Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд долоон байршилд үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна


2-р сарын 25
15 цаг 28 минут

     Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Е хэсэгчилсэн талбайд хэрэгжиж буй “Андын зам констракшн” ХХК-ийн төслийг бүрэн дуусгахад шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх зорилгоор компанийн эзэмшилд байгаа зарим үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Нээлттэй дуудлага худалдааг ирэх сарын 11-ний өдрийн 11:00 цагт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Б байрны хоёр давхрын 205 тоотод зохион байгуулна.

Энэ үеэр нийслэлийн Орон сууцны бодлогын газрын Дэд бүтцийн хэлтсийн дарга Г.Ганхүү “Андын зам констракшн” ХХК гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг 2021 онд хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар зургаан орон сууцыг ашиглалтад оруулсан бол зургаан орон сууцны барилга удааширч, зогсонги байдалд байна. Бид иргэд болон компанитай тогтмол уулзаж, төслийн явцын талаар мэдээлэл солилцож ажиллаж байгаа. Тус компанийн худалдах үл хөдлөх хөрөнгийг үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагуудаар үнэлүүлсэн бөгөөд уг үнэлгээнд үндэслэн дуудлага худалдааг зохион байгуулна. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг дуудлага худалдаанд оролцохыг урьж байна” гэв.

“Андын зам констракшн” ХХК-ийн захирал Э.Лхагвасүрэн “Төсөлд нийт 320 айлын газар хамрагдсан. Үүнээс 139 өрх ашиглалтад орсон орон сууцанд орсон амьдарч байна. Төсөл өнөөдрийн байдлаар 25 хувийн гүйцэтгэлтэй, нийт 39.9 га талбайд хэрэгжиж байна. Төслийг 2027 оны хоёрдугаар улиралд бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Шаардлагатай хөрөнгийг бүрдүүлж, төслийг хугацаанд нь дуусгахын тулд компанийн зарим үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулахаар шийдвэрлэсэн” гэлээ.

 Дуудлага худалдаагаар борлуулах үл хөдлөх хөрөнгө:

  • Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, үйлчилгээний зориулалттай, 16 давхар, 70 хувийн гүйцэтгэлтэй “Жамух” тауэр барилга
  • Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 1144.73 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ийн гарам орчимд байрлах, 495 м.кв, 90 хувийн гүйцэтгэлтэй, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 1 га газар
  • Дархан-Уул аймагт байрлах 330 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 1863 м.кв газар
  • Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатад байрлах, 70 хувийн гүйцэтгэлтэй, 5 давхар орон сууцны зориулалттай барилга
  • Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 9992 м.кв талбайтай бетон зуурмагийн үйлдвэр
  • Сэлэнгэ аймгийн Сайхан суманд хэрэгжихээр төлөвлөсөн, 360 айлын орон сууц, 300 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний талбай бүхий “Шинэ цогцолбор” зэрэг төслийг дуудлага худалдаагаар борлуулна.                                              



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд долоон байршилд үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна1 цаг 44 минутын өмнөГашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав1 цаг 47 минутын өмнөЭнэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой1 цаг 49 минутын өмнө"Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай" ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай төслийг УИХ-д хүргүүлнэ1 цаг 52 минутын өмнөУлаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болголоо1 цаг 54 минутын өмнөЗэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сонгон шалгаруулалтад хоёр улсын дөрвөн компани шалгарч үлдээд байна1 цаг 57 минутын өмнө“Энержи Ресурс” ХХК-ийг “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх ААН, байгууллагын жагсаалт”-аас хаслаа2 цагийн өмнөМалчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ2 цаг 4 минутын өмнөАвстралийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа3 цаг 11 минутын өмнөЛондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар тохиролцжээ3 цаг 16 минутын өмнөПарламентын мэтгэлцээний УАШТ болно4 цаг 31 минутын өмнөТаван жилийн үндсэн чиглэлд бодлогын найман чиглэл, 512 шалгуур үзүүлэлтийг тодорхойллоо6 цаг 2 минутын өмнөМонгол Улсаас өвлийн паралимпод анх удаа эмэгтэй тамирчин өрсөлдөнө6 цаг 54 минутын өмнө"Гарагуудын жагсаал" нэртэй байгалийн үзэгдэл бямба гарагт тохионо7 цаг 26 минутын өмнөЭнэ бямба гарагт бүх нийтээр нөхөж ажиллана7 цаг 31 минутын өмнөН.Тэгшбаяр: Цалингаас өөр төсөвгүй эрдэмтэн, судлаачид хүрзгүй барилгачинтай адил7 цаг 36 минутын өмнө"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар тогтоолын төслийг хэлэлцэнэ7 цаг 42 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна8 цаг 9 минутын өмнөБизнесийн таатай орчин, иргэний эрхийг хангахыг Засгийн газарт чиглэл болгосон Улсын Их Хурлын тогтоол хэрэгжиж байна2 сар 24. 18:30“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ2 сар 24. 18:26Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна2 сар 24. 15:03“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг эхэллээ2 сар 24. 14:58Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна2 сар 24. 14:08Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо2 сар 24. 11:27Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 43 сум цагаан зудтай байна2 сар 24. 10:18Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт энэ сарын 27-нд болно2 сар 24. 9:41Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа, эрчим хүчний салбар цэгцэрсэн үү2 сар 24. 9:36МАН-ын бага хурал ирэх баасан гарагт болно2 сар 24. 9:31“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ2 сар 24. 8:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн2 сар 24. 8:50
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.