Зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэхэд иргэдээс шаарддаг 1000 гаруй баримт бичиг хүнд суртал үүсгэж байна


2-р сарын 26
14 цаг 30 минут

      Өдөр тутамдаа хурд, уян хатан бодлого шаардаж байдаг онцлогтой бизнесийг дэмжихийн тулд эрх зүйн орчинг шинэчлэх шаардлагатай. Эрх зүйн хувьд бүх төрлийн бизнесийн үйл ажиллагаанд хамаарах учраас Зөвшөөрлийн тухай хууль цаг үеэ дагаад сайжирч байх учиртай. Манай улсын хувьд төрөөс бизнесийн үйл ажиллагаанд бүртгэл/мэдэгдэл, лиценз, зөвшөөрөл, хяналт шалгалт гэсэн дөрвөн үндсэн хэлбэрээр оролцож байгаа. Хуулиас гадуурх дүрэм, журмын хүрээнд, зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй боловч бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд шаарддаг, төрийн байгууллагаас олгодог баримт бичиг 1000 гаруй байгаа нь иргэд, бизнес эрхлэгчдийг чирэгдүүлсээр ирсэн. Баримт бичгийн тоо, шат дамжлага, шийдвэрлэх хугацаанаас үүдэн иргэдийг чирэгдүүлдэг асуудлыг чөлөөлөх шаардлага үүссэн. Тухайлбал хүнсний дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл авахын тулд хоёр сар 26 хоног зарцуулсан жишээг Улсын Их Хурлын даргын Засаглал, цахим бодлогын зөвлөх С.Тэнгис иш татан танилцуулгадаа дурдав.

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр тэрбээр Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Б.Заяабал нараас санаачлан 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг танилцуулсан юм. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагад бизнес эрхлэх орон зайг бүрдүүлэхийн тулд зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хөнгөвчлөн хялбаршуулах, цахимжуулах, тоог цөөрүүлж, ангиллыг бууруулах, захиргааны хэм хэмжээний актуудыг хуульд нийцүүлэх хэрэгцээ, шаардлагын үүднээс хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.

Манай улстай ижил төстэй Казахстан улсын туршлагыг судалж, тус улсад 36 төрлийн лиценз, 6 бүлэг бүхий 37 төрлийн зөвшөөрөл олгогддог болохыг танилцууллаа. Зөвшөөрлийн хуулийг хэрэгжүүлэхэд гол амин сүнс гэгддэг Үнэлгээний аргачлалаа Монгол Улс өнөөг хүртэл батлаагүй нь хүндрэл, чирэгдэл үүсгэж байгааг онцлов. Аливаа хууль тогтоомж тухайн цаг үеийн хэрэгцээнд нийцсэн байх учиртай тул нэгэнт олон шалгуур давж байж авсан зөвшөөрлийг дахин сунгахдаа шинээр авахтай ижил баримт бичиг бүрдүүлдэг байдлыг хялбаршуулан чөлөөлөх зэрэг олон асуудал бийг дурдлаа. Тиймээс хууль санаачлагчдын зүгээс нэн тэргүүнд зөвшөөрлийн тоог багасгаж, ангиллыг бууруулахаар төсөлд тусгажээ. 

Өнөөдрийн байдлаар зөвшөөрөл олгохын тулд 20-30 төрлийн шаардлага тавьж, сунжируулдаг үйл явцыг өөрчилж, олон төрлийн баримт бичгийн тоог цөөрүүлнэ. Зөвшөөрлийг 20 хоногт магадлан шалгадаг байдлыг хялбаршуулж, эрх бүхий байгууллагын дүгнэлтээр зөрчилгүй нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт шууд сунгах зохицуулалтыг тусгажээ. Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгынхаа хүрээнд хамтран өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгай зөвшөөрлийн хугацаа 5 жил байсныг 10 жил болгож, энгийн зөвшөөрлийн хугацааг хоёроор нэмэн 5 жил болгон зохицуулах нь дарамтаас ангижруулж, бизнесийн тогтвортой байдлыг хангах зорилготой хэмээн зөвлөх нь нэгбүрчилэн танилцуулсан. Түүнчлэн Зөвшөөрөл бий болгох, ангилал өөрчлөх, хасахад баримтлах Эрсдэлийн үнэлгээний журмын аргачлалыг тодорхойлж, мэдэгдэл буюу тухайн үйл ажиллагааг эрхлэхийн тулд эрх бүхий этгээдээс зөвшөөрөл урьдчилж авах шаардлагагүй, зөвшөөрлийн шинжтэй үйл ажиллагааг мэдэгдэл болгон хялбаршуулахаар төсөлд тусгасан гэв.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар аливаа төрлийн бизнес эрхлэхдээ аймаг, дүүрэгтээ мэдэгдсэнээр үйл ажиллагаагаа шууд эхлүүлэх; зөвшөөрлийн төрөл, ангилал, нэр томьёог цэгцэлж, явцын хяналтыг сайжруулах; аж ахуйн нэгж байгууллагуудын зах зээлд нэвтрэх саад хоригийг бууруулж, хуульд нийцээгүй захиргааны зохицуулалтыг арилгах; зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулж, шуурхай, хүндрэлгүй болгох; хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах; бага эрсдэлтэй, нэг удаагийн болон ахуйн шинжтэй үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх боломж бүрдүүлэх; мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны жагсаалтыг тодорхойлж, хяналтын зохицуулалтыг сайжруулах; зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх; төрийн байгууллагаас олгодог баримт бичгүүдийг цэгцлэх, багасгах, эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгох ач холбогдолтой хэмээн тайлбарлалаа.

Хуулийн төслийн танилцуулгын дараа Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хууль зүй, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар тус бүрээр авч хэлэлцлээ. 

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс 2026 оны 02 дугаар сарын 24, 25, 26-ны өдөр зохион байгуулсан “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлгээр байгаль орчин, барилга, хот байгуулалт, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч, боловсрол, харилцаа холбоо, банк санхүү зэрэг 16 салбарын зөвшөөрлийн талаарх танилцуулга мэдээллийг холбогдох яам, агентлагуудаас хийж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хөндсөн юм.

Гурван өдөр үргэлжилсэн нээлттэй хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хуулийн этгээд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцож, байр суурь, саналаа илэрхийллээ. Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22 тоот захирамжаар байгуулагдсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ дээрх хуулийн төсөлд иргэд, олон нийтээс санал хүлээн авч байгааг онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана11 минут 36 секундын өмнөЗөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэхэд иргэдээс шаарддаг 1000 гаруй баримт бичиг хүнд суртал үүсгэж байна1 цаг 49 минутын өмнөЭмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна2 цаг 37 минутын өмнөЗөрчлийн торгуулиа e-mongolia цахим системээр шалгаж, төлөх боломж бүрдлээ2 цаг 42 минутын өмнө“Улаанбаатар кап” тэмцээний шилдэг тоглогчдод сургалтын тэтгэлэг олгохоор боллоо3 цаг 50 минутын өмнөДэлхийн мөсөн сийлбэрийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг дэд байр эзэлжээ4 цаг 14 минутын өмнөНалайх дүүрэгт Мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн байгууламж барилаа6 цаг 28 минутын өмнөХог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа6 цаг 55 минутын өмнөУлаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна7 цаг 8 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн7 цаг 26 минутын өмнөГэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд долоон байршилд үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна2 сар 25. 15:28Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав2 сар 25. 15:25Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой2 сар 25. 15:23"Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай" ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай төслийг УИХ-д хүргүүлнэ2 сар 25. 15:20Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болголоо2 сар 25. 15:17Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сонгон шалгаруулалтад хоёр улсын дөрвөн компани шалгарч үлдээд байна2 сар 25. 15:15“Энержи Ресурс” ХХК-ийг “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх ААН, байгууллагын жагсаалт”-аас хаслаа2 сар 25. 15:12Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ2 сар 25. 15:08Австралийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа2 сар 25. 14:01Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар тохиролцжээ2 сар 25. 13:56Парламентын мэтгэлцээний УАШТ болно2 сар 25. 12:41Таван жилийн үндсэн чиглэлд бодлогын найман чиглэл, 512 шалгуур үзүүлэлтийг тодорхойллоо2 сар 25. 11:10Монгол Улсаас өвлийн паралимпод анх удаа эмэгтэй тамирчин өрсөлдөнө2 сар 25. 10:18"Гарагуудын жагсаал" нэртэй байгалийн үзэгдэл бямба гарагт тохионо2 сар 25. 9:45Энэ бямба гарагт бүх нийтээр нөхөж ажиллана2 сар 25. 9:41Н.Тэгшбаяр: Цалингаас өөр төсөвгүй эрдэмтэн, судлаачид хүрзгүй барилгачинтай адил2 сар 25. 9:36"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар тогтоолын төслийг хэлэлцэнэ2 сар 25. 9:30Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна2 сар 25. 9:03Бизнесийн таатай орчин, иргэний эрхийг хангахыг Засгийн газарт чиглэл болгосон Улсын Их Хурлын тогтоол хэрэгжиж байна2 сар 24. 18:30“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ2 сар 24. 18:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.