Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ


2-р сарын 14
11 цаг 59 минут

      XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн босгон дээр (2026.02.13) Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын хороонд эдүгээ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн, Тамгын газарт ажиллаж байсан 121 ахмад ажилтан байдгаас өнөөдрийн арга хэмжээнд 94 нь хүрэлцэн ирсэн байв.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал уулзалт арга хэмжээг нээж хэлсэн үгийнхээ эхэнд уламжлал ёс заншил, соёл түүхийн гүн гүнзгий утга агуулгатай төр түмний өргөн дэлгэр баяр болох сар шинийн өмнө Улсын Их Хурлын болон Тамгын газрын удирдлагын бүрэлдэхүүнийхээ урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн ахмадууддаа идрийн барилдлагатай өдрийн мэндийг дэвшүүллээ. 

Тэрбээр, үе үеийн парламентын гишүүн төрийн түшээд, Тамгын газрын дарга, удирдлагууд, төрийн мэргэшсэн түшмэлүүд, ахмад ажилтнууд байгааг хараад сэтгэлийн гүнээс бахархал, хүндлэл төрж байна гэлээ. Тэрбээр, Та бүхэн монгол төрийнхөө албанд бие сэтгэлээ зориулж, нийгмийн шилжилтийн адармаатай цаг, амаргүй сорилтыг ажил, амьдралаараа даван туулж, өнөөгийн ардчилсан нийгмийн эрх зүйн суурь үндсийг тавилцахад бодитой хувь нэмрээ оруулсан нэгэн үеийнхний төлөөлөл болсон төрийн албаны хүндтэй эрхмүүд, шинэ цагийн парламентын 35 жилийн түүхийг бүтээгчид, амьд архив болсон жинхэнэ гэрчүүд хэмээн онцлон тэмдэглэв.

Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх удирдлага, бүрэлдэхүүн солигдсон ч бодлого, зорилго өөрчлөгдөөгүй. Үйл ажиллагааны залгамж чанар хадгалагдана гэдгийг Улсын Их Хурлын дарга тодотгоод, парламентын үйл ажиллагаандаа шинэ арга барил, бүтээлч санаачилгаар хандахыг эрмэлзэн ажиллаж байгаагаа дуулгалаа.

Улсын Их Хурлын дарга хариуцлагатай албыг хүлээж аваад удаагүй ч ажлын гарааныхаа эхэнд өөрийн баримтлах бодлого, зорилгоо тодорхойлж, “Чөлөөлье” санаачилга дэвшүүлсэнээ танилцуулав. Тэрбээр өөрийн санаачилгаа ийн танилцуулахдаа зөвийг дэмжиж, бурууг нь хэлж байгаарай хэмээн ахмадуудаасаа хүсэж байлаа.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Морин жилд биднийг маш их ажил хүлээж байгаа. Ирэх хавар, намрын чуулган бол энэ парламентын хамгийн хариуцлагатай, ажлаа нугалах, “Чөлөөлье” санаачилга хэрэгжүүлж, эрх зүйн шинэчлэл хийх замаар эдийн засгийн эрх чөлөөг бүрэн нээх, иргэдийнхээ амьдралын баталгааг хангах бодлогын өөрчлөлтийг бодитой хийх үүрэг оногдож байна хэмээн тэмдэглээд, амьдрал туулсан та бүгдийн маань сургаал, нэр хүнд нийгэмд ихээхэн нөлөөтэй. Энэ бол бидний эргэх холбоо, эвийн хүч, хамтын зорилгын нэгдэл юм гээд ахмадууддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, ерөөлийн  үгээ өргөлөө.

Хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд хуран цугласан Улсын Их Хурал, Тамгын газрын ахмад настнуудыг төлөөлж, Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Ахмадын хорооны дарга Ц.Шаравдорж, Улсын Их Хурлын гишүүн асан Б.Эрдэнэбилэгт нар үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн юм. Тухайлбал, Ц.Шаравдорж гуай ахмадуудад үзүүлэх үйлчилгээ, амьжиргаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудал нь Улсын Их Хурлын Тамгын газрын анхаарлын төвд байсаар ирсэнд ахмадуудынхаа өмнөөс талархлаа илэрхийлэв. Мөн тэрбээр 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 14.7 дахь заалтад Ахмадын сан байгуулахаар зохицуулсан нь их чухал гэдгийг тэмдэглээд, хэрэгжилтийг хангуулахад Улсын Их Хурал анхаарал тавьж ажиллахыг хүслээ.

Харин Б.Эрдэнэбилэгт гуай гавьяаныхаа амралтаа эдэлж буй ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж буйд Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Тамгын газрын удирдлагуудад ахмадуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлэв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүнээр гурвантаа сонгогдож, Монгол Улсын Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан төр улсын ажилд бэлтгэгдсэн залуу хүн хууль тогтоох дээд байгууллагын удирдлагаар ажиллах болсонд ахмадууд талархан хүлээн авсныг уламжлав. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагыг найдвартай гарт атгуулж, эх орныхоо хөгжлийн төлөө бидний хийж, хэрэгжүүлж байсан ажлуудыг залгамжилж, төгөлдөржүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ахмад настнаа хүндэтгэн хүлээн авах арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Тамгын газрын Тэргүүн дэд дарга П.Батбаатар, Дэд дарга Л.Дашдэмбэрэл, Г.Эрдэнэбат болон газар, хэлтсийн дарга нар оролцлоо.

Улсын Их Хурлын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болон Тамгын газрын удирдлагууд ахмад настнуудтай улс орны нийгэм, эдийн засгийн болон цаг үеийн асуудлаар санал солилцож, дурсгалын зураг татууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Х.Болормаагийн санаачилгаар Сүхбаатар дүүрэг Спорт цогцолбортой боллоо9 сар 12. 21:32Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 сар 11. 17:38БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө9 сар 11. 17:34Өвөр Монголын Алшаа аймгийг "Дэлхийн ингэний сүүний нийслэл"-ээр зарлажээ9 сар 11. 12:52Авлигын гэмт хэрэгт холбогдсон 24 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ9 сар 11. 12:47Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлнө9 сар 11. 10:16Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ9 сар 11. 10:07Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна9 сар 11. 9:22Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг ангиографийн оношилгоо, эмчилгээний аппарат суурилуулжээ9 сар 11. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 11. 9:05АНЭУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав9 сар 10. 17:35БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргад УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа9 сар 10. 17:31Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 10. 17:26Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт9 сар 10. 17:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана9 сар 10. 17:12УИХ-ын дарга, Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 10. 13:29Баян-өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ9 сар 10. 13:23УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв9 сар 10. 12:59Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа9 сар 10. 12:55Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө9 сар 10. 11:34Ц.Сандаг-очир: СОР17-той холбоотой санхүүгийн бүх баримтыг яамны сайтад нээлттэй байршуулсан9 сар 10. 10:49БНХАУ-аас шатахуун тогтвортой, урт хугацаанд авахаар тохиролцжээ9 сар 10. 10:15Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна9 сар 10. 10:10Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа9 сар 10. 10:05Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа9 сар 10. 9:31“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?9 сар 10. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 10. 9:14Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо9 сар 9. 16:20Сэрэмжлүүлэг9 сар 9. 16:03Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа9 сар 9. 15:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.