Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана


2-р сарын 16
12 цаг 36 минут

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт захиалагчийн хяналт хэрэгжүүлэх эрх шилжсэн 130 төсөл арга хэмжээний явц болон Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн нэгдсэн хяналт, удирдлагын цогц системийн талаар хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг удирдан явуулж, сар шинийн баярын өдрүүдэд хэрхэн ажиллах чиглэлээр зарим үүрэг даалгаврыг өглөө. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 24 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 81.3 хувьтай байв.

Сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 17-23-ныг дуустал инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллагын удирдах албан тушаалтан “Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв”-д жижүүрлэн ажиллана. Мөн Улаанбаатар хотод хөдөлгөөний ачаалал ихээр үүсдэг 60 байршлын зогсоолыг олон нийтэд нээлттэй ажиллуулах юм.

Шуурхайн зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн ажлуудыг цахим системд холбож байгаа талаар УБЗАА-ны Мэдээлэл, технологи, төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Хишигбадрах танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн нэгдсэн хяналт, удирдлагын цогц систем “UB engineering” төслийг 4 үе шаттай хэрэгжүүлж байна. Системийн интеграцийн ажлын хүрээнд 11 байгууллагаас 10 байгууллагатай уулзалт зохион байгуулж,  зөвшилцсөн, дата холболтын ажлууд үргэлжилж байна. Тус системээр нийслэлийн хэмжээнд хэрэгжих хөрөнгө оруулалт, тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд, инженер хангамжийн байгууллагууд болон хот нийтийн аж ахуйн өдөр тутмын үйл ажиллагаанд мэдээлэл технологийн шинэ шийдлийг нэвтрүүлэх юм. Ингэснээр тухайн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо сайжрах, цахим системд холбогдох, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавих боломжтой” хэмээлээ.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт захиалагчийн хяналт хэрэгжүүлэх эрх шилжсэн 130 төсөл арга хэмжээний явцын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат танилцууллаа. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт 2026 онд захиалагчийн хяналт хэрэгжүүлэхээр эрх шилжсэн 130 төсөл арга хэмжээнээс 92 төсөл, арга хэмжээг тендер зарлуулахаар эрх шилжсэн байгууллагад хүргүүлсэн гэв.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай сар шинийн баярын өдрүүдэд хэрхэн ажиллах чиглэлээр зарим үүрэг даалгаврыг өглөө.

  • Гал түймэр, ахуйн болон цаг агаарын гаралтай ослоос урьдчилан сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах, гэр хороолол, эрсдэл өндөр бүсүүдэд гал түймрийн тандалт, эргүүл, хяналтыг нэмэгдүүлж, анхааруулга, сэрэмжлүүлгийг иргэдэд тогтмол хүргэх,
  • Дүүргийн эмнэлгүүдийг нэмэлт эмч, түргэн тусламжийн автомашинаар хангаж, хоол хүнсний хордлого, архи согтууруулах ундаатай холбоотой эрсдэлээс сэргийлэх,
  • Нийслэлийн хэмжээнд гэр, орон сууцны хулгай, дээрмээс урьдчилан сэргийлэх эргүүл, хяналтыг нэмэгдүүлэх, олон нийтийн газарт эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэх,
  • Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх,
  • Инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангаж, аваарын бригад, 24 цагийн бэлэн байдалд ажиллуулахыг үүрэг болгов.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна1 цаг 51 минутын өмнөСар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана2 цагийн өмнөСар шинийн барилдааны 1,2-ын даваа өнөөдөр болно2 цаг 33 минутын өмнөСар шинийн баяраар Урт цагааны далд зогсоолоор иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ2 цаг 37 минутын өмнөХилийн автозамын боомтууд цагаан сараар буюу энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд түр хаана2 цаг 41 минутын өмнө“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ5 цаг 25 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа5 цаг 31 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн5 цаг 42 минутын өмнөАЙЛЧЛАЛ: Евразийн 15 тэрбум ам.долларын зах зээл рүү Монголыг хөтлөх Н.Учралын гео улс төр2 сар 15. 21:58Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ2 сар 14. 13:46Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа2 сар 14. 13:42Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна2 сар 14. 13:36Н.Учрал: Намын даргын хувьд “HE for SHE” үзэл санааг хэрэгжүүлнэ2 сар 14. 13:31Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө2 сар 14. 12:05Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна2 сар 14. 12:01Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ2 сар 14. 11:59Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо2 сар 14. 11:47Сар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана2 сар 14. 11:43Гангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна2 сар 14. 11:39“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно2 сар 14. 11:36“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна2 сар 14. 11:32Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.