Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2018 оноос эхлэн монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулдаг.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд, залуучууд болон гэр бүлийн гишүүдэд үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол, хамтын оролцоог дэмжих зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд 2026” арга хэмжээг гуравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна.
“Музейн нээлттэй өдрүүд 2026” арга хэмжээний хүрээнд нийслэл, 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей байнгын үзүүллэгийн танхимаараа иргэд олон нийтэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.
Тус арга хэмжээний хүрээнд Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд Агданбуугийн Амар мэндэлсний 140, Монгол Улсын Ерөнхий сайд асан Жамбын Батмөнх мэндэлсний 100, их зохиолч Дашдоржийн Нацагдорж мэндэлсний 120 жилийн ой зэрэг бусад түүхэн хүмүүсийн дурсгалыг мөнхжүүлэх агуулгын хүрээнд олон нийтийн оролцоог хангасан тусгай үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, лекц, уулзалт хэлэлцүүлэг, Гэр бүлийн аялал, хүүхэд-эцэг эхийн хамтарсан танин мэдэхүйн тоглоом, бүтээлч ажил, соёлын өв, уламжлал таниулах, музейн тайлбарлагчтай аялал зэрэг гэр бүлд чиглэсэн боловсрол, оролцооны хөтөлбөр, Хүүхэд, залуучууд музейн орчинд зөв зохистой хандах, соёлын өвийг хамгаалах хандлагыг дэмжих, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх бүтээлч ажил, Музейн сан хөмрөг дахь түүх, соёлын дурсгалуудын хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт, судалгааны ажлын ач холбогдол, онцлогийг олон нийтэд таниулахад чиглэсэн олон талт арга хэмжээзохион байгуулна гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Парламентын мэтгэлцээний УАШТ болно
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг эхэллээ
Энэ бямба гарагт бүх нийтээр нөхөж ажиллана
УИХ-ын дарга 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ
Өвлийн хүлэмжид заг модны үрсэлгээг амжилттай тарьж ургуулжээ
Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа, эрчим хүчний салбар цэгцэрсэн үү
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар тогтоолын төслийг хэлэлцэнэ.gif)

Сэтгэгдэл бичих