Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн


2-р сарын 24
8 цаг 50 минут

     Сэрэмжлүүлэх мэдээ: 24-ний өдөр Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи, шуургатай байх тул зам даваа гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа, гулгаатай байхыг анхааруулж байна.

Хоёрдугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр 17-22 хэм, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 7-9 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр 13-15 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 13-15 хэм хүйтэн байна.

Хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 01-нийг хүртэлх   цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө -6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Эрдэнэc Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо45 минут 7 секундын өмнөТаван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна48 минут 19 секундын өмнөНийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ50 минут 34 секундын өмнөКанад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Стивен Дауст болон Холбооны шүүхийн ХЭГ-ын хөтөлбөрийн захирал Олег Шаков нарыг хүлээн авч уулзлаа55 минут 16 секундын өмнөМал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ58 минут 8 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав1 цаг 5 минутын өмнөЭнэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана1 цаг 8 минутын өмнөЖ.Золжаргал тэргүүтэй гишүүд БНПУ-д бүлгийн айлчлал хийж байна1 цаг 40 минутын өмнөЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо1 цаг 47 минутын өмнөБагш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ1 цаг 50 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан1 цаг 56 минутын өмнөМопед, скүүтер, суррон зэргээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин нэмэгджээ4 сар 16. 13:58Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 16. 13:499.2 килограмм мөнгөн ус хураан авчээ4 сар 16. 13:45Тариаланч иргэн, ААН-үүдэд 6984 мянган литр дизель түлш олгов4 сар 16. 13:40"У.Хүрэлсүхийн хууль" буюу ЭРХ МЭДЭЛ ЭРХ МЭДЛЭЭ ХЯНАХ CHECKING-BALANCE4 сар 16. 13:06У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж4 сар 16. 12:3439 дэх удаагийн “Номын баяр”-ын тов гарлаа4 сар 16. 11:33"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно4 сар 16. 10:34УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ4 сар 16. 10:31Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай уулзлаа4 сар 16. 10:23УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 16. 10:20Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын эмэгтэй алба хаагчидтай уулзлаа4 сар 16. 10:14УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2026.04.16/4 сар 16. 10:10Трамвай ашиглалтад орсноор зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртэх хүний тоо 10-22 хувиар буурна4 сар 16. 9:32Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа4 сар 16. 9:30Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана4 сар 16. 9:27УИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг болж байж жинхэнэ утгаараа ардчилал бий болно4 сар 16. 9:22УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 16. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.