“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг 24, 25, 26-ны өдрүүдэд боллоо. Аливаа аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхэлж, зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой дарамтыг бууруулж, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилго бүхий Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс зохион байгуулсан тус хэлэлцүүлгээр зөвшөөрөл эзэмших хүсэлт гаргахаас олгох хүртэлх процесст хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэхэд саад хориг болдог байдал, төр өөрт байгаа мэдээллээ иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг зэрэг асуудлыг хуулийн хэрэгжилтийн хүрээнд хөндсөн. Хэлэлцүүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хуулийн этгээд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцлоо... https://www.parliament.mn/nn/76725/, https://www.parliament.mn/nn/76728/, https://www.parliament.mn/nn/76732/,
ЛХАГВА ГАРАГ
Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны холбогдох албан тушаалтнуултай уулзаж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал солилцон, хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд сайжруулах, зарим зохицуулалтыг илүү нарийвчлан боловсруулах чиглэлээр үүрэг, чиглэл өглөө... https://www.parliament.mn/nn/76730/
Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Улсын Их Хурлын гишүүн С.Замира нар Налайх дүүрэгт ажиллахдаа ажлын хэсэг Монгол Улсын хог хаягдлын асуудлын түвшинг ахиулах зорилготойгоор ажиллаж байгаагаа онцлов...
https://www.parliament.mn/nn/76729/
ПҮРЭВ ГАРАГ
Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ салбарын яамныхантай уулзалт хийхдээ Ойн тухай хуулийн төслийг “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ойг эдийн засгийн эргэлтэд оруулах, ойн сан бүхий газар нутагт амьдарч байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагын ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг илүүтэй сайжруулах, зарим зохицуулалтыг тодорхой нарийвчлан боловсруулах чиглэлээр үүрэг, чиглэл өглөө... https://www.parliament.mn/nn/76734/
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүсэлтээр төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийн системийн талаар шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмж гаргах зорилгоор Монголд ажиллахаар ирсэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд хэсэгчлэн шилжих, бүх ахмад настанд суурь тэтгэвэр олгох, тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих зорилтуудыг хэрэгжүүлэхэд эдийн засаг, нийгэм, иргэдэд үзүүлэх нөлөөллийн сөрөг болон эерэг талууд, төрийн албан хаагчдын суурь цалин, нэмэгдлийн зохицтой харьцаа, бүтээмж гүйцэтгэлийн үнэлэмжийг хэрхэн үнэлж ирсэн бусад улс орнуудын сайн туршлагын талаар хөндөж, санал солилцлоо... https://www.parliament.mn/nn/76733/
БААСАН ГАРАГ
Боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн, Их Хурлын гишүүн А.Ундраа Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ерөнхий боловсролын сургуулийн нөхцөл байдалтай танилцаж, сургуулийн орчинд үнэлгээний баг ажиллууллаа. Тус сургууль 2017 онд ашиглалтад орсон бөгөөд барилга угсралтын явцад тухайн орчны хөрсний онцлог, цэвдгийн нөхцөлд тохирсон төлөвлөлт хангалтгүй хийгдсэнээс шалтгаалан барилгад цууралт үүсэж, сургалт, боловсролын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болжээ... https://www.parliament.mn/nn/76738/
БЯМБА, НЯМ ГАРАГ
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ивээл дор парламентын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” санаачилгын хүрээнд бямба, ням гарагт зохион байгууллаа. Улсын Их Хурлын дарга мэтгэлцээнийг нээж хэлсэн үгэндээ, “Чөлөөлье” санаачилгынхаа талаар танилцуулж, энэхүү санаачлага бол иргэнээ төрөөс хамгаалахын төлөөх бодитой алхам, иргэн өөрийнхөө хувь заяаг сонгон бүтээх өргөн боломжийг нээхийн төлөөх улс төрийн хүсэл зоригоос эх үүдэлтэйг онцолсон. Тус тэмцээнд 17 их, дээд сургуулийн 20 мэтгэлцээний клубийн нийт 48 шилдгийн шилдэг багууд “Чөлөөлье” уриан дор нэгдэж, парламентын мэтгэлцээнээр өөрсдийн мэдлэг чадвар, ур ухаан, авьяас билэг, судалгаа шинжилгээ, илтгэх ур чадвараараа өрсөлдөн аваргаа тодрууллаа... https://www.parliament.mn/nn/76739/
Facebook
Twitter
Youtube


Парламентын мэтгэлцээний УАШТ болно
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг эхэллээ
Энэ бямба гарагт бүх нийтээр нөхөж ажиллана
УИХ-ын дарга 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ
Өвлийн хүлэмжид заг модны үрсэлгээг амжилттай тарьж ургуулжээ
Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа, эрчим хүчний салбар цэгцэрсэн үү
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар тогтоолын төслийг хэлэлцэнэ.gif)

Сэтгэгдэл бичих