Амины төлөөстэй "дөт" зам


2-р сарын 27
9 цаг 19 минут

      Ардын дунд хэлэлцдэг олон үнэн үг бий. Тэдгээрийн нэг бол “Хурдан явж ирэв үү бус сайн явж ирэв үү” гэж асуудаг гэх... Энх тунх золгохын ерөөл билиг тэр. Гэтэл бид аль болох хүрэх газраа түргэн очиж, бороотой ч болзоондоо гэдгийн адил яарч зам товчилж, хурд хэтрүүлэх зэргээр эрдэнэт амиа эрсдэлд оруулсаар байна.

Ердөө хоёрхон хоногийн өмнө Дорнод аймгийн Халхгол сумын нутаг, Хошуу бургас гэдэг газарт Буйр нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан зургаан зорчигчтой “Toyota Prius-30” загварын суудлын автомашин нуурын мөс цөмөрсний улмаас живсэн харамсалтай тохиол дахин гарсан. Үүний улмаас хоёр том, хоёр хүүхдийн амь эрсэдсэн. Тэдний цогцсыг эрэн хайх ажиллагаа одоо хүртэл үргэлжилж буй.

Ерөөс монголын томоохон нуур, цөөрөм, гол мөрний мөс цөмөрсний улмаас амиа алдагсдын тоо жил бүр нэмэгдэх болов. Угтаа албаныхан томоохон гол, нууруудын мөсний зузаан харилцан адилгүй нимгэрдэг тухай цаг тутамд сануулж, анхааруулдаг. Мөн “хар хил” хэмээх аюулт мангасын ам руу өөрсдөө гүйгээд орчихгүй байхыг ямагт сэрэмжлүүлж ирсэн. Гэвч бид зам товчилж, нарны эртэд урт зам товчлох мугуйд бодлоосоо ангижирсангүй. Угтаа сааргүй, саадгүй явж зорьсон газартаа хүрэх нь чухал. Түүнээс бус эрүүл мэнд, энх тунх бүхнээ дэнчин тавиад мөсөн дээгүүр мянган бээрийг товчлохоор зориглох нь огтоос сайн үйлдэл бус гэдгийг сайтар ухамсарлах хэрэгтэй.

Онцгой байдлын байгууллагын мэдээллээр сүүлийн жилүүдэд зөвхөн мөс цөмөрсний улмаас амь насаа алдсан тохиолдол тогтмол бүртгэгдэж буй. Анхааруулга, сэрэмжлүүлэг тасрахгүй. Мөсний зузаан харилцан адилгүй, нар салхи, урсгал усны нөлөөгөөр дотроосоо нимгэрдэг, “хар хил” үүсдэг. Гэвч бид зам точлох гэж яарч, цаг хэмнэх гэж амиа дэнчин тавьсаар л байна.

Монголчууд уг нь эртнээс байгальтайгаа дасан зохицож ирсэн үндэстэн. Гол мөрөн хөлдөх цаг, цөн түрэх, мөс цөмрөх аюулаас сэрэмжилж, болгоомжилдог байв. Хаврын шар усны үер, намар оройн жиндүү салхинаас хүртэл үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалдаг байлаа. Гэтэл өдгөө техник технологи хөгжиж, хурдан тэрэг олшрох хэрээр аливаад улам бүр хайнга ханддаг болжээ.

Машин гэдэг бидний амьдралыг хөнгөвчилж өгдөг хэрэглээний чухал эд болохоос бус бусдад гайхуулах, гангарч онгирох хэрэгсэл биш. Гэтэл энэ унаа ямагт эрсдэл дагуулсаар байна. Үнэндээ бид элдэв өвчин, бусдын цахимаар хий хоосон сүр бадруулдаг аливаа нэг хорт бодис, уул уурхай ухаж лус савдаг хилэгнүүлсний гайгаар бус өөрсдийн болгоомжгүй үйлдлийн улмаас, зам тээврийн ослоор амиа алдах нь элбэг болов. Хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх, зам товчлох оролдлогууд ослын голлох шалтгаан хэвээрээ. “Хэдэн минут ч гэсэн хэмнэж л байвал гэх” өөрийгөө хаацайлсан үгийн араас эмгэнэлт мэдээ дагалдах жишиг тогтож байна уу даа гэж халагламаар.

Хэмжилтийн судалгаагаар сүүлийн хоногуудад эрс хүйтэрсний улмаас ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 20-175 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон гэв. Гэлээ ч эл мэдээлэл амь насны даатгал болохгүй. Учир нь зарим гол мөрний адгаар мөсний зузаан 5 см нимгэрсэн талаарх судалгаа ч давхар гарсан. Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй тогтсон байдаг. Иймээс мөсний даац тээврийн хэрэгсэл, мал, хүн явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байх нь бий.

Монгол хүний амьдралын ухаан “энх тунх” гэдэг үгэнд багтдаг. Энэ нь дан ганц өвчин зовлонгүй байхыг хэлэхгүй. Эрсдэлээс зай барьж, аюулыг ухаарч, өөрийгөө хянаж чаддаг байхыг хэлнэ. Амьдралынхаа үнэ цэнийг ухамсарлаж явахыг өгүүлнэ. Тэгээд ч амь нас гэдэг магадлалын тоо, статистик үзүүлэлт биш. Нэг удаа аз дайрахад дараагийн удаад мөнөөх зорчих харгуй тань амины төлөөстэй дөт зам болсон байж мэднэ. Байгаль хэн нэгний туршлага, бардамналд огтоос захирагддаггүй юм шүү дээ.

Эх сурвалж: eagle.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад парламентын бүлгийн айлчлал хэрэгжүүлэв1 цаг 49 минутын өмнөНийгмийн даатгалын сангаас болон цэргийн нийт тэтгэвэр авагчдын 80 хувь буюу 435.0 мянган иргэнд суурь тэтгэвэр олгоно2 цаг 4 минутын өмнөМАН: Төсвийн төслийн хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танахаар болсныг танилцуулав3 цаг 22 минутын өмнөТариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 4 минутын өмнөМонгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа6 цаг 10 минутын өмнөӨрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана6 цаг 16 минутын өмнөАлба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ7 цаг 36 минутын өмнө“Шахмал түлш зарна” гэсэн залилангаас сэрэмжилнэ үү!8 цаг 24 минутын өмнөҮндэсний бөхийн Алтан цомын барилдаанд долоон баг өрсөлдөнө8 цаг 32 минутын өмнөБ.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ9 цаг 10 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын спортын шилдгүүд тодорлоо10 сар 26. 9:05Цаг агаар: Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна10 сар 26. 9:00Түймрийн хохирлыг бүрэн тогтооход нисдэг тэрэг ашиглах асуудлыг судалж байна10 сар 25. 16:27“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав10 сар 25. 14:33Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2026.10.19-23)10 сар 25. 11:08Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа10 сар 25. 11:01Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа10 сар 25. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ10 сар 25. 10:53Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө10 сар 25. 10:35Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ10 сар 25. 10:27Цаг агаар: Улаанбаатарт 0 хэм орчим байна10 сар 25. 10:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын өв, соёлын түүхийг хадгалсан Финландын Үндэсний музейд зочлов10 сар 24. 23:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 24. 23:47Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо10 сар 24. 12:56“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо10 сар 24. 12:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа10 сар 24. 11:48Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиетаниеми цогцолборт цэцэг өргөлөө10 сар 24. 11:04Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа10 сар 24. 10:58Монгол Улс, Финланд Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа10 сар 24. 10:27Цаг агаар: Улаанбаатарт 0 градус дулаан10 сар 24. 10:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.