчилж, хоёр улсын Гадаад харилцааны дэд сайдын түвшний VII удаагийн стратегийн яриа хэлэлцээг амжилттай хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, уулзалт ажил хэрэгч, үр дүнтэй болсонд баяртай байгаагаа илэрхийлэв.

Хятад улс хөрш зэргэлдээ улс орнуудтай “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх гадаад бодлого явуулж байгаа бөгөөд Монгол Улс Хятадын хөрш орнуудтай харилцах харилцаанд чухал байр суурь эзэлж буйг илэрхийлэв. Түүнчлэн БНХАУ-ын Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 15 дугаар таван жилийн төлөвлөгөөний зорилтуудыг Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн зорилтуудтай уялдуулж, энэ хүрээнд хоёр улсын ард иргэдэд үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хамтран урагшлуулахын төлөө байгааг илэрхийлэв.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ ээ, У.Хүрэлсүх хэвээрээ л байгаа17 минут 38 секундын өмнөД.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх үндэслэлүүдийг ХЕХ судалж байна3 цаг 8 минутын өмнөГ.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна3 цаг 17 минутын өмнөАНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга бараалхав3 цаг 20 минутын өмнөАжлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын зөвшөөрөл олгох асуудлаар хуралдлаа3 цаг 24 минутын өмнөБ.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна3 цаг 27 минутын өмнөХиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо3 цаг 31 минутын өмнөҮндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ3 цаг 36 минутын өмнөУлаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ6 цаг 2 минутын өмнөУ.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг6 цаг 7 минутын өмнөЭнэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна7 цаг 7 минутын өмнөБерлин-Бранденбургийн маргаашийн бүх нислэг цуцлагджээ7 цаг 13 минутын өмнө2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо7 цаг 18 минутын өмнө“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа3 сар 17. 9:56УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.16-03.203 сар 17. 8:46УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 17. 8:43Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн3 сар 17. 8:40О.Цогтгэрэл Н.Учралыг онилсон нь МАН-ыг хагалах Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын захиалга уу3 сар 16. 21:11Шатрыг бүх нийтийн спорт болгоход анхаарч, Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна3 сар 16. 18:19Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг долоодугаар сарын 3-нд нээнэ3 сар 16. 18:12Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо3 сар 16. 18:07Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа3 сар 16. 17:59Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ3 сар 16. 17:54Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо3 сар 16. 15:15УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо3 сар 16. 12:46У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй3 сар 16. 11:51УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг3 сар 16. 11:45Аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлагаар 12 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 16. 11:25УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ3 сар 16. 11:03Дугаар #5 | Ормузын хоолой хаагдсанаар Монголд юу болох вэ?3 сар 16. 10:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.