Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа, эрчим хүчний салбар цэгцэрсэн үү


2-р сарын 24
9 цаг 36 минут

     Засгийн газар эрчим хүчний салбарын доройтолд “онцгой анхаарна” хэмээн мэдэгдэж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд 30 хоногийн хугацаа өгсөн. Олон нийт ч итгэсэн. Ядаж л нэг сарын дотор бодит ахиц, тодорхой шийдэл, ил тод тайлагнал харна гэж найдсан. Харин  Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа. Юу өөрчлөгдөв.

Ерөнхий сайд Г.Занданшатар нэг сарын өмнөх мэдэгдэлдээ “Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өгч байна.  Энэ хугацаанд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцно. Эрчим хүчний нэгдсэн бодлогоо шуурхай цэгцэл. Цэгцэлж байж чөлөөлнө.  Хотын дарга Х.Нямбаатартайгаа хамтраад тавдугаар цахилгаан станцынхаа асуудлыг хурдан шийд” гэсэн байдаг.  Эрчим хүчний сайдын хувьд нэг сарын хугацаа гэдэг бараг л чөлөөлөгдсөнтэй адил. Өөрөөр хэлбэл, Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “огцруулна” л гэсэн үг байв.  Б.Чойжилсүрэн сайд ч   Засгийн газрын хуралдаанаас гарч ирээд өгсөн тайлбартаа “Нэг сарын хугацаанд эрчим хүчний асуудал шийдэгдэхгүй нь тодорхой. Албан тушаалаа авсан шигээ өгч чадна” гэнэ лээ.  Тэгэхээр  Ерөнхий сайд Г.Занданшатар хугацааг өгч байгаа нэрээр бараг л түүнд хариуцлага тооцчихсон, өгсөн нэг сарын хугацаа нь ч дуусчихлаа.  Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сүүлийн зургаан жилийн хугацаанд хоёр ч Засгийн газар дамнан сайдаар ажиллаж байгаа.  Энэ салбарт бараг л “ноёрхол”-оо тогтоочихсон, “хоргодох” зүйл түүнд олон байгаа нь ойлгомжтой.  Үндэсний аудитын газраас Эрчим хүчний сайдын “багцад” 79.98 тэрбумын зөрчилтэй гэсэн дүгнэлт гаргасан.   Энэ нь цэвэр зохион байгуулалт, төсвийн сахилга бат, салбарын уялдаа холбоог харуулсан зөрчлүүд байна.   Үүнээс харахад, эрчим хүчний салбарын эдийн засгийн нөхцөл байдал ямар эмзэг, замбараагүй, дүрэм журамгүй явж байгааг харж болно.  Эрчим хүч бол улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой чухал салбар. Өнөөдөр нийслэлд хэдхэн цаг цахилгааны хязгаарлалт хийхэд ямар эрсдэлт байдлууд үүсэж байгааг бэлхнээ харж болно. Өвөл болохоор ачаалал дийлэхгүй, зун болохоор засвар нэрээр хязгаарлалт тогтоодог тогтолцоо хэвээрээ. Импортын хараат байдал буураагүй, дотоодын эх үүсвэрийн шинэ төслүүд “судалгаа, ТЭЗҮ, санхүүжилт” гэсэн гурван үгийн дунд гацсан хэвээр. Нэг сарын хугацаанд салбарын бодлогын шинэчлэл, тарифын ил тод тооцоолол, алдагдлын бодит бууруулалт, хөрөнгө оруулалтын эрэмбээс дорвитой зүйл сонсогдсонгүй.Хугацаа өгнө гэдэг бол улс төрийн шахалт төдий биш, хэмжүүр тогтоох үйлдэл. Хэрэв 30 хоногийн дотор санхүүгийн сахилга сайжрах, алдагдал, өр төлбөрийн бодит зураг нийтэд ил болох, тарифын шинэчлэлийн үндэслэл тайлагнагдах, шинэ эх үүсвэрийн санхүүжилтийн бүтэц тодорхой болох зэрэг тодорхой алхмууд хийгдээгүй бол “хугацаа” гэдэг үг өөрөө үнэ цэнээ алдана. Эрчим хүч бол үндэсний аюулгүй байдал. Хүйтэн шөнө гэрэл тасрахад улс төрийн тайлбар дулаацуулахгүй. Тиймээс 30 хоногийн дараах үнэлгээ нь PR тайлан биш, бодит шалгуур байх ёстой. Зорилт биелээгүй бол хариуцлага яригдах нь зарчим биз ээ.

Эх сурвалж: Т.БАТСАЙХАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

6 байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо29 секундын өмнөЗудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 43 сум цагаан зудтай байна1 цаг 10 минутын өмнөНийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт энэ сарын 27-нд болно1 цаг 47 минутын өмнөБ.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа, эрчим хүчний салбар цэгцэрсэн үү1 цаг 52 минутын өмнөМАН-ын бага хурал ирэх баасан гарагт болно1 цаг 57 минутын өмнө“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ2 цаг 31 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн2 цаг 37 минутын өмнөДүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна2 сар 23. 17:51Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна2 сар 23. 17:49"Сайн" картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно2 сар 23. 17:45Г.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна2 сар 23. 14:42УИХ-ын дарга 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ2 сар 23. 14:05Дэлхийн хамгийн том монгол дээлийг Чингисийн музейд дэлгэжээ2 сар 23. 12:37“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилж байна2 сар 23. 12:31Өвлийн хүлэмжид заг модны үрсэлгээг амжилттай тарьж ургуулжээ2 сар 23. 10:43“Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадам “хөшиг”-өө хаалаа2 сар 23. 10:40Б.Наранцэцэг: Монголчуудын хэнэггүй зан урт наслахад нь гай болж байна2 сар 23. 9:32Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгаалжээ2 сар 23. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн2 сар 23. 8:513.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг олгоно2 сар 22. 14:20Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын зэрлэг амьтдад зориулан өвc тараан байршууллаа2 сар 21. 11:40Аюулгүй байдлаа хангах нь учирч болзошгүй эрсдэлээс таныг хамгаална2 сар 21. 11:21Очирдара шүтээнд мандал өргөж, төр түмний буян заяаг даатгалаа2 сар 18. 15:12Төрийн хан хуурыг эгшиглүүлсэн Монгол Төрийн золголт болов2 сар 18. 15:09Эзэн Богд Чингис хааны шүтээн, Төрийн тугандаа хүндэтгэл үзүүллээ2 сар 18. 15:01Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай2 сар 18. 9:49Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ2 сар 18. 9:41“Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ2 сар 17. 9:51Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2514.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ2 сар 17. 9:45Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд 17 аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөтгөн шинэчилнэ2 сар 17. 9:42
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.