Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох 24 МВт дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж байна. Уг төслийг түлхүүр гардуулах нөхцөлөөр барьж байгуулах юм.
Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Төвийн бүсийн хөнгөн үйлдвэрийн цогцолбор ТӨХК-тай хамтран төслийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд эрх бүхий байгууллагаар магадлуулсан арьс шир боловсруулах үйлдвэрийн зураг төслийг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдэд танилцуулж, хүлээн авах уулзалтыг зохион байгууллаа. Уг зураг төслийг танилцуулах нь үйлдвэрүүд өөрсдийн барилгын зураг төслөө боловсруулах, паркийн талбайд нүүн шилжих бэлтгэлээ хангах, үйлдвэрийн барилгажилтыг эхлүүлэх, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах, цаг хугацааг хэмнэх зэрэг ач холбогдолтой. Мөн нэгдсэн стандарт, технологийн шийдлийг үйлдвэрийн барилгуудын төлөвлөлтөд ашиглах боломжийг олгож буй.
Өнөөдрийн байдлаар “Паркийн нэгжийн гэрээ” болон “Паркт газар ашиглах гэрээ”-г байгуулсан арьс шир боловсруулах есөн үйлдвэр төслийн талбайд үйл ажиллагаа явуулах бэлтгэлээ хангаж байна. Техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулан бэлтгэл ажлаа хангаж буй найман үйлдвэр нэмэлтээр бүртгэгдлээ.
Эмээлт эко аж үйлдвэрийн парк төсөл нь Улаанбаатар хот дахь арьс ширний үйлдвэрүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлж, малын гаралтай түүхий эдийг гүн боловсруулах замаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн кластер хэлбэрийн цогц хөгжлийг бий болгох, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл юм.
Facebook
Twitter
Youtube


“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Г.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Аюулгүй байдлаа хангах нь учирч болзошгүй эрсдэлээс таныг хамгаална
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгаалжээ
"Сайн" картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно.gif)

Сэтгэгдэл бичих