Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хуралд Монгол Ардын намын дарга Н.Учрал оролцож “Эмэгтэйчүүдийн эрх чөлөө, улс төрийн тэгш оролцоо” сэдвээр илтгэл тавив.
Тэрбээр эмэгтэйчүүдийн үүрдэг ар гэр, асаргааны бодит ачааллыг тооцохгүйгээр манлайллын тухай ярих нь хоосон уриа лоозон болдгийг тэмдэглэж, өнөөдөр дэлхий нийтээр цалин хөлсгүй асрахуйн хөдөлмөрийг эдийн засгийн бодит үнэт хөрөнгө оруулалт гэж хүлээн зөвшөөрөх болсныг онцоллоо. Гэр бүлийн ажлын ачаалал нь тэдний өөрийгөө хөгжүүлэх, ажил албандаа ахих боломжийг хязгаарлаж ирснийг онцгойлон дурдав.

Мөн улс төрийн нам жендэрийн тэгш байдлыг дан ганц нэр дэвшүүлэлтээр хязгаарлаж ойлгож болохгүй бөгөөд олон улсын байгууллага, томоохон корпорациудад аль хэдийн дотоод соёлын жендэрийн мэдрэмж чухал шалгуур болсныг дурдлаа. Энэ хүрээнд Монгол Ардын нам жендэрийн тэгш байдлын зорилго, хэмжигдэхүйц шалгуур бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, жендэрийн аудит, судалгааг тогтмол хийдэг, шийдвэр гаргалтад жендэрийн мэдрэмжийг шингээсэн институц болохоор зорьж байгааг илэрхийллээ.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн оролцоо нь тоо бус чанарын асуудал гэдгийг онцолж, жендэрийн квот бол нийгмийн суурь дэмжлэг бүрдэх хүртэлх түр хугацааны арга хэрэгсэл болохыг дурдсан юм. Энэ хугацаанд эмэгтэйчүүдийг тогтмол бэлтгэж, чадавхжуулж, бодит манлайлалд хүргэх нь чухал бөгөөд уг зорилгоор Монгол Ардын намын дэргэд эмэгтэйчүүдийг бэлтгэх, чадавхжуулах академи байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Монгол Ардын намын дарга Н.Учрал эмэгтэйчүүдийг нийгмийн “зөөлөн” сэдвийн хүрээнд хязгаарлах хандлагыг шүүмжилж, эмэгтэйчүүд ямар ч салбар, бодлогын чиглэлд мэргэшин манлайлах бүрэн чадвартай гэдгийг онцолсон юм. Мөн бодлого боловсруулах үйл явцыг эмэгтэйчүүдэд илүү хүртээмжтэй хэлбэрээр буюу цагийн уян хатан зохион байгуулалттай зохион байгуулж, ээжүүд, залуу эмэгтэйчүүдийн дуу хоолойг бодитоор тусгах шаардлагатайг тэмдэглэлээ.
Мөн намын даргын хувьд “HE for SHE” үзэл санааг бодитоор хэрэгжүүлж, эмэгтэйчүүдийн оролцоог утга учиртай, үр дүнтэй болгохын төлөө ажиллахаа илэрхийлж, харин намын эмэгтэй гишүүдийг “SHE for SHE” зарчмаар бие биеэ дэмжин ажиллахыг уриалсан юм.
Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлын үйл ажиллагаанд намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, С.Мөнгөнчимэг, М.Цэлмүүн болон намын бусад удирдах түвшний хүмүүс оролцож байна.




Facebook
Twitter
Youtube


Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо
УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно
Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
УИХ-ын дарга Н.Учрал “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
УИХ-ын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан боллоо.gif)

Сэтгэгдэл бичих