Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав


2-р сарын 27
9 цаг 27 минут

      Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар /2026.02.26/ Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүсэлтээр төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийн системийн талаар шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмж гаргах зорилгоор Монголд ажиллахаар ирсэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Р.Батболд, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, Олон улсын валютын сангийн  төлөөлөгч  Маурисио Сото, Чаба Фехер, Лина Караогланова болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар уулзалтын эхэнд Улсын Их Хурлаас төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх зорилт тавиад ажиллаж байгаа энэ үед өнөөдрийн уулзалт цагаа олсоныг онцлон тэмдэглэв.

Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд хагас хуримтлалын тогтолцоонд хэсэгчлэн шилжих, бүх ахмад настанд суурь тэтгэвэр олгох, тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих зорилтыг дэвшүүлээд байгааг дуулгалаа.

Мөн тэрбээр Улсын Их Хурлаас 2023 онд баталсан Нийгмийн даатгалын багц хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу ахмад настны тэтгэврийг тухайн жилийн инфляцын дундаж түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж,  тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу үе шаттай шилжүүлэх зорилгоор даатгуулагчийн тэтгэврийн нэрийн дансыг нээж эхэлсэн гэж байлаа.

Түүнчлэн Монгол Улсын тэтгэврийн тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар товч танилцуулсны зэрэгцээ 2026 онд Нийгмийн даатгалын сангийн төсвийг 6.6 их наяд төгрөгөөр баталсан нь төсвийн нийт зарлагын 20 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 6.5 хувийг эзэлж байгаа бөгөөд тэтгэврийн даатгалын санд  улсын төсвөөс 1.6 их наяд төгрөгийн татаас өгч байгааг дурдлаа. Байнгын хорооны дарга Олон улсын валютын сангаас хийж буй цалин хөлс, тэтгэврийн системийн талаарх шинжилгээ, судалгаа үр дүнтэй болж, холбогдох дүгнэлт, зөвлөмжтэй удахгүй танилцана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.  

Олон улсын валютын сангийн төлөөлөгч Маурисио Сото Монгол Улсын Их Хурлаас  төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийн асуудалд томоохон шинэчлэл хийхээр ажиллаж байгааг дуулахад таатай байгаагаа  тэмдэглээд бидний хувьд ахмад настны нийгмийн хамгаалал маш сайн байх ёстой гэсэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамынхантай байр суурь нэгтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн сэдвийн хүрээнд холбогдох тоо, мэдээллээ цуглуулаад судалгаагаа, шинжилгээ хийж, хамгийн гол нь төсөвт үзүүлэх нөлөөлөл, үр дагаврын талаар үнэн зөв мэдээлэл, дүгнэлтийг та бүхэнд хүргүүлэх бөгөөд энэ нь Улсын Их Хурлаас төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийхэд оновчтой шийдвэр гаргахад хэрэг болно гэдэгт найдаж байна гэлээ.

Уулзалтаар талууд тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд хэсэгчлэн шилжих, бүх ахмад настанд суурь тэтгэвэр олгох, тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих зорилтуудыг хэрэгжүүлэхэд эдийн засаг, нийгэм, иргэдэд үзүүлэх нөлөөллийн сөрөг болон эерэг талууд, төрийн албан хаагчдын суурь цалин, нэмэгдлийн зохицтой харьцаа, бүтээмж гүйцэтгэлийн үнэлэмжийг хэрхэн үнэлж ирсэн бусад улс орнуудын сайн туршлагын талаар хөндөж, санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

МАН: Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхлэх гэж байна44 минут 4 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилжээ1 цаг 14 минутын өмнөГуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв1 цаг 49 минутын өмнөТуул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно1 цаг 54 минутын өмнө“Буйр” нуурт живсэн тээврийн хэрэгслиийг 6 метрийн гүнээс татан гаргалаа2 цагийн өмнөТөсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2 цаг 4 минутын өмнөӨв соёлоо хамгаалж, морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа2 цаг 8 минутын өмнөАмины төлөөстэй "дөт" зам2 цаг 11 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн2 цаг 31 минутын өмнөД.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана2 сар 26. 16:07Зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэхэд иргэдээс шаарддаг 1000 гаруй баримт бичиг хүнд суртал үүсгэж байна2 сар 26. 14:30Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна2 сар 26. 13:42Зөрчлийн торгуулиа e-mongolia цахим системээр шалгаж, төлөх боломж бүрдлээ2 сар 26. 13:38“Улаанбаатар кап” тэмцээний шилдэг тоглогчдод сургалтын тэтгэлэг олгохоор боллоо2 сар 26. 12:29Дэлхийн мөсөн сийлбэрийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг дэд байр эзэлжээ2 сар 26. 12:05Налайх дүүрэгт Мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн байгууламж барилаа2 сар 26. 9:51Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа2 сар 26. 9:25Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна2 сар 26. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн2 сар 26. 8:54Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд долоон байршилд үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна2 сар 25. 15:28Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав2 сар 25. 15:25Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой2 сар 25. 15:23"Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай" ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай төслийг УИХ-д хүргүүлнэ2 сар 25. 15:20Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болголоо2 сар 25. 15:17Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сонгон шалгаруулалтад хоёр улсын дөрвөн компани шалгарч үлдээд байна2 сар 25. 15:15“Энержи Ресурс” ХХК-ийг “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх ААН, байгууллагын жагсаалт”-аас хаслаа2 сар 25. 15:12Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ2 сар 25. 15:08Австралийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа2 сар 25. 14:01Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар тохиролцжээ2 сар 25. 13:56Парламентын мэтгэлцээний УАШТ болно2 сар 25. 12:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.