Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр есөн дүүргийн ИТХ-ын дарга нартай цахим хурал хийж, сар шинийн баярыг тохиолдуулан хот даяар “Хашаагаа нээе” санаачилгыг хэрэгжүүлэхийг уриалав.
Уулзалтын үеэр тэрбээр дүүрэг бүр нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, төрийн байгууллага, айл өрхүүдийг хашаагаа нээж, иргэдийн зорчих урсгалыг саадгүй болгох замаар баярын өдрүүдэд үүсдэг замын түгжрэлийг бууруулахад идэвхтэй оролцохыг хүссэн байна. Дүүргүүдийн ИТХ-ын дарга нар уг санаачилгыг дэмжиж, байгууллага, иргэдэд чиглэсэн уриалга, зохион байгуулалтын арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэхээ илэрхийлжээ.
Энэ хүрээнд цагаан сарын баярын өдрүүдэд сургууль, цэцэрлэг албан газрууд зогсоолоо нээлттэй орхиж, иргэд айл хэсэхдээ машинаа чөлөөтэй тавьж байршуулах боломж бүрдэх юм. Тус саналыг улсын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагууд дэмжсэнээр аж ахуй нэгж, айл өрх бүрийг хашаагаа нээж, тухайн гудамж, ойр орчимдоо түгжрэлгүй шинэлэхийг уриалав. Учир нь сар шинийн өдрүүдэд хотхон, хороолол бүрийн гадаах хаалт чиптэй тул шинэлэхээр яваа зочид зогсоол олдохгүй, түгжрэл үүсдэг.
Мөн гэр хороолол, хотын захыг чиглэсэн золголтыг дагаад замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг бөгөөд зочид тухайн айлынхаа хашааны гадаа машинаа тавих нь ялангуяа нарийн гудамжтай газар түгжрэл үүсэх нөхцөл бүрддэг байна. Иймд дээрх уриалгыг гаргажээ.
Facebook
Twitter
Youtube


Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг агаар, зам орчны нөхцөл байдлын мэдээлэл
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
МҮБХ, НЗДТГ хүүхэд, залуучуудад үндэсний бөхийг таниулах, сурталчлах чиглэлээр санамж бичиг байгууллаа
Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.gif)

Сэтгэгдэл бичих