Монгол Улсаас өвлийн паралимпод анх удаа эмэгтэй тамирчин өрсөлдөнө


2-р сарын 25
10 цаг 18 минут
      "Милан Кортина 2026" өвлийн 14 дэх удаагийн паралимпын наадам гуравдугаар сарын 6-аас 15-ны өдрүүдэд болох ба Монгол Улсаас цанын төрөлд дөрвөн тамирчин өрсөлдөнө. Тодруулбал, пара гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 км-ын зайд Б.Ганболд, Ц.Дашдорж нар уралдах бол суугаа цанын спринт зайд А.Сэлэнгэ, пара уулын цаныг төрөлд Б.Цэрэнпунцаг нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Энэ удаагийн паралимпийн наадамд 670 тамирчин уулын цана, гүйлтийн цана, биатлон, пара сноуборд, пара мөсөн хоккей, тэргэнцэртэй керлинг гэсэн зургаан спортын 79 төрлөөр өрсөлдөнө.
Одоогоор Б.Ганболд, Ц.Дашдорж нар паралимпын наадамд оролцох эрхийн оноогоо авсан байгаа бол үлдсэн хоёр тамирчдын хувьд баталгаажуулалт хараахан ирээгүй ч онооны байдлаар энэ удаагийн наадамд оролцох тодорхой байгаа юм. 
undefined
 
Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ганболдын хувьд дөрөв дэх паралимпдоо оролцох гэж байна. Тэрээр 2013 онд АНУ-ын Солт Лейк хотноо болсон Сочигийн наадмын сонгон шалгаруулах тэмцээнээс цанын спринт 1.5 км төрөлд мөнгөн медаль хүртэж, пара цаначдын анхны олон улсын тэмцээний эрхийг эх орондоо авчирч байсан. Үүний дараа Шведэд болсон ДАШТ-д оролцож, 60 тамирчнаас 18 дугаар байранд жагсжээ. Энэ амжилтаараа Сочигийн паралимпод оролцох эрхтэй болсон байна. “Сочи 2014” паралимп түүний хувьд хамгийн анхны том тэмцээн байсан ч гэлээ 20 км-ын зайд 14 байрт орсон юм. Гэхдээ тэрбээр цанын спортоор хичээллээд нэг жил зургаан сарын дараа Паралимпод өрсөлдөж байжээ.  Тэрбээр “Сочи-2014”, "Пёнчан-2018”, “Бээжин-2022” өвлийн Паралимпын наадамд оролцож байсан, Азийн цомын хүрэл медальтай тамирчин билээ.
undefined
 
Пара цанын тамирчин Ц.Дашдорж нь Монгол Улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан Швед болон Норвеги улсад болсон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан тамирчин юм. Тэрбээр Дэлхийн цомын 12.5 км-ын зайд 5-р байр, спринт зайд 13-р байр эзэлж, "Бээжин-2022" өвлийн паралимпын наадамд оролцож байсан бөгөөд энэ удаад хоёр дахь Өвлийн паралимпын наадамдаа ийнхүү оролцохоор бэлтгэлээ базааж байна.
undefined
 
Суугаа цанын спринт зайд өрсөлдөх А.Сэлэнгэ паралимпын наадамд оролцох эрх авсан Монголын анхны эмэгтэй тамирчин болж байна. Түүний хувьд өмнөх онд Япон улсад зохион байгуулагдсан Азийн цомоос хүрэл медаль хүртсэнээр паралимпын наадамд оролцох эрхтэй болсон юм. 
undefined
 
Б.Цэрэнпунцагийн хувьд паралимпын наадамд уулын цанаар өрсөлдөж байсан анхны монгол тамирчин билээ. Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын баазад зохион байгуулагдсан “Милан–Кортино 2026” Паралимпын эрх олгох слаломын ангиллын тэмцээнд амжилттай оролцон алт болон мөнгөн медаль хүртэж, паралимпод оролцох эрхээ авсан билээ.
Өвлийн паралимпын наадамд манай улсаас анхлан оролцсон тамирчин нь Н.Сүхбаатар бөгөөд тэрээр “Турин-2006” өвлийн паралимпын наадамд гүйлтийн цанын төрөлд өрсөлдөж байв.
Эх сурвалж: Батхуяг МӨНХЗУЛ itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна2 цаг 37 минутын өмнөО.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу4 цаг 2 минутын өмнөСоёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ5 цагийн өмнөС.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ5 цаг 9 минутын өмнөГазрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо5 цаг 12 минутын өмнө“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ5 цаг 16 минутын өмнөCOP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов6 цаг 38 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ6 цаг 43 минутын өмнөУлсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг6 цаг 47 минутын өмнөАлба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа6 цаг 52 минутын өмнөУлсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан7 цаг 37 минутын өмнөЭнэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ7 цаг 45 минутын өмнөАнхааруулга: “Дае-Кал” шахмал эмийг эргүүлэн татлаа8 цаг 6 минутын өмнөЕрөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд8 цаг 14 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 31 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан8 цаг 34 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ8 цаг 42 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 сар 6. 14:13Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.