Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа


2-р сарын 26
9 цаг 25 минут

     Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Улсын Их Хурлын гишүүн С.Замира нар /2026.02.25/ нийслэлийн Налайх дүүрэгт ажиллав.

Ажлын хэсгийн гишүүд эхлээд нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт очиж, Хог хаягдлын тухай хууль болон холбогдох журам, шийдвэрийн хэрэгжилтийн явц байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлаар санал солилцсон.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, таван намын төлөөллийг оролцуулан хоёр удаагийн хэлэлцүүлэг хийснийг дурдаад 2017 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль хэдий сайн ч, хэрэгжилт нь тааруу байгааг онцлон тэмдэглэв.

Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар товч танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, тус дүүрэгт буй нийт 10991 өрх, (үүнээс гэр хороолол 7960, байшин хороолол 3031), 588 аж ахуйн нэгж байгууллагын хогийг тогтмол тээвэрлэдгийг дурдахын зэрэгцээ дүүргийн Засаг даргын  2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хог хаягдлын хэмжээг бууруулах төслүүдийг хэрэгжүүлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилт тавин ажиллаж байна гэв.

Тус дүүргийн хог хаягдлын төлбөр хураамжийн орлого төвлөрүүлэлтийн талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Мөн Налайх дүүрэгт хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 12 үйлдвэр байдгаас 27606 тонн хогийг дахин боловсруулалтад оруулсныг онцлоод цаашид Хог хаягдлын тухай хуульд далд хогийн савны стандартыг батлах, хогийг ангилан ялгаж байгаа үйлдвэрүүдийг төрийн бодлогоор дэмжиж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах асуудлыг тодорхой тусгах саналтай байгаагаа илэрхийлсэн. 

Улсын Их Хурлын гишүүн С.Замира хог хаягдлын асуудлыг цэгцлэх хүрээнд шаардлагатай эрх зүйн орчныг сайжруулахад анхаарал тавьж ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарал тавьж, бүх шатандаа хог хаягдлын менежментийг сайжруулах, нийллэг уутаас татгалзсан дүүрэг болох зэргээр нөлөөллийн ажлыг хийж, хөрөнгө мөнгө шаардахгүйгээр хийж болох шинэлэг санал, санаачилга гарган идэвхтэй ажиллах нь зүйтэй гэж байлаа.

Дараа нь Ажлын хэсгийн гишүүд “Налайхын үйлдвэрлэл технологийн парк” ХК-д ажиллав. Тус парк нь өнөөдрийн байдлаар 4.64 км урт хүнд даацын авто зам, 1.4км үерийн хамгаалалтын байгууламж, 660м2 оффисын барилга, гүний худгууд, 110/10квт-ын цахилгааны дэд станц зэрэг дэд бүтцийн ажлуудыг ашиглалтад оруулсан байна. Ерөнхий төлөвлөлтийн дагуу  хоногт 1000 м3 ус цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, 26 гКал/цагийн хүчин чадалтай дулааны станц, 11.7км төмөр зам, судалгаа хөгжлийн төв, тээвэр ложистикийн терминал зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.  

“Налайхын үйлдвэрлэл технологийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар, өнөөдөр хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар нийт 15 аж ахуйн нэгж хүсэлтээ ирүүлээд байгааг дурдаад үйл ажиллагаа нь жигдэрсэн хог хаягдлыг дахин боловсруулж буй дөрвөн үйлдвэрүүдийн талаар товч танилцуулав. Мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Мөн тэрбээр, Үйлдвэрлэл технологийн паркт байрлаж буй эдгээр дөрвөн ахуйн нэгжүүд хаягдалгүй, эко үйлдвэрлэлийг явуулж байгааг онцлоод цаашид хог хаягдлаа дахин боловсруулан цахилгаан, дулаан гаргадаг үйлдвэрлэл рүү чиглүүлэх шаардлагатай байна гэж байлаа. 

Ажлын хэсгийн гишүүд дараа нь "Электрокем монголиа" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.

Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Х.Ганболд үйлдвэрийнхээ талаар товч мэдээлэл өгөв. Тэрбээр, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай үйлдвэр маань хаягдал хар тугалгын аккумляторыг байгальд ээлтэй технологиор дахин боловсруулж, барилгын материал үйлдвэрлэдэг. Үйлдвэр нь жилдээ 12 мянган тонн буюу Монгол Улсын хэмжээнд хаягдал болдог аккумляторуудыг бүрэн хэмжээнд дахин боловсруулах хүчин чадалтай бөгөөд Олон улсын хар тугалгын ассоциациас австрали, английн экспертүүдийг урьж, дэлхий нийтэд хар тугалгын аккумляторыг хамгийн зөв аргаар боловсруулж буй технологийг ашиглаж, үйлдвэрлэл явуулж байна гэж байлаа.

Мөн үйлдвэрлэлийн үндсэн гол бүтээгдэхүүн болох хар тугалгын гулдмай нь 99,97-гоос дээш хувийн цэвэршилттэй, олон улсын стандартын шаардлага хангаж байгаа бөгөөд бүтээгдэхүүнээ БНХАУ-д экспортолж байна гэв.  

Үйлдвэрийн удирдлагууд Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гээд үйлдвэрлэгчийн хариуцлагыг өргөтгөх, импортлогч нь үйлдвэрлэгчтэй адил хариуцлага хүлээнэ гэдгийг тодорхой болгох, аюултай хог хаягдлын мөшгөлтийн системийг хуульчлах, зөвшөөрөл олгох хяналтын босгыг тодорхой тусгах, тусгай хог хаягдлуудыг ялгаж, бүлэг заалттай болгох зэргээр хуулийн төсөлтэй холбоотой тодорхой саналууд гаргаснаа тайлбарлалаа.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ажлын хэсгийн ахлагч Б.Мөнхсоёл, хог хаягдлын менежмент муу байвал эргээд улс орны хөгжил, эдийн засгийн байдал, агаар, хөрс, орчны бохирдол гээд маш олон асуудалд томоохон сөрөг нөлөө үзүүлдэг тул хог хаягдалтай холбоотой бүхий л салбарын төлөөлөлтэй уулзаж, тулгамдсан асуудал, саналыг сонсож, нэгтгэхээр ажиллаж байна гэв. Мөн ажлын хэсгийн хувьд Монгол Улсын хог хаягдлын асуудлын түвшинг ахиулах зорилготойгоор ажиллаж байгаагаа онцолж байлаа.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл ахалж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, С.Ганбаатар, С.Замира, Ж.Золжаргал, Т.Мөнхсайхан, С.Одонтуяа, А.Ундраа, Б.Уянга нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Налайх дүүрэгт Мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн байгууламж барилаа1 цаг 23 минутын өмнөХог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа1 цаг 49 минутын өмнөУлаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна2 цаг 2 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн2 цаг 20 минутын өмнөГэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд долоон байршилд үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна2 сар 25. 15:28Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав2 сар 25. 15:25Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой2 сар 25. 15:23"Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай" ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай төслийг УИХ-д хүргүүлнэ2 сар 25. 15:20Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болголоо2 сар 25. 15:17Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сонгон шалгаруулалтад хоёр улсын дөрвөн компани шалгарч үлдээд байна2 сар 25. 15:15“Энержи Ресурс” ХХК-ийг “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх ААН, байгууллагын жагсаалт”-аас хаслаа2 сар 25. 15:12Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ2 сар 25. 15:08Австралийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа2 сар 25. 14:01Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар тохиролцжээ2 сар 25. 13:56Парламентын мэтгэлцээний УАШТ болно2 сар 25. 12:41Таван жилийн үндсэн чиглэлд бодлогын найман чиглэл, 512 шалгуур үзүүлэлтийг тодорхойллоо2 сар 25. 11:10Монгол Улсаас өвлийн паралимпод анх удаа эмэгтэй тамирчин өрсөлдөнө2 сар 25. 10:18"Гарагуудын жагсаал" нэртэй байгалийн үзэгдэл бямба гарагт тохионо2 сар 25. 9:45Энэ бямба гарагт бүх нийтээр нөхөж ажиллана2 сар 25. 9:41Н.Тэгшбаяр: Цалингаас өөр төсөвгүй эрдэмтэн, судлаачид хүрзгүй барилгачинтай адил2 сар 25. 9:36"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар тогтоолын төслийг хэлэлцэнэ2 сар 25. 9:30Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна2 сар 25. 9:03Бизнесийн таатай орчин, иргэний эрхийг хангахыг Засгийн газарт чиглэл болгосон Улсын Их Хурлын тогтоол хэрэгжиж байна2 сар 24. 18:30“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ2 сар 24. 18:26Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна2 сар 24. 15:03“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг эхэллээ2 сар 24. 14:58Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна2 сар 24. 14:08Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо2 сар 24. 11:27Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 43 сум цагаан зудтай байна2 сар 24. 10:18Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт энэ сарын 27-нд болно2 сар 24. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.