Зэвсэгт хүчнийхэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд манлайлан оролцож байгаа билээ. Энэ хүрээнд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Мод үржүүлэг, агро-экологийн төвийн хамт олон Монголд анх удаа өвлийн хүлэмжид заг модны үрсэлгээг амжилттай тарьж ургууллаа.
Тус төвийн хамт олон 2025 оны 11 дүгээр сард заг модны үрийг түүж, 2026 оны 01, 02 дугаар саруудад өвлийн хүлэмжид үрсжүүлэх ажлыг туршин зохион байгуулсан нь ийнхүү амжилттай боллоо.
Заг бол зөвхөн Төв Азийн говьд ургадаг илчлэг сайтай, эрчилсэн урт үндэстэй, олон зуун жилээр насалдаг мод. Монгол орны ойн нөөцийн багагүй хувийг эзлэх бөгөөд говь цөлийн бүсийн үндсэн мод юм. Түүнчлэн говийн бүсийн экологийн тэнцвэрийг хадгалах, цөлжилтийг сааруулж, элсний нүүдлийг тогтворжуулан барьдаг ургамал. Мөн мал амьтны тэжээл, говийн эко системийн амьдрах орчныг бүрдүүлдэг юм.
Facebook
Twitter
Youtube


Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо
УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно
Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
УИХ-ын дарга Н.Учрал “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
УИХ-ын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв.gif)

Сэтгэгдэл бичих