Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хөгжүүлэх зорилгоор УИХ-ын 76 дугаар тогтоолоор Хүннү хотыг байгуулах шийдвэр гарсан. Тэгвэл Хүннү хотын өөрийн эх үүсвэрээс цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтыг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 5-ны 16:00 цаг хүртэл олон нийтэд нээлттэй зарласан. Шалгаруулалтад дотоод, гадаадын 5 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийлж саналаа ирүүлсэн юм.
Хувийн хэвшлийн төлөөлөл, урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцогчдод аждын хэсэг үнэлгээний өмнөх уулзалтыг энэ оны нэгдүгээр сарын 29-нд зохион байгуулсан. Хуралд нийт 5 компанийн төлөөлөл болон Хүннү хотын захирагчийн албаныхан оролцов.
Урьдчилсан шалгаруулалтад дараах 5 оролцогч шаардлага хангаж, үүнээс 3 оролцогч хураангуй жагсаалтад багтсан. Үүнд:
- “Ньюком" ХХК,
- "Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн" ХХК,
- "Шийриз стоун" ХХК жагсаалтад багтаад байна. Уралдаант шалгаруулалтын баримт бичгийг хоёрдугаар сарын 28-ны өдөр олгоно.

Facebook
Twitter
Youtube


“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилж байна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цахим шилжилт, кибер аюулгүй байдлын талаар “UB IT-2026” хэлэлцүүлэг боллоо
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Г.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Аюулгүй байдлаа хангах нь учирч болзошгүй эрсдэлээс таныг хамгаална
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн.gif)

Сэтгэгдэл бичих