Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулж, үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. Төслийн хүрээнд нийслэлийн бохир усны төвлөрсөн сүлжээний насжилт өндөр, эвдрэл гэмтэл ихтэй хэсгүүдийг орчин үеийн “trenchless” буюу ухалтгүй технологиор сэргээн засварлах юм. Тодруулбал, нийт 39.649 км урт бохир усны шугамыг trenchless технологиор сэргээн засварлах бөгөөд энэ нь гудамж талбайг өргөн хэмжээгээр ухахгүйгээр шугамын дотор шинэ давхарга үүсгэн, бүтцийн бат бэхийг сайжруулах, ашиглалтын хугацааг уртасгах боломжийг олгоно. Төслийн хүрээнд Баянзүрх дүүрэгт 7,909 метр, Сүхбаатар дүүрэгт 9,892 метр, Чингэлтэй дүүрэгт 3,561 метр, Баянгол дүүрэгт 8,810 метр, Сонгинохайрхан дүүрэгт 6,607 метр, Хан-Уул дүүрэгт 2,690 метр шугам доторлож, хэсэгчилсэн өргөтгөлийг хийнэ. Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг Дэлхийн банкны Байгаль орчин, нийгмийн бодлогын хүрээ (ESF) болон Байгаль орчин, нийгмийн стандартууд (ESS2–ESS10)-д нийцүүлэн хэрэгжүүлэх юм.
Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл дараах ач холбогдолтой.
- Төслийн үр дүнд бохир ус хальж асгарах тохиолдол буурч, үерийн эрсдэл, хөрсний болон орчны бохирдол багасна.
- Нийтийн эрүүл мэндийн нөхцөл сайжирч, хотын дэд бүтцийн тогтвортой байдал нэмэгдэнэ.
- Иргэдийн амьдрах орчны чанар дээшилж, хотын өсөн нэмэгдэх бохир усны ачааллыг даах чадавх бүрдэнэ.
- Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн стратегид нийцсэн, хөрөнгө оруулалтын үр өгөөж өндөртэй, урт хугацаанд хотын амьдрах орчныг сайжруулах үр нөлөөтэй гэж тооцооллоо.
Facebook
Twitter
Youtube


“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилж байна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Г.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Аюулгүй байдлаа хангах нь учирч болзошгүй эрсдэлээс таныг хамгаална
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгаалжээ.gif)

Сэтгэгдэл бичих