Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна.
Энэ хүрээнд “Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын дагуу дараах 6 байгууллагад олгосон Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов.Үүнд:
- Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй “Рафаэл интернэйшнл”
- Бүгд Найрамдах Чех Улсад төвтэй “Caritas Czech Republic”
- Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй “Ивээлт гараг”
- Америкийн Нэгдсэн Улсад төвтэй “Ла Миссион дэ Жуа”
- Оросын Холбооны Улсад төвтэй “Силквей Ралли”
- Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй “Байгаль орчны мониторингийн үндэсний төв”
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 70 олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна.
Facebook
Twitter
Youtube


“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилж байна
Г.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна
Аюулгүй байдлаа хангах нь учирч болзошгүй эрсдэлээс таныг хамгаална
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгаалжээ
"Сайн" картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна.gif)

Сэтгэгдэл бичих