Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж, хий цэнэглэх 33 цэг байгуулна. Өнөөдрийн байдлаар 1241 өрхийг хийн түлшинд шилжүүлж, хий цэнэглэх 18 цэгийг ашиглалтад оруулаад байна. Мөн өдөрт дунджаар 90–100 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Энэ онд агаарын бохирдол ихээр үүсдэг Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 айл өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн түлш рүү шилжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 1241 өрхийг хийн түлшинд шилжүүлж, хий цэнэглэх 18 цэгийг ашиглалтад оруулаад байна. Энэ хүрээнд сар шинийн баярын ачаалал ихтэй энэ өдрүүдэд хийн хэрэглээнд шилжсэн айлуудын нөхцөл байдал, хэрэглээ, үр дүнтэй танилцаж байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж байгаа. Тухайлбал, дүүжин тээврийг энэ онд ашиглалтад оруулж, трамвай төслийг эхлүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс гадна Туулын хурдны зам, Тойрог нэгдүгээр зам зэрэг Улаанбаатар хотод анх удаа зургаан эгнээтэй, зогсолтгүй хөдөлгөөнтэй авто замуудын зураг төслийн ажил дуусаж, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн” гэв.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны иргэн Г. Хандсүрэн “Би Баянхонгор аймгийн Баянбулаг сумын хүн. Чингэлтэй дүүрэгт нүүж ирээд 50 гаруй жил амьдарч байна. Өмнө нь энгийн дөл зуух хэрэглэдэг байсан бол хийн түлшинд шилжээд нэг сар гаруй болж байна. Хийн түлш хэрэглэснээр нүүрс түлэхгүй, үнс нурамтай зууралдахгүй, утаа тортог гарахгүй, гэрийн температур жигд тун сайхан байна. Сар шинийн баяраар зочин их ирж, бууз их жигнэж байгаа тул хийн хэрэглээ нэмэгдэж байна. Эхний хоёр сард хийн түлшийг хөнгөлөлттэй үнээр авч байгаа. Нэг баллон хийг 39 мянган төгрөгөөр цэнэглүүлж, 3–4 хоног хэрэглэж байна” гэв.



Facebook
Twitter
Youtube


“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилж байна
Аюулгүй байдлаа хангах нь учирч болзошгүй эрсдэлээс таныг хамгаална
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгаалжээ
Сар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана
Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна
Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана
А.Амартүвшин: Айл өрхүүдэд суурилуулж буй хийн зуух хий алдагдахаас сэргийлсэн хамгаалалт сайтай.gif)

Сэтгэгдэл бичих