А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ


3-р сарын 2
16 цаг 37 минут

     Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, эрт илрүүлгийн нэгдсэн кампанит ажлыг албан ёсоор эхлүүллээ. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Монгол Улсад хорт хавдрын өвчлөл ноцтой түвшинд байна. Нэгдүгээрт элэгний хорт хавдар, хоёрдугаарт ходоодны хорт хавдар, гуравдугаарт умайн хүзүүний хорт хавдар орж байна. Бид өвдсөний дараа эмчлэх бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх бодлого руу илүү анхаарах ёстой. Эмнэлгийн өргөтгөл барих, орны тоо нэмэхээс илүүтэй иргэдийг зөв хооллолтод уриалах, вакцинжуулалт, эрт илрүүлгийг бодитоор дэмжих шаардлагатай. Улсын хэмжээнд 2024 онд 8162, 2025 онд 8016 хорт хавдрын тохиолдол бүртгэгдсэн нь өвчлөл буурахгүй байгааг харуулж байна. Өдөрт дунджаар 20 иргэн хорт хавдрын онош сонсож буй юм. Нийт хүн амын 55 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгааг тооцвол нийслэлд өдөрт 12-13 хүн хорт хавдрын онош сонсож байна гэсэн үг.

Нийслэлийн зүгээс НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ходоод, хоол боловсруулах эрхтний хавдраас урьдчилан сэргийлэх төсөл, хөтөлбөр боловсруулж, ирэх дөрөвдүгээр сараас хеликобактерийн халдвартай тэмцэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа.  Мөн умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папилома вирус (HPV)-ийн вакцинд 11 настай охид, хөвгүүдийг хамруулах ажлыг эрчимжүүлж байна. Өмнөх жилүүдэд зорилтот бүлгийн хүүхдүүдийг бүрэн хамруулж чадаагүй. Тухайлбал, 2024 онд 40 мянган хүүхэд хамруулахаар төлөвлөсөн ч 8000 хүүхэд вакцинд хамрагдсан бол 2025 онд 19 мянган хүүхэд хамрагдсан. Энэ нь төлөвлөсөн тооны 50 хувьд ч хүрэхгүй үзүүлэлт. Иймд 2026 онд вакцинжуулалтыг өргөн хүрээний мэдээлэл, нөлөөллийн кампанит ажил болгон зохион байгуулж, зорилтот бүлгийнхээ хамгийн багадаа 90 хувийг хамруулах зорилт дэвшүүлж байна. Нийслэлийн хэмжээнд уг кампанит ажлыг сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн дунд шат дараатай зохион байгуулж, хавдрын өвчлөлийг бууруулах урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллана" гэв.

Монгол Улсын 1.6 сая хүн амын 864 мянга нь эмэгтэйчүүд байдаг. Гэтэл нийт эмэгтэйчүүдийн 124 мянга нь л эрт илрүүлэгт хамрагдсан нь 20 хувьд ч хүрэхгүй үзүүлэлт юм. Иймд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах, эрт илрүүлэгт идэвхтэй оролцох хэрэгтэй. Мөн вакцины үр дүн богино хугацаанд бус 10-15 жилийн дараа бодитоор харагдана гэдгийг албаныхан онцолж, эмэгтэйчүүдийг эрт илрүүлэгт тогтмол хамрагдах, эцэг эхчүүдийг хүүхдүүдээ HPV-ийн вакцинд хамруулахыг уриаллаа. Вакцин болон эрт илрүүлэгт дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдээр дамжуулан хамрагдах боломжтой юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурна1 цаг 17 минутын өмнөНөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна1 цаг 19 минутын өмнөИзраил, Иран улс болон Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд1 цаг 23 минутын өмнөА.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ1 цаг 31 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь1 цаг 35 минутын өмнөХотын дарга Х.Нямбаатар ЕСБХБ-ны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан Бүсийн захирал Хусейн Озхантай уулзлаа1 цаг 41 минутын өмнөЭрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв1 цаг 47 минутын өмнө“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно3 цаг 50 минутын өмнөЭнэ долоо хоногийг дуустал үнэгүй үйлчлэх музейн цагийн хуваарь4 цаг 2 минутын өмнөГ.Занданшатар: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана4 цаг 7 минутын өмнөХ.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ5 цаг 45 минутын өмнөЭнэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ8 цаг 6 минутын өмнөЦаг агаар, зам орчны нөхцөл байдлын талаарх мэдээ8 цаг 28 минутын өмнөХүннү хотын 90 МВт батарей хуримтлуур төслийн түншлэгч сонгох урьдчилсан сонгон шалгаруулалтад 3 аж ахуйн нэгж шалгарлаа8 цаг 35 минутын өмнөДэлхийн эрдэс баялгийн салбарын гол индэр “PDAC-2026” эхэллээ8 цаг 38 минутын өмнөНийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цахим шилжилт, кибер аюулгүй байдлын талаар “UB IT-2026” хэлэлцүүлэг боллоо8 цаг 45 минутын өмнөЭрчим хүчний салбарын нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар холбогдох албаныханд үүрэг өгөв8 цаг 53 минутын өмнөУИХ: Энэ долоо хоногт (2026.02.23-03.01)8 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн9 цаг 3 минутын өмнөТ.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан3 сар 1. 12:17Д.Амарбаясгалан: Эх орончдын өдрийг сорилт, ухаарал, золиос, төлөөс, эргэлзээ, итгэлээр сэтгэл оюунаа дүүргэсэн, онцгой мэдрэмжтэйгээр угтаж байна3 сар 1. 12:09Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлнэ2 сар 28. 15:34Төрийн өмчийн бүх музей иргэдэд үнэгүй үйлчилнэ2 сар 28. 15:27Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна2 сар 28. 15:16Г.Занданшатар: Монголын эдийн засаг зөв чиглэл, зөв голдиролдоо орж байна2 сар 27. 13:47Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно2 сар 27. 13:44Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалыг ашиглалтад орууллаа2 сар 27. 11:45МАН: Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхлэх гэж байна2 сар 27. 10:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилжээ2 сар 27. 10:16Гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв2 сар 27. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.