“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор компанийн 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн /аудитлагдаагүй/ цэвэр ашгаас нэгж хувьцаанд 51.8 төгрөг, нийт 39.1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэлээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2026 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтооно.
Компанийн тогтвортой өсөлт, ашигт ажиллагааны энэхүү үр дүн нь урт хугацаанд хамтран хөгжиж, үнэт зүйлсийг бүтээлцэж буй хувьцаа эзэмшигчид, харилцагчдын итгэл, дэмжлэгийн илэрхийлэл билээ.
Бид цаашид ч харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээ, зорилго бүрийг дэмжсэн, хүртээмжтэй, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийн төлөө тогтвортой, хариуцлагатай үйл ажиллагааг эрхэмлэн ажиллах болно.
Итгэл төгс-Ногоон ирээдүй
Facebook
Twitter
Youtube


Sinomach группийн төлөөлөгчид “Эрдэнэс алт ресурс” ХХК-тай танилцан, хамтын ажиллагааны боломжийг сонирхлоо
“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн долоон жилийн ой тохиож байна
“Төрийн банк” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
Сэрэмжлүүлэг
“Салхит” Уулын баяжуулах үйлдвэрийн уурхайчид сэтгэцийн эрүүл мэндийн сургалт, үзлэгт хамрагдлаа
Төрийн банк: "Модыг Мод(А) болгоё-Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээнд хаврын мод тарилтаа хийлээ
Ч.Болдбаатар: Салхитын төсөл ашиглалтын үеийн хайгуулаар нөөцөө өсгөж, ТЭЗҮ-ийн гүйцэтгэлийг 200 тэрбум төгрөгөөр давууллаа.gif)

Сэтгэгдэл бичих