Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цахим шилжилт, кибер аюулгүй байдлын талаар “UB IT-2026” хэлэлцүүлэг боллоо


3-р сарын 2
9 цаг 23 минут

      Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэдээллийн технологийн албан хаагчдын дунд “UB IT-2026” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Мэдээллийн технологийн асуудал хариуцсан зөвлөх Б.Нарантуяа нээж үг хэлэв.   Тэрбээр энэхүү үйл ажиллагаа нь нийслэлийн хэмжээнд баримталж буй мэдээллийн технологийн нэгдсэн бодлогыг танилцуулах, кибер аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах, төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулах болон салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор анх удаа зохион байгуулж буйг онцоллоо.

Энэ үеэр НЗДТГ-ын Мэдээллийн технологийн газрын Дэд бүтэц, техникийн хяналтын хэлтсийн дарга Б.Түмэнбаяр “Арга хэмжээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 120 албан хаагч болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна. Хэлэлцүүлгийн гол зорилго нь мэдээллийн технологийн чиглэлээр сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, албан хаагчдад мэдлэг олгоход чиглэж байна. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Теле камерын нэгдсэн төв болон дэд төвүүдийг есөн дүүрэгт байгуулж, камерын хяналтын тогтолцоог нэгдсэн удирдлагад шилжүүллээ. Мөн нийтийн тээврийн нэгдсэн системийг ашиглалтад оруулж, 2025 оны аравдугаар сараас хэрэглээнд нэвтрүүлсэн. Цаашид энэ онд хиймэл оюун ухааныг нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд дөрвөн чиглэлээр нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Дэлхийн банктай хамтран Улаанбаатар хотын гэрлэн дохио, авто зогсоолын системийг бүрэн цахимжуулах, албан хаагчдыг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар ажиллаж байна” гэв.

“UB IT-2026” хэлэлцүүлэгт төр болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, дараах сэдвүүдийн хүрээнд мэдээлэл солилцлоо:

  • “Нийслэлийн цахим бодлого, кибер аюулгүй байдлын стратеги” сэдвээр НЗДТГ-ын Мэдээллийн технологийн газар,
  • “Төрийн байгууллагуудын нэгдсэн систем болох GOV.MN” сэдвээр Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар,
  • “Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагуудын системийн эмзэг байдал” сэдвээр ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газар болон Кибер халдлага зөрчилтэй тэмцэх Үндэсний төв,
  • Сүлжээний аюулгүй байдлын ухаалаг шийдэл, инновацлаг техник технологийн талаар хувийн хэвшлийн төлөөлөл танилцуулга хийлээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд салбартаа идэвх зүтгэл гарган ажиллаж, амжилт гаргасан мэргэжилтнүүдэд шагнал, дурсгалын зүйлс гардуулав. Энэхүү хэлэлцүүлэг нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг шинэ түвшинд гаргахад чухал түлхэц боллоо гэдгийг оролцогчид онцолсон юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Энэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ1 цаг 5 минутын өмнөЦаг агаар, зам орчны нөхцөл байдлын талаарх мэдээ1 цаг 27 минутын өмнөХүннү хотын 90 МВт батарей хуримтлуур төслийн түншлэгч сонгох урьдчилсан сонгон шалгаруулалтад 3 аж ахуйн нэгж шалгарлаа1 цаг 35 минутын өмнөДэлхийн эрдэс баялгийн салбарын гол индэр “PDAC-2026” эхэллээ1 цаг 37 минутын өмнөНийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цахим шилжилт, кибер аюулгүй байдлын талаар “UB IT-2026” хэлэлцүүлэг боллоо1 цаг 45 минутын өмнөЭрчим хүчний салбарын нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар холбогдох албаныханд үүрэг өгөв1 цаг 52 минутын өмнөУИХ: Энэ долоо хоногт (2026.02.23-03.01)1 цаг 56 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн2 цаг 2 минутын өмнөТ.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан3 сар 1. 12:17Д.Амарбаясгалан: Эх орончдын өдрийг сорилт, ухаарал, золиос, төлөөс, эргэлзээ, итгэлээр сэтгэл оюунаа дүүргэсэн, онцгой мэдрэмжтэйгээр угтаж байна3 сар 1. 12:09Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлнэ2 сар 28. 15:34Төрийн өмчийн бүх музей иргэдэд үнэгүй үйлчилнэ2 сар 28. 15:27Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна2 сар 28. 15:16Г.Занданшатар: Монголын эдийн засаг зөв чиглэл, зөв голдиролдоо орж байна2 сар 27. 13:47Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно2 сар 27. 13:44Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалыг ашиглалтад орууллаа2 сар 27. 11:45МАН: Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхлэх гэж байна2 сар 27. 10:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилжээ2 сар 27. 10:16Гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв2 сар 27. 9:41Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно2 сар 27. 9:36“Буйр” нуурт живсэн тээврийн хэрэгслиийг 6 метрийн гүнээс татан гаргалаа2 сар 27. 9:30Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2 сар 27. 9:27Өв соёлоо хамгаалж, морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа2 сар 27. 9:23Амины төлөөстэй "дөт" зам2 сар 27. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн2 сар 27. 8:59Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана2 сар 26. 16:07Зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэхэд иргэдээс шаарддаг 1000 гаруй баримт бичиг хүнд суртал үүсгэж байна2 сар 26. 14:30Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна2 сар 26. 13:42Зөрчлийн торгуулиа e-mongolia цахим системээр шалгаж, төлөх боломж бүрдлээ2 сар 26. 13:38“Улаанбаатар кап” тэмцээний шилдэг тоглогчдод сургалтын тэтгэлэг олгохоор боллоо2 сар 26. 12:29
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.