Бизнесийн таатай орчин, иргэний эрхийг хангахыг Засгийн газарт чиглэл болгосон Улсын Их Хурлын тогтоол хэрэгжиж байна


2-р сарын 24
18 цаг 30 минут

    Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг санал, дүгнэлтээ 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд (2025.11.11) Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны  хуралдаанд танилцуулсан юм. 

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах … асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр тогтоол гаргахаар” гэж заасныг үндэслэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооноос боловсруулж, Улсын Их Хурал 2025 оны 114 дүгээр тогтоолыг баталсан.

Энэхүү тогтоолд төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, иргэнд очих төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгох хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах, зарим арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгохоор тусгасан. Тухайлбал, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад төрийн хяналт шалгалтын тогтолцоог оновчтой болгох, үүнтэй холбогдуулан бизнес эрхлэх үйл ажиллагааг дэмжих, зөвшөөрөл олгох процессыг хөнгөвчлөх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх шаардлагатай байгаа тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон юм. 

Түүнчлэн төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, иргэнд очих төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгох хүрээнд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, шаардлагатай бол уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор зөвшөөрөл олголтын процессыг хялбарчлан цахим хэлбэрт шилжүүлж, хяналтыг сайжруулах, эрсдэл багатай, нэг удаагийн шинжтэй үйл ажиллагааг зөвшөөрөл шаардахгүйгээр мэдэгдэл хүргүүлж, эрхлэх боломжийг бүрдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг “төрийн хяналт шалгалт” нэрийдлээр хянаж, боогдуулдаг байдлыг таслан зогсоож, хяналтын төрлийг оновчлох, салбарын хяналтыг Засгийн газар дахь хяналтын чиг үүрэгт нэгтгэж, төвлөрсөн удирдлагаар хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасан билээ. 

Ингэснээр хүн, хуулийн этгээдийн бизнес эрхлэх таатай орчинг сайжруулах, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломж бүрдэж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа өргөжин төрийн үйлчилгээ цахимжиж, бүтээмж нэмэгдэн, салбар дамнасан, олон төрлийн хяналтыг нэгдсэн байдлаар төлөвлөж, үйлчилгээний чанар, стандарт, аюулгүй байдалд цогц үнэлгээ хийж, зөвлөн туслах замаар үйлчилгээ, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдах нөхцөл бүрдэх юм.

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Бизнесийн таатай орчин, иргэний эрхийг хангахыг Засгийн газарт чиглэл болгосон Улсын Их Хурлын тогтоол хэрэгжиж байна1 цаг 50 минутын өмнө“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ1 цаг 53 минутын өмнөМөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна5 цаг 16 минутын өмнө“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг эхэллээ5 цаг 21 минутын өмнөХөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна6 цаг 12 минутын өмнөЗургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо8 цаг 52 минутын өмнөЗудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 43 сум цагаан зудтай байна2 сар 24. 10:18Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт энэ сарын 27-нд болно2 сар 24. 9:41Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа, эрчим хүчний салбар цэгцэрсэн үү2 сар 24. 9:36МАН-ын бага хурал ирэх баасан гарагт болно2 сар 24. 9:31“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ2 сар 24. 8:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн2 сар 24. 8:50Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна2 сар 23. 17:51Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна2 сар 23. 17:49"Сайн" картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно2 сар 23. 17:45Г.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна2 сар 23. 14:42УИХ-ын дарга 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ2 сар 23. 14:05Дэлхийн хамгийн том монгол дээлийг Чингисийн музейд дэлгэжээ2 сар 23. 12:37“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилж байна2 сар 23. 12:31Өвлийн хүлэмжид заг модны үрсэлгээг амжилттай тарьж ургуулжээ2 сар 23. 10:43“Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадам “хөшиг”-өө хаалаа2 сар 23. 10:40Б.Наранцэцэг: Монголчуудын хэнэггүй зан урт наслахад нь гай болж байна2 сар 23. 9:32Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгаалжээ2 сар 23. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн2 сар 23. 8:513.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг олгоно2 сар 22. 14:20Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын зэрлэг амьтдад зориулан өвc тараан байршууллаа2 сар 21. 11:40Аюулгүй байдлаа хангах нь учирч болзошгүй эрсдэлээс таныг хамгаална2 сар 21. 11:21Очирдара шүтээнд мандал өргөж, төр түмний буян заяаг даатгалаа2 сар 18. 15:12Төрийн хан хуурыг эгшиглүүлсэн Монгол Төрийн золголт болов2 сар 18. 15:09Эзэн Богд Чингис хааны шүтээн, Төрийн тугандаа хүндэтгэл үзүүллээ2 сар 18. 15:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.