Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22 тоот захирамжаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшинээр ахлуулан байгуулсан юм.
Ажлын хэсгийн дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Н.Батсүмбэрэл нар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ч.Анар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Р.Батболд, Б.Жаргалан, С.Замира, Г.Лувсанжамц, О.Номинчимэг, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Л.Соронзонболд, Р.Сэддорж, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Д.Үүрийнтуяа, М.Энхцэцэг нар ажиллаж байна.
Тус ажлын хэсгээс “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 2026 оны 02 дугаар 24,25,26-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна.
Тус хэлэлцүүлэг нь Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, зөвшөөрлөөр эрхэлдэг үйл ажиллагаанд тулгардаг зөвшөөрөл эзэмших хүсэлт гаргахаас олгох хүртэлх зөвшөөрөл олголтын удаан процесс, зөвшөөрөл олгохдоо хэдэн арван төрлийн нөхцөл, шаардлага тогтоож, хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэхэд саад хориг болдог байдал, төр өөрт байгаа мэдээллээ иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг зэрэг хуулийн хэрэгжилтийн хүрээнд зөвшөөрөл эзэмшигч нараас ирүүлдэг санал, гомдол, зөвлөмжийг сонсох зорилготой бөгөөд хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хуулийн этгээд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын төлөөллүүдийг оролцуулах юм.
Ажлын хэсэг хуулийн төслийг 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд Ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу цуврал хэлэлцүүлэг, уулзалтуудыг хийхээр бэлтгэл ханган ажиллаж байна.
Хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл Та дээрх QR кодоор бүртгүүлэх боломжтой. Хэлэлцүүлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 265990, 95154730 утсанд холбогдон аваарай.
Ажлын хэсэг
Facebook
Twitter
Youtube


Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо
УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
УИХ-ын дарга Н.Учрал “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
УИХ-ын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан боллоо
Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно.gif)

Сэтгэгдэл бичих