Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно


2-р сарын 27
9 цаг 36 минут

      Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Усны газар болон БНЭУ-ын Kalpataru Projects International Limited (KPIL) компани Монгол Улсад хэрэгжүүлэх усны томоохон төслүүдэд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд стратегийн ач холбогдол бүхий Туул усан цогцолбор төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлууд үе шаттай үргэлжилж байна.

Эхний ээлжид төслийн байршлыг сонгох урьдчилсан судалгааг гүйцэтгэж, геологи, газрын хэлбэршил, ус хуримтлуулах боломж зэрэг үндсэн шалгууруудаар харьцуулсан үнэлгээ хийсэн байна. Үүний үр дүнд хамгийн тохиромжтойд тооцогдсон гуравдугаар байршлыг сонгон, цаашдын нарийвчилсан судалгаа, зураг төслийн ажлыг тухайн цэгт төвлөрүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард холбогдох байгууллагуудын уулзалтаар төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг түргэвчлэх, дараагийн үе шатны судалгаануудыг уялдаа холбоотой, цогц байдлаар боловсруулах шаардлагатайг онцлон, үүрэг чиглэл өгсөн юм.

“Туул усан цогцолбор” нь гадаргын усыг хуримтлуулах шинэ эх үүсвэр бий болгох бөгөөд урьдчилсан судалгаагаар тус байгууламж 5,569 га ус хурах талбайтай, 50-100 сая шоо метр ус хуримтлуулах хүчин чадалтай байхаар тооцоологдсон. Далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдсын гүн 19.84 метр байх инженерийн үндсэн шийдэл нь нийслэлийн өсөн нэмэгдэх хэрэгцээг урт хугацаанд хангах боломж бүрдүүлнэ гэж үзэж байна.

Төсөл хэрэгжсэнээр гадаргын усыг зохицуулалттайгаар ашиглах нөхцөл бүрдэж, гүний усны хэт ашиглалтыг бууруулна. Мөн үерийн урсцыг зохицуулах, үйлдвэрлэл болон эрчим хүчний салбарын усан хангамжийг нэмэгдүүлэх, улмаар нийслэлийн усны нөөцийн менежментийг илүү тогтвортой, олон тулгуурт бүтэцтэй болгох стратегийн ач холбогдолтой юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

МАН: Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхлэх гэж байна51 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилжээ1 цаг 21 минутын өмнөГуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв1 цаг 56 минутын өмнөТуул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно2 цаг 1 минутын өмнө“Буйр” нуурт живсэн тээврийн хэрэгслиийг 6 метрийн гүнээс татан гаргалаа2 цаг 7 минутын өмнөТөсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2 цаг 11 минутын өмнөӨв соёлоо хамгаалж, морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа2 цаг 15 минутын өмнөАмины төлөөстэй "дөт" зам2 цаг 18 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн2 цаг 38 минутын өмнөД.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана2 сар 26. 16:07Зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэхэд иргэдээс шаарддаг 1000 гаруй баримт бичиг хүнд суртал үүсгэж байна2 сар 26. 14:30Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна2 сар 26. 13:42Зөрчлийн торгуулиа e-mongolia цахим системээр шалгаж, төлөх боломж бүрдлээ2 сар 26. 13:38“Улаанбаатар кап” тэмцээний шилдэг тоглогчдод сургалтын тэтгэлэг олгохоор боллоо2 сар 26. 12:29Дэлхийн мөсөн сийлбэрийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг дэд байр эзэлжээ2 сар 26. 12:05Налайх дүүрэгт Мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн байгууламж барилаа2 сар 26. 9:51Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа2 сар 26. 9:25Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна2 сар 26. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн2 сар 26. 8:54Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд долоон байршилд үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна2 сар 25. 15:28Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав2 сар 25. 15:25Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой2 сар 25. 15:23"Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай" ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай төслийг УИХ-д хүргүүлнэ2 сар 25. 15:20Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болголоо2 сар 25. 15:17Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сонгон шалгаруулалтад хоёр улсын дөрвөн компани шалгарч үлдээд байна2 сар 25. 15:15“Энержи Ресурс” ХХК-ийг “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх ААН, байгууллагын жагсаалт”-аас хаслаа2 сар 25. 15:12Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ2 сар 25. 15:08Австралийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа2 сар 25. 14:01Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар тохиролцжээ2 сар 25. 13:56Парламентын мэтгэлцээний УАШТ болно2 сар 25. 12:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.