“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ


2-р сарын 16
9 цаг 11 минут

       Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв, Соёл, урлагийн газар хамтран дөрөв дэх жилдээ сар шинийн баярыг угтан "Амар байна уу 2026" үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны цогц арга хэмжээг зохион байгуулсан. Тус үзэсгэлэн худалдаа "Их наяд" болон "Соёолж молл" худалдааны төвд нэг сарын турш үргэлжилж, борлуулалтын үр дүнгээ танилцууллаа.

Уг цогц арга хэмжээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 орчим ЖДҮҮ эрхлэгч түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр оролцож, 55 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр сурталчлан борлуулсан. Тодруулбал, 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээсэн бөгөөд энэ тоо өнгөрсөн оны 52.4 тэрбум төгрөгийн бараа эргэлтийг давсан үзүүлэлт болсон гэдгийг нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга Д.Ундармаа "Амар байна уу 2026" цогц арга хэмжээний хаалтын үеэр онцолсон юм.

Түүнчлэн “Амар байна уу 2026” цогц арга хэмжээний төгсгөлд нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төвөөс шилдэг мэргэжилтэн, шилдэг үйлдвэр эрхлэгчдийг шалгаруулж, талархлын бичиг гардуулав. 

Шилдэг мэргэжилтэн:

  • Налайх дүүрэг: Б.Билгүүн
  • Сонгинохайрхан дүүрэг: М.Гэрэлмаа
  • Баянзүрх дүүрэг: Б.Өнөрцэцэг
  • Хан-Уул дүүрэг: О.Лхагвасүрэн, Т.Идэрхангай
  • Сүхбаатар дүүрэг: Л.Мөнхзул
  • Чингэлтэй дүүрэг: Э.Төмөрхуяг
  • Багануур дүүрэг: Э.Энхтуул
  • Багахангай дүүрэг: Д.Ууганбаатар
  • Баянгол дүүрэг: Б.Зулзаяа нар тус тус шалгарав.

Шилдэг үйлдвэр эрхлэгч:

Налайх дүүрэг:

  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч “ЭСЭХҮ” брэнд
  • Хүнсний чиглэлээр үйлдвэр эрхлэгч “ХУР” брэнд
  • Бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Sonne hand made” брэнд

Сонгинохайрхан дүүрэг:

  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч “UG” брэнд
  • Хүнсний чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Одь тан” ХХК
  • Бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Өв урлал”

Баянзүрх дүүрэг:

  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Made everyday” брэнд
  • Хүнсний чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Амин дэлбээ дэлгэрэх” ХХК
  • Бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Монарс вүүд” ХХК

Хан-Уул дүүрэг:

  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Арагонт арьсан урлагийн студи” ХХК
  • Хүнсний чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Ургах жигүүр” ХХК
  • Бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Монэнзим” ХХК

Сүхбаатар дүүрэг:

  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Зинад” брэнд
  • Хүнсний чиглэлээр үйлдвэр эрхлэгч “АМДЭ”
  • Бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Керамик тунгалаг”

Чингэлтэй дүүрэг:

  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Хос үйлс” урлан
  • Хүнсний чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Эхний булаг” ХХК
  • Бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Уран дархан”

Багануур дүүрэг:

  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч Д.Отгонням
  • Хүнсний чиглэлээр үйлдвэр эрхлэгч Ш.Баясгалан
  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Уран хийц Оюудай” брэнд

Багахангай дүүрэг:

  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч Б.Мөнхжаргал
  • Хүнсний чиглэлээр үйлдвэр эрхлэгч Д.Хасчулуун
  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч Б.Торгор

Баянгол дүүрэг:

  • Хувцасны чиглэлээр үйлдвэр эрхлэгч “ДАБА” брэнд
  • Хүнсний чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Арвижих гурван эрдэнэ”
  • Бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэр эрхлэгч “Лхам” брэнд нар тодорсон юм.

Энэ жилийн тухайд уг цогц арга хэмжээний хүрээнд нийслэлийн есөн дүүрэг тус бүрд өөрсдийн онцлог бүхий “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг зохион байгуулснаараа онцлогтой.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ1 цаг 51 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа1 цаг 58 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн2 цаг 8 минутын өмнөАЙЛЧЛАЛ: Евразийн 15 тэрбум ам.долларын зах зээл рүү Монголыг хөтлөх Н.Учралын гео улс төр2 сар 15. 21:58Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ2 сар 14. 13:46Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа2 сар 14. 13:42Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна2 сар 14. 13:36Н.Учрал: Намын даргын хувьд “HE for SHE” үзэл санааг хэрэгжүүлнэ2 сар 14. 13:31Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө2 сар 14. 12:05Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна2 сар 14. 12:01Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ2 сар 14. 11:59Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо2 сар 14. 11:47Сар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана2 сар 14. 11:43Гангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна2 сар 14. 11:39“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно2 сар 14. 11:36“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна2 сар 14. 11:32Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 сар 13. 9:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар2 сар 13. 9:05Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо2 сар 13. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 13. 8:55УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв2 сар 12. 14:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.