“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ


2-р сарын 24
8 цаг 56 минут

     Аливаа төрлийн аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхэлж, зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой дарамтыг бууруулж, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилго бүхий Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшинээр ахлуулан  Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22 тоот захирамжаар байгуулсан.

Тус ажлын хэсгээс энэ сарын  24, 25, 26-ны өдрүүдэд “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Эхний өдөр (2026.02.24) уул уурхай, хүнд үйлдвэр; эрчим хүч; байгаль орчин; барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуй; зам тээврийн салбар дахь зөвшөөрөл олголтын нөхцөл байдал, төсөл дэх зохицуулалтын талаар танилцуулга хийж, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, зөвшөөрлөөр эрхэлдэг үйл ажиллагаанд тулгардаг зөвшөөрөл эзэмших хүсэлт гаргахаас олгох хүртэлх зөвшөөрөл олголтын процесс, зөвшөөрөл олгохдоо хэдэн арван төрлийн нөхцөл, шаардлага тогтоож, хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэхэд саад хориг болдог байдал, төр өөрт байгаа мэдээллээ иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг зэрэг хуулийн хэрэгжилтийн хүрээнд зөвшөөрөл эзэмшигч нараас ирүүлдэг санал, гомдол, зөвлөмжийг сонсох зорилготой бөгөөд хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хуулийн этгээд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцоно.

Ажлын хэсгийн дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Н.Батсүмбэрэл нар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ч.Анар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Р.Батболд, Б.Жаргалан, С.Замира, Г.Лувсанжамц, О.Номинчимэг, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Л.Соронзонболд, Р.Сэддорж, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Д.Үүрийнтуяа, М.Энхцэцэг нар ажиллаж байна.

Ажлын хэсэг хуулийн төслийг 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд Ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу цуврал хэлэлцүүлэг, уулзалтуудыг хийхээр бэлтгэл ханган ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 43 сум цагаан зудтай байна10 минут 8 секундын өмнөНийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт энэ сарын 27-нд болно47 минут 21 секундын өмнөБ.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа, эрчим хүчний салбар цэгцэрсэн үү51 минут 44 секундын өмнөМАН-ын бага хурал ирэх баасан гарагт болно57 минут 11 секундын өмнө“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ1 цаг 32 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн1 цаг 38 минутын өмнөДүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна2 сар 23. 17:51Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна2 сар 23. 17:49"Сайн" картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно2 сар 23. 17:45Г.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна2 сар 23. 14:42УИХ-ын дарга 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ2 сар 23. 14:05Дэлхийн хамгийн том монгол дээлийг Чингисийн музейд дэлгэжээ2 сар 23. 12:37“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилж байна2 сар 23. 12:31Өвлийн хүлэмжид заг модны үрсэлгээг амжилттай тарьж ургуулжээ2 сар 23. 10:43“Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадам “хөшиг”-өө хаалаа2 сар 23. 10:40Б.Наранцэцэг: Монголчуудын хэнэггүй зан урт наслахад нь гай болж байна2 сар 23. 9:32Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгаалжээ2 сар 23. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн2 сар 23. 8:513.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг олгоно2 сар 22. 14:20Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын зэрлэг амьтдад зориулан өвc тараан байршууллаа2 сар 21. 11:40Аюулгүй байдлаа хангах нь учирч болзошгүй эрсдэлээс таныг хамгаална2 сар 21. 11:21Очирдара шүтээнд мандал өргөж, төр түмний буян заяаг даатгалаа2 сар 18. 15:12Төрийн хан хуурыг эгшиглүүлсэн Монгол Төрийн золголт болов2 сар 18. 15:09Эзэн Богд Чингис хааны шүтээн, Төрийн тугандаа хүндэтгэл үзүүллээ2 сар 18. 15:01Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай2 сар 18. 9:49Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ2 сар 18. 9:41“Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ2 сар 17. 9:51Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2514.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ2 сар 17. 9:45Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд 17 аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөтгөн шинэчилнэ2 сар 17. 9:42Авто худалдааны төвийн "Нээлттэй хаалганы өдөрлөг" энэ сарын 6-16-ны өдрүүдэд болж байна2 сар 17. 9:09
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.