Канад Улсын Торонто хотноо Канадын Хайгуулч, Олборлогчдын Холбоо (PDAC)-оос зохион байгуулж буй “PDAC 2026” Эрдэс баялгийн хайгуул, олборлолтын олон улсын 94 дэх удаагийн чуулга уулзалт 2026 оны 3 дугаар сарын 1-нд албан ёсоор нээлтээ хийлээ.
Дэлхийн уул уурхайн салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээнд Монгол Улсаас Улсын Их Хурал, Засгийн газар, хувийн хэвшлийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож байна.
Монгол Улсын оролцоо нь:
- Салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх
- Хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх
- Олон улсын шилдэг туршлага, чиг хандлагатай танилцах зэрэгт чухал ач холбогдолтой юм.
Мөн Эрдэс баялгийн хайгуул, олборлолтын олон улсын чуулга уулзалт “PDAC-2026”-ын үзэсгэлэнгийн хэсэгт Монгол Улсын үзэсгэлэнгийн талбайн нээлт боллоо.
2026 оны 3-р сарын 1-4-ны өдрүүдэд болж буй чуулга уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням, Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар , хувийн хэвшлийн төлөөллүүд өргөн бүрэлдэхүүнээр оролцож, үзэсгэлэнгийн талбайд уул уурхайн салбарын тэргүүлэх аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын боломжоо олон улсын оролцогчид, хөрөнгө оруулагчдад танилцуулж байна.
Facebook
Twitter
Youtube


Аж үйлдвэр, эрдэс баялгийн болон эрчим хүчний салбарынхны “Нээлттэй хаалганы өдөр”-т “Эрдэнэс алт ресурс” ХХК амжилттай оролцлоо
“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн нэгж хувьцаанд олгосон ногдол ашгийн хуваарилалтад хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүллээ
“Эрдэнэс алт ресурс” ХХК болон БНСУ-ын “Ханхва” группын удирдлагууд хамтран ажиллах талаар санал солилцлоо
“Эрдэнэс алт ресурс” ХХК Уул уурхай эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхны нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна
“Эрдэнэс алт ресурс” ХХК “Дусал цус-Амьдрал бэлэглэнэ” уриатай цусны донорын өдөрлөг зохион байгууллаа
Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх
Төрийн банк ногоон орон сууцыг санхүүжүүлэхэд манлайлан ажиллана
Монголбанк дурсгалын зориулалттай алт, мөнгөн гулдмай худалдаалж байна.gif)

Сэтгэгдэл бичих