Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов


2-р сарын 13
9 цаг 13 минут

      Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй 16 мега төслийн гүйцэтгэл, тулгамдсан асуудлыг тогтмол хэлэлцдэг долоо хоног тутмын шуурхай хурал өнөөдөр болж, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай удирдан зохион байгууллаа. Хурлаар дэд бүтэц, авто зам, нийтийн тээвэр, орон сууцжуулалт, эрчим хүчний чиглэлээр хэрэгжиж буй төслүүдийн гүйцэтгэл, шийдвэрлэх шаардлагатай асуудал болон өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг нэгтгэн дүгнэж, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх тодорхой чиглэл, үүргийг холбогдох байгууллагуудад өглөө.

Хурлын үеэр мега төслүүдийн явцаас танилцууллаа.

Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцож, тодруулга хүргүүлээд байна. 

Улаанбаатар Трам төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг мэргэжлийн зөвлөлд танилцуулахаар бэлтгэл хангаж байна.

Нэгдүгээр тойрог зам төслийн нарийвчилсан зураг төслийн даалгаврын бэлтгэл хангагдсан бол хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яаманд хүргүүлсэн.

Туулын хурдны зам төслийн ажлын зураг 94.5 хувьтай, геологийн өрөмдлөг 15 хувьтай, 3 дугаар кемпийн оффис, ажилчдын орон сууц болон түр байгууламжийн ажлын явц 45 хувьтай үргэлжилж байна. 4 дүгээр кемпийн газрын зөвшөөрөл гарсан бөгөөд кемпийн бүтээн байгуулалтад шаардлагатай бараа, материалыг талбайд буулгах бэлтгэл ажлыг хангаж байна. Ирэх сарын 15-наас газар шорооны ажлыг, дөрөвдүгээр сарын дундаас гүүрийн барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. 

Тусгай замын автобус (BRT) төслийн ТЭЗҮ магадлалын шатандаа явж байгаа бөгөөд зээлийн хэлэлцээр Засгийн газраар дэмжигдэж, Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагаа үргэлжилж байна. 

Олон түвшний уулзвар төслийн хүрээнд таван байршилд ТЭЗҮ болон зам гүүрний ажлын зураг төсвийн магадлалын ерөнхий дүгнэлт гарсан. Инженерийн шугам сүлжээний зөвшилцөл хийгдэж байна. 

Дүүжин замын тээвэр төслийн “Яармаг–Өнөр хороолол” чиглэлд 4.2 км шугам 54 хувийн гүйцэтгэлтэй. 19 тулгуур баганаас 14-ийг угсарч дууссан. 150 чингэлэг ачаанаас 114 нь талбайд буусан. 

Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн газар чөлөөлөлт 73 хувьтай. Үнсэн шугам шилжүүлэх ажил дууссан. Байгаль орчны үнэлгээ болон усны судалгааны ажил үргэлжилж байна. 

Сэлбэ орон сууцжуулах төслийн талбайд өнөөдрийн байдлаар 120 гаруй хүн, 17 техник ажиллаж байна. Олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтын материалыг гуравдугаар сарын 2-ны өдрийн 16:00 цагт хаана. 

Ханын материал орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 98 хувьтай буюу 6 нэгж талбар үлдсэн. Ажлын зураг төсөл 90 хувийн гүйцэтгэлтэй. 

Баянхошуу хот орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдөр НОСК-ийн ашиглалтын хэлтэс гүйцэтгэгчээс байрнуудын түлхүүрийг хүлээн авч дууссан бөгөөд 2026 оны үйл ажиллагааны болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулаад байна.

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн хүрээнд гүйцэтгэгчтэй тарифын асуудлыг гэрээнд тусгахаар шийдвэрлэсэн. Тусгай зөвшөөрөл авахаар ажиллаж байна. Түүнчлэн Морингийн давааны хогийн цэгт үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төлөвлөлтийн шийдэл боловсруулсан.

Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийн “Багц 1”-т үерийн ус зайлуулах далан, “Багц 2”-т бохир усны шугам доторлох ажлын хүрээнд боловсруулж буй ТЭЗҮ-ийн эцсийн шатны тайланг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн. 

Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн хүрээнд EPC гэрээний дагуу зургийн ажил эхэлсэн.

Хүннү хот төслийн хүрээнд Улаанбаатар-Хүннү олон улсын транзит зочид буудлын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төсөлд хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Хөрөнгө оруулагч тал болон нийслэл хэдэн хувийг эзэмших асуудлыг ажлын хэсгийн хурлын шийдвэрээр тогтооно.

Туул усан цогцолбор төсөлд ТЭЗҮ болон холбогдох судалгааны ажил хийгдэж байна.

Лаг шатаах үйлдвэр төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр бүрэн шинжилгээ хийх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ ээ, У.Хүрэлсүх хэвээрээ л байгаа57 минут 24 секундын өмнөД.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх үндэслэлүүдийг ХЕХ судалж байна3 цаг 48 минутын өмнөГ.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна3 цаг 57 минутын өмнөАНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга бараалхав4 цагийн өмнөАжлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын зөвшөөрөл олгох асуудлаар хуралдлаа4 цаг 4 минутын өмнөБ.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна4 цаг 7 минутын өмнөХиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо4 цаг 11 минутын өмнөҮндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ4 цаг 16 минутын өмнөУлаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ6 цаг 41 минутын өмнөУ.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг6 цаг 47 минутын өмнөЭнэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна7 цаг 47 минутын өмнөБерлин-Бранденбургийн маргаашийн бүх нислэг цуцлагджээ7 цаг 53 минутын өмнө2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо7 цаг 58 минутын өмнө“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа3 сар 17. 9:56УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.16-03.203 сар 17. 8:46УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 17. 8:43Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн3 сар 17. 8:40О.Цогтгэрэл Н.Учралыг онилсон нь МАН-ыг хагалах Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын захиалга уу3 сар 16. 21:11Шатрыг бүх нийтийн спорт болгоход анхаарч, Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна3 сар 16. 18:19Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг долоодугаар сарын 3-нд нээнэ3 сар 16. 18:12Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо3 сар 16. 18:07Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа3 сар 16. 17:59Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ3 сар 16. 17:54Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо3 сар 16. 15:15УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо3 сар 16. 12:46У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй3 сар 16. 11:51УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг3 сар 16. 11:45Аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлагаар 12 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 16. 11:25УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ3 сар 16. 11:03Дугаар #5 | Ормузын хоолой хаагдсанаар Монголд юу болох вэ?3 сар 16. 10:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.