Гангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна


2-р сарын 14
11 цаг 39 минут

      Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, цэгцлэх зорилгоор 2026 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллав.  

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 12.6 сая тонн нөөцтэй Хуст уулын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эдийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Уг орд нь ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн түүхий эдийн хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой юм.

Төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргүүлэх, нээлттэй сонгон шалгаруулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгав. Мөн цогцолбор байгуулах газрыг яаралтай тусгай хэрэгцээнд авахыг Дархан-Уул аймгийн удирдлагуудад үүрэг болгов. Төслийн үр дүнд 1200 ажлын байр бий болох юм.

Засгийн газар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д валютын нөөц нэмэгдүүлэх хүрээнд 117.0 сая ам.доллар төвлөрүүлэх үүрэг өгсөн. Харин тус компани жилийн гүйцэтгэлээр 173.3 сая ам.доллар төвлөрүүлжээ. Мөн 28.4 мянган тонн ган бүтээгдэхүүн, 2.4 сая тонн төмрийн хүдрийн баяжмал буюу экспортыг 2024 оноос 2.3 дахин нэмэгдүүлжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Валютын нөөц нэмэгдүүлэх даалгаврыг давуулан биелүүлж, эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэсэн компанийн хамт олонд талархал илэрхийлье. Цаашид хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, нөөц нэмэгдүүлэх үүрэг өгч байна. Мөн үйлдвэрийн концесс тойрсон маргаан Улсын дээд шүүхээр эцэслэгдэж, гэрээг цуцалсан Засгийн газрын шийдвэр хуульд нийцсэн гэж үзсэн учраас ажил урагшлуулахад ямар ч гацаа саад байх ёсгүй” гэж хэллээ.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 33.0 мянган тонн байхаар төлөвлөснөөс 33.6 мянган тонныг үйлдвэрлэж, 102 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Уул уурхайн олборлолтын хэмжээ 2024 онтой харьцуулахад 1.3 сая тонноор өссөн байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ ээ, У.Хүрэлсүх хэвээрээ л байгаа20 минут 24 секундын өмнөД.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх үндэслэлүүдийг ХЕХ судалж байна3 цаг 11 минутын өмнөГ.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна3 цаг 20 минутын өмнөАНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга бараалхав3 цаг 23 минутын өмнөАжлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын зөвшөөрөл олгох асуудлаар хуралдлаа3 цаг 27 минутын өмнөБ.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна3 цаг 30 минутын өмнөХиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо3 цаг 34 минутын өмнөҮндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ3 цаг 39 минутын өмнөУлаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ6 цаг 4 минутын өмнөУ.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг6 цаг 10 минутын өмнөЭнэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна7 цаг 10 минутын өмнөБерлин-Бранденбургийн маргаашийн бүх нислэг цуцлагджээ7 цаг 16 минутын өмнө2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо7 цаг 21 минутын өмнө“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа3 сар 17. 9:56УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.16-03.203 сар 17. 8:46УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 17. 8:43Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн3 сар 17. 8:40О.Цогтгэрэл Н.Учралыг онилсон нь МАН-ыг хагалах Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын захиалга уу3 сар 16. 21:11Шатрыг бүх нийтийн спорт болгоход анхаарч, Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна3 сар 16. 18:19Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг долоодугаар сарын 3-нд нээнэ3 сар 16. 18:12Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо3 сар 16. 18:07Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа3 сар 16. 17:59Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ3 сар 16. 17:54Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо3 сар 16. 15:15УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо3 сар 16. 12:46У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй3 сар 16. 11:51УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг3 сар 16. 11:45Аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлагаар 12 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 16. 11:25УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ3 сар 16. 11:03Дугаар #5 | Ормузын хоолой хаагдсанаар Монголд юу болох вэ?3 сар 16. 10:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.