Энэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ


3-р сарын 2
10 цаг 02 минут

      Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Шалгалтыг нийслэл, орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулдаг. Энэ удаагийн ерөнхий шалгалтад оролцохоор Улаанбаатар хотод 1540, улсын хэмжээнд 3092 иргэн бүртгүүлсэн байна. Улаанбаатар хотод Төрийн албаны ерөнхий шалгалт 2026 оны гуравдугаар сарын 2-ны өдрөөс 5-ны өдрүүдэд үргэлжилнэ. Өдөртөө дөрвөн ээлжээр, нэг ээлжид 100 иргэн шалгалт өгөхөөр хуваарилагджээ.

Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн “Монгол Улсын төрийн алба өндөр хариуцлага, ёс зүй, мэдлэг чадвар шаардсан нэр хүндтэй алба. Энэхүү ерөнхий шалгалтаар дамжуулан төрийн жинхэнэ албанд ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх, тогтвортой, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, улмаар төрийн хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх зорилготой. Жилээс жилд төрийн албанд ажиллах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь төрийн албаны үнэлэмж, итгэлцэл нэмэгдэж буйн илрэл гэж харж байна. Энэхүү хариуцлагатай албанд хүчин зүтгэхээр мэдлэг, чадвараа сорин шалгуулж буй нийт иргэддээ амжилт хүсье. Ерөнхий шалгалтад тэнцэж, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн иргэдээс холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж, төрийн байгууллагуудад ажиллуулдаг. Бид энэхүү шалгалтыг жилд дөрвөн удаа зохион байгуулдаг бөгөөд дунджаар 4000 гаруй иргэн нөөцөд бүртгэгддэг. Нөөцөд бүртгэгдсэн иргэдийг ажлын байраар хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч цаашид энэ ажлыг илүү үр дүнтэй болгох шаардлага бий” гэв.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Төгсцэнгэл “Энэ улиралд улсын хэмжээнд 3092 иргэн төрийн албаны шалгалтад бүртгүүлсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй 26 иргэнийг хэрэгцээ шаардлагад нь нийцсэн нөхцөлөөр шалгалтад хамруулахаар бэлтгэл ажил хангагдсан. Төрийн албаны ерөнхий шалгалт бол төрийн жинхэнэ албанд орох эхний чухал алхам юм. Төрийн албаны шалгалтын товыг зарлаж, бүртгэхээс эхлээд дүн гарах хүртэлх бүхий л үйл ажиллагааг цаг хугацаа, орон зай, хүнээс хамааралгүй болгож цахимжуулсан нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлсэн чухал шинэчлэл юм” гэлээ.  

2025 онд зохион байгуулагдсан Төрийн албаны ерөнхий шалгалтад Улаанбаатар хотод 6992 иргэн бүртгүүлж, 4740 иргэн шалгалт өгч, 2094 иргэн тэнцэж, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгджээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Энэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ1 цаг 40 минутын өмнөЦаг агаар, зам орчны нөхцөл байдлын талаарх мэдээ2 цаг 2 минутын өмнөХүннү хотын 90 МВт батарей хуримтлуур төслийн түншлэгч сонгох урьдчилсан сонгон шалгаруулалтад 3 аж ахуйн нэгж шалгарлаа2 цаг 10 минутын өмнөДэлхийн эрдэс баялгийн салбарын гол индэр “PDAC-2026” эхэллээ2 цаг 12 минутын өмнөНийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цахим шилжилт, кибер аюулгүй байдлын талаар “UB IT-2026” хэлэлцүүлэг боллоо2 цаг 20 минутын өмнөЭрчим хүчний салбарын нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар холбогдох албаныханд үүрэг өгөв2 цаг 27 минутын өмнөУИХ: Энэ долоо хоногт (2026.02.23-03.01)2 цаг 31 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн2 цаг 37 минутын өмнөТ.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан3 сар 1. 12:17Д.Амарбаясгалан: Эх орончдын өдрийг сорилт, ухаарал, золиос, төлөөс, эргэлзээ, итгэлээр сэтгэл оюунаа дүүргэсэн, онцгой мэдрэмжтэйгээр угтаж байна3 сар 1. 12:09Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлнэ2 сар 28. 15:34Төрийн өмчийн бүх музей иргэдэд үнэгүй үйлчилнэ2 сар 28. 15:27Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна2 сар 28. 15:16Г.Занданшатар: Монголын эдийн засаг зөв чиглэл, зөв голдиролдоо орж байна2 сар 27. 13:47Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно2 сар 27. 13:44Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалыг ашиглалтад орууллаа2 сар 27. 11:45МАН: Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхлэх гэж байна2 сар 27. 10:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилжээ2 сар 27. 10:16Гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв2 сар 27. 9:41Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно2 сар 27. 9:36“Буйр” нуурт живсэн тээврийн хэрэгслиийг 6 метрийн гүнээс татан гаргалаа2 сар 27. 9:30Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2 сар 27. 9:27Өв соёлоо хамгаалж, морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа2 сар 27. 9:23Амины төлөөстэй "дөт" зам2 сар 27. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн2 сар 27. 8:59Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана2 сар 26. 16:07Зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэхэд иргэдээс шаарддаг 1000 гаруй баримт бичиг хүнд суртал үүсгэж байна2 сар 26. 14:30Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна2 сар 26. 13:42Зөрчлийн торгуулиа e-mongolia цахим системээр шалгаж, төлөх боломж бүрдлээ2 сар 26. 13:38“Улаанбаатар кап” тэмцээний шилдэг тоглогчдод сургалтын тэтгэлэг олгохоор боллоо2 сар 26. 12:29
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.