Хангайн бүсэд ажиллах үеэр иргэдээс ирүүлсэн асуудлуудыг нэгтгэн, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэх чиглэл өгсөн.
Энэ хүрээнд дараах 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгалаа.
Төсөл, хөтөлбөрүүд эрчимжүүлэх чиглэлээр:
Байдрагийн усан цахилгаан станцын төслийн байгаль орчны үнэлгээ болон төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажил эрчимжүүлэх,
Баянхонгор, Өвөрхангай аймгийн төвд дулааны станц байгуулах төслийн хэрэгжилт эрчимжүүлэх,
Архангай аймгийн төвд дулаан хангамжийн систем байгуулах ажлыг судалж, танилцуулах,
Архангай аймгийн Хөгжимт драмын театрын барилгын ажлыг бүрэн дуусгаж, энэ онд ашиглалт оруулах,
Хууль, журмын хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр:
Багш, эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан, ажиллагсдын цалинг нэмэгдүүлсэн Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд хангуулах,
Ахмадын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, орон нутагт ахмадын хөгжлийн төв барьж байгуулах асуудлыг судалж, танилцуулах,
Соёлын болон цаг уур, орчны шинжилгээний байгууллагын албан хаагчдын бүтэц, орон тооны цомхотгол, цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг судалж, холбогох арга хэмжээ авах,
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт болон зөвшөөрөл олгохтой холбогдсон журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд орон нутаг бие даан түншлэлийн төсөл хэрэгжүүлэхтэй холбогдох журмуудыг батлах, хяналт тавих
Орон нутагт газар олголтыг шуурхай шийдвэрлэх хүрээнд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, танилцуулах,
Шинээр хууль, тогтоомжийн төсөл боловсруулах чиглэлээр:
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулах
АМНАТ-өөс тухайн орон нутагт илүү хуваарилах чиглэлээр холбогдох журам, хууль тогтоомжийн төсөл боловсруулах
Хүүхдийн эрхийн тухай хуулийн биелэлтийг хангах, холбогдох журмуудыг шуурхай батлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг салбарын сайдуудад даалгасан байна.
Facebook
Twitter
Youtube


Өвлийн хүлэмжид заг модны үрсэлгээг амжилттай тарьж ургуулжээ
Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо
УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно
Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
УИХ-ын дарга Н.Учрал “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв.gif)

Сэтгэгдэл бичих