Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна


2-р сарын 24
14 цаг 08 минут

      Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Иймд Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээг барихаар төлөвлөснөөс эхний ээлжинд Дэлхийн банкны санхүүжилтээр есөн байршилд нийт 102.72 км үерийн хамгаалалтын суваг байгуулна. Энэхүү төсөлд шуудуу ухалгүйгээр шугам шинэчлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй. Өөрөөр хэлбэл, 200 мм-ийн голчтой бохир усны шугамыг "Pipe Bursting" аргаар 250 мм болгон өргөтгөснөөр дамжуулах хүчин чадал 22.3 л/с-ээс 52.5 л/с болж, 2.3 дахин нэмэгдэх юм.

“Багц-1” болох дээрх ажлуудын ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлын явц 90 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд оролцогч талуудын саналыг тусгасан баримт бичгийг эцэслэн, магадлалд оруулахаар хүлээгдэж байна.

Харин “Багц-2”-ын хүрээнд 150-300 мм-ийн голчтой, нийт 40 км урт бохир усны шугамыг сэргээн засварлана. Ингэхдээ 300-400 мм-ийн голчтой шугамыг "Close Fit" болон "CIPP" аргаар доторлон шинэчилсний дараа хүчин чадал 64.8 л/с-ээс 85.6 л/с болж, 32 хувиар өссөн нь гидравлик загварчлалаар баталгаажсан байна.

Нийслэлийн татан зайлуулах бохир усны хэмжээ 2040 он гэхэд хоёр дахин өсөж, хоногт 377 мянган м.куб-д хүрэх төлөвтэй байна. Иймд дээрх шинэчлэлүүд нь хотын ирээдүйн өсөлтийг даахуйц хүчин чадалтай дэд бүтцийг бүрдүүлэх стратегийн ач холбогдолтой юм. Мөн Улаанбаатарт тохиож болох үерийн эрсдэлээс хамгаалж, аюулгүй өнгөрүүлэх түвшинд, дамжуулах хүчин чадлыг м.куб/сек нэгжээр тооцон төлөвлөж байгаа нь нийслэлийн аюулгүй байдлыг урт хугацаанд хангах чухал үүрэгтэй төслүүд юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна39 минут 57 секундын өмнө“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг эхэллээ45 минут 43 секундын өмнөХөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна1 цаг 36 минутын өмнөЗургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо4 цаг 17 минутын өмнөЗудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 43 сум цагаан зудтай байна5 цаг 26 минутын өмнөНийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт энэ сарын 27-нд болно6 цаг 3 минутын өмнөБ.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа, эрчим хүчний салбар цэгцэрсэн үү6 цаг 8 минутын өмнөМАН-ын бага хурал ирэх баасан гарагт болно6 цаг 13 минутын өмнө“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ6 цаг 48 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн6 цаг 54 минутын өмнөДүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна2 сар 23. 17:51Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна2 сар 23. 17:49"Сайн" картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно2 сар 23. 17:45Г.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна2 сар 23. 14:42УИХ-ын дарга 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ2 сар 23. 14:05Дэлхийн хамгийн том монгол дээлийг Чингисийн музейд дэлгэжээ2 сар 23. 12:37“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилж байна2 сар 23. 12:31Өвлийн хүлэмжид заг модны үрсэлгээг амжилттай тарьж ургуулжээ2 сар 23. 10:43“Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадам “хөшиг”-өө хаалаа2 сар 23. 10:40Б.Наранцэцэг: Монголчуудын хэнэггүй зан урт наслахад нь гай болж байна2 сар 23. 9:32Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгаалжээ2 сар 23. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн2 сар 23. 8:513.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг олгоно2 сар 22. 14:20Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын зэрлэг амьтдад зориулан өвc тараан байршууллаа2 сар 21. 11:40Аюулгүй байдлаа хангах нь учирч болзошгүй эрсдэлээс таныг хамгаална2 сар 21. 11:21Очирдара шүтээнд мандал өргөж, төр түмний буян заяаг даатгалаа2 сар 18. 15:12Төрийн хан хуурыг эгшиглүүлсэн Монгол Төрийн золголт болов2 сар 18. 15:09Эзэн Богд Чингис хааны шүтээн, Төрийн тугандаа хүндэтгэл үзүүллээ2 сар 18. 15:01Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай2 сар 18. 9:49Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ2 сар 18. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.