Д.Амарбаясгалан: Эх орончдын өдрийг сорилт, ухаарал, золиос, төлөөс, эргэлзээ, итгэлээр сэтгэл оюунаа дүүргэсэн, онцгой мэдрэмжтэйгээр угтаж байна


3-р сарын 1
12 цаг 09 минут

      Өнөөдөр (2026.03.01) Эх орончдын өдөр, эрх баригч МАН-ын 105 жилийн ой тохиож байна. УИХ-ын дарга асан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар найман жил ажилласан Д.Амарбаясгалан энэ өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрбээр "2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг сорилт, ухаарал, золиос, төлөөс, эргэлзээ, итгэлээр сэтгэл оюунаа дүүргэсэн, онцгой мэдрэмжтэйгээр угтаж байна. Юуны өмнө Монгол Улсын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын нийт гишүүд, дэмжигчид, үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүд, эх орныхоо өнгөрсөн, одоо, ирээдүйг бүтээгч та бүхэндээ “Эх орончдын өдөр”, Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Итгэл үнэмшил, үзэл бодол, сэтгэл зүрх, зорилго хүчээ нэгтгэн, эв эеэ эрхэмлэж хамтран зүтгэсээр ирсэн намын гишүүд, дэмжигчид та бүхэндээ үйл хэрэг, үйлс зорилго тань өөдрөг бүтэмжтэй байж, эрүүл энх, аз жаргал дүүрэн байхыг ерөөе. Миний бие Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар дөрвөн удаа сонгогдон ажиллах хугацаандаа намаа мэргэжлийн, бодлогын институци болгон төлөвшүүлэх, дэвшилтэт үзэл баримтлал, арга барилтай цахим нам болгох зорилтыг дэвшүүлж, иргэдийн итгэлийг хүлээсэн улс төрийн нам болгохын төлөө гишүүд та бүхэнтэйгээ мөр зэрэгцэн зүтгэж ирсэн. Энэ хугацаанд бид хамтдаа олон сонгуулийн ялалтын ард гарч, намын шинэчлэлийн бодлогуудыг бодит ажил болгон хэрэгжүүлсэн. Уухайлан дэмжиж, хамтдаа ялалтад хөтөлсөн эрхэм журмын нөхөд, эгэл жирийн намын гишүүддээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Хэдийгээр намын үйл хэрэг, бодлого, хөтөлбөрүүд олон нийтийн зүгээс олон талаар шүүмжлэл дагуулж ирсэн ч эдгээр шүүмжлэлийн цаана бодит институцийн доголдол, тогтолцооны асуудлууд оршиж байсныг бид хүлээн зөвшөөрөх ёстой.

 Бид 1990 оноос хойш нээлттэй, олон намын тогтолцоонд шилжсэн боловч 30 хүрэхгүй жилийн дотор хоёр нам ээлжилж засгийн эрх барьдаг тогтолцоо бүрэлдсэн. Үүний улмаас нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, төрийн бодлого тогтворгүй хэрэгжих нөхцөл байдал бий болсон.

2016 оны сонгуулиас хойш улс эх орныг эрдэмтэн судлаач, мэргэжлийн боловсон хүчинд тулгуурлан хөгжүүлж, залж явах шаардлагатай гэж дүгнэж, намаа бодлогын дэвшилтэт үзэл санаа бүхий институци болгон төлөвшүүлэх зорилгоор залуу боловсон хүчнийг элсүүлэн дэмжиж ажилласан. 2020 оны сонгуулиар нийгмийн олон бүлэг, сегментийн төлөөллийг парламентад бүрэн оруулж чадаагүй ч энэхүү бодлого тасралтгүй үргэлжилж, үр дүн нь 2024 оны сонгуулиар бодитоор илэрсэн.

 Ганц намын давамгайлал нь дарангуйлал үүсгэх эрсдэлтэйг ухамсарлаж, парламентийн ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, нийгмийн олон бүлгийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, баялагын сангийн тухай хууль, улс төрийн намын тухай хуулийг батлах зэрэг суурь реформуудыг хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд улс төрийн намууд 20 жилийн дараа ойлголцолд хүрч, Улс төрийн намын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар баталсан. 2024 онд 126 гишүүнтэй парламентын анхны сонгууль болж, 5 нам эвсэл, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаач, инженер, мэргэжлийн төлөөлөл, нийгмийн олон бүлгийн төлөөлөл парламентад орж ирсэн бөгөөд нийт гишүүдийн 80 хувь нь шинэ гишүүдээр бүрдсэнээр төрийн бодлого боловсруулах үйл явц илүү өргөн хүрээнд явагдаж эхэлсэн. Мэдээж шинэ тогтолцоонд алдаа, дутагдал бий, бүрдсэн баг, бүрэлдэхүүнд сул талууд ч байгаа. Гэвч эдгээр нь цаг хугацааны явцад засагдаж, сайжирч, улам бүр бэхжинэ. Шинээр бүрдсэн парламентын 4 жилийн стратеги, цаашлаад парламентын хөгжлийн суурь зарчим болох Хүн төвтэй хууль буюу хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх, Цаг үеийн шаардлагад нийцсэн хууль буюу Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг байх, Иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль буюу Хуулийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох гэсэн эрх зүйн орчны “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлогыг дэвшүүлэн, эрх зүйн үндсийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар бий болгосон.

 Эдгээр бодлогын шинэчлэлүүд нь хожим Монголын ардчилал, тусгаар тогтнолын төлөө хийсэн зөв алхам байсан хэмээн дурсагдана гэдэгт итгэлтэй байна.

 Улс төрийн намын жинхэнэ төлөвшил нь цөөнхийн бус олонхийн санаа бодолд тулгуурлаж, дотоод ардчилал, гишүүдийн бодит оролцоо, үзэл санаа, бодлогын өрсөлдөөнөөр илэрдэг. Харин өнөөдөр нам дотоод ардчиллаасаа ухарч, бодлогын бус, бүлэглэлийн залгамж халааг эрхэмлэсэн хаалттай бүтэц рүү хэлбийх эрсдэл бодитоор ажиглагдаж байна. Үзэл санаа, бодлогын маргаан өрнөх ёстой орон зай хумигдаж, санал зөрсөн хэнийг ч улс төрийн орчин цагийн хэлмэгдүүлэлтээр шахах хандлага газар авч буй нь түүхийн гашуун сургамжийг дахин сануулж байна. ​

Дэлхийн геополитикийн тэнцвэр савлан хэлбэлзэж, ёс суртахууны итгэл үнэмшил алдагдаж, эмх замбараагүй байдал бий болох эрсдэл нэмэгдэж, жижиг улс орнуудын орших, үргэлжлэх, хөгжих бодлого стратеги шинэ шатанд шилжиж буй энэ цаг үед Монгол Ардын Намын эх орныхоо өмнө хүлээх үүрэг хариуцлага эрс нэмэгдэх нь тодорхой. Ийм үед нам сонгуулийн ялалтын төлөө гэхээс илүү улс орныхоо тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн баталгааны төлөө бодож, сэтгэж, шийдэмгий ухаалаг хурдтай шийдлүүд олох хэрэгтэй болж байна. Иймийн учир дотооддоо эвийг, гадаад талдаа энхийг сахих нь зайлшгүй юм. Эв нэгдэл, институцийн сахилга бат, улс үндэстнийхээ төлөөх үүрэг хариуцлага, намынхаа үзэл баримтлалд чинхүү итгэж үнэмшдэг гишүүд дэмжигчид энэ бүгд нийлж, МАН-ын жинхэнэ хүч болдог гэдэгт би итгэдэг. Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хэлсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш юм.

 Эхэнд хэлсэнчлэн 2026.03.01-ний Монгол Ардын нам үүсгэн байгуулагдсан 105 жилийн ой, Эх орончдын өдрийг сорилт, ухаарал, золиос, төлөөс, эргэлзээ, итгэлээр сэтгэл оюунаа дүүргэсэн, онцгой мэдрэмжтэйгээр угтаж байна. Монголчууд бид илүү ухаалаг болохоосоо өмнө илүү хүнлэг байцгаах нь цөөхөн монголчуудын хувьд ихээхэн чухал. Хүн чанартай байх нь зөвхөн бусдад биш өөртөө өгч буй хамгийн том хүндлэл юм. Ялагдал ч, ялалт ч үүрдийнх байдаггүйг сануулсан хэн бүхэнд талархал илэрхийлье. Цаашид Монгол төрийн эрх мэдлийн тэнцвэртэй шударга байдлын төлөө, эх орныхоо ирээдүй маргаашийн аюулгүй байдлын төлөө зүрх тархи, эд эс, эрч энергээ зориулсаар байх болно. Намынхаа мянга мянган гишүүд, дэмжигчдэд мэхийн ёсолъё" гэлээ.

Ж.Болд



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан1 цаг 37 минутын өмнөД.Амарбаясгалан: Эх орончдын өдрийг сорилт, ухаарал, золиос, төлөөс, эргэлзээ, итгэлээр сэтгэл оюунаа дүүргэсэн, онцгой мэдрэмжтэйгээр угтаж байна1 цаг 44 минутын өмнөХөрсний ус, үерийн хамгаалалт төслийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлнэ2 сар 28. 15:34Төрийн өмчийн бүх музей иргэдэд үнэгүй үйлчилнэ2 сар 28. 15:27Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна2 сар 28. 15:16Г.Занданшатар: Монголын эдийн засаг зөв чиглэл, зөв голдиролдоо орж байна2 сар 27. 13:47Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно2 сар 27. 13:44Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалыг ашиглалтад орууллаа2 сар 27. 11:45МАН: Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхлэх гэж байна2 сар 27. 10:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилжээ2 сар 27. 10:16Гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв2 сар 27. 9:41Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно2 сар 27. 9:36“Буйр” нуурт живсэн тээврийн хэрэгслиийг 6 метрийн гүнээс татан гаргалаа2 сар 27. 9:30Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2 сар 27. 9:27Өв соёлоо хамгаалж, морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа2 сар 27. 9:23Амины төлөөстэй "дөт" зам2 сар 27. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн2 сар 27. 8:59Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана2 сар 26. 16:07Зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэхэд иргэдээс шаарддаг 1000 гаруй баримт бичиг хүнд суртал үүсгэж байна2 сар 26. 14:30Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна2 сар 26. 13:42Зөрчлийн торгуулиа e-mongolia цахим системээр шалгаж, төлөх боломж бүрдлээ2 сар 26. 13:38“Улаанбаатар кап” тэмцээний шилдэг тоглогчдод сургалтын тэтгэлэг олгохоор боллоо2 сар 26. 12:29Дэлхийн мөсөн сийлбэрийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг дэд байр эзэлжээ2 сар 26. 12:05Налайх дүүрэгт Мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн байгууламж барилаа2 сар 26. 9:51Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа2 сар 26. 9:25Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна2 сар 26. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн2 сар 26. 8:54Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд долоон байршилд үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна2 сар 25. 15:28Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав2 сар 25. 15:25Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой2 сар 25. 15:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.