“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ


3-р сарын 3
9 цаг 23 минут

      “Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд өнгөрсөн нэгдүгээр сард нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд өнөөдөр саналыг хаасан байна. Сонгон шалгаруулалтын материалыг www.selbecity.mn вэб сайтаар 45 хоногийн хугацаанд хүлээн авсан юм.

Сэлбэ хот нь нийт 158 га талбайд хэрэгжиж буй 8,575 айлын орон сууц, үйлчилгээ, соёл, бизнесийн цогц орчныг бүрдүүлэх хотын хөгжлийн томоохон бүтээн байгуулалт. Сэлбэ хотод 45-50 мянган байнгын оршин суугч амьдрах боломжтой. Өдөрт дунджаар 250 мянган хүний урсгал орж, гарах эдийн засгийн шинэ экосистем бий болох тооцоолол гарсан.

Уг бүсийг хэрхэн хөгжүүлэх, төлөвлөлт нь ямар байх тухай өнгөрсөн оны тавдугаар сард олон нийт болон аж ахуйн нэгжүүдээс санал авсан бөгөөд өнөөдөр ийнхүү хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн саналыг эцэслэж авч дууслаа.

Барилгын төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, барилгын материал нийлүүлэгч болон бусад чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс урьдчилсан байдлаар нийт 250 орчим санал ирүүлсэн байна.

Түүнчлэн “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-иас барилгын салбарын аж ахуйн нэгжүүд, үл хөдлөх хөрөнгийн зууч, менежментийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж болон банк, санхүү, даатгалын байгууллагуудтай хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг хийжээ.

Тус бүсийн нийт талбай 41.92 га бөгөөд 15 байршилд хөрөнгө оруулалтын нийт 28 санал ирүүлсэн талаар “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар танилцууллаа. Тэрбээр “Аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хөрөнгө оруулалтын саналыг гуравдугаар сарын 16-ны дотор үнэлж, зохих хариуг хүргүүлнэ. Ингэснээр “Сэлбэ 20 минутын хот” төслийн хоёрдугаар шатны буюу хамгийн үнэ цэнтэй, эрэлттэй байршлын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Олон нийтийн бүс буюу төв зам дагуух нүүрэн талын эгнээг худалдаа, үйлчилгээ, далд зогсоол, үйлчилгээтэй орон сууц, хүнсний зах, давхар зогсоол бүхий үйлчилгээний төв, амины сууц, таун хаус зэргээр төлөвлөсөн” гэдгийг онцоллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авчээ59 минут 51 секундын өмнөШХАБ-аас мэдэгдэл гаргажээ1 цаг 5 минутын өмнөХуурамч бичиг баримт үйлдэн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ1 цаг 9 минутын өмнө“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн мэдээлэл танилцуулга “PDAC 2026”-д оролцож буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна1 цаг 16 минутын өмнөЖ.Баясгалан: Монгол Улсад эмийн чанар муу байгаа гэдгийг би 100 хувь баттай хэлнэ1 цаг 30 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ1 цаг 38 минутын өмнөФранцын хөгжлийн агентлагийн бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа1 цаг 45 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 цаг 50 минутын өмнөНэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурна3 сар 2. 16:51Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна3 сар 2. 16:49Израил, Иран улс болон Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд3 сар 2. 16:45А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ3 сар 2. 16:37Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь3 сар 2. 16:33Хотын дарга Х.Нямбаатар ЕСБХБ-ны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан Бүсийн захирал Хусейн Озхантай уулзлаа3 сар 2. 16:27Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв3 сар 2. 16:21“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно3 сар 2. 14:18Энэ долоо хоногийг дуустал үнэгүй үйлчлэх музейн цагийн хуваарь3 сар 2. 14:06Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана3 сар 2. 14:01Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ3 сар 2. 12:23Энэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ3 сар 2. 10:02Цаг агаар, зам орчны нөхцөл байдлын талаарх мэдээ3 сар 2. 9:40Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуур төслийн түншлэгч сонгох урьдчилсан сонгон шалгаруулалтад 3 аж ахуйн нэгж шалгарлаа3 сар 2. 9:33Дэлхийн эрдэс баялгийн салбарын гол индэр “PDAC-2026” эхэллээ3 сар 2. 9:30Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цахим шилжилт, кибер аюулгүй байдлын талаар “UB IT-2026” хэлэлцүүлэг боллоо3 сар 2. 9:23Эрчим хүчний салбарын нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар холбогдох албаныханд үүрэг өгөв3 сар 2. 9:15УИХ: Энэ долоо хоногт (2026.02.23-03.01)3 сар 2. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн3 сар 2. 9:05Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан3 сар 1. 12:17Д.Амарбаясгалан: Эх орончдын өдрийг сорилт, ухаарал, золиос, төлөөс, эргэлзээ, итгэлээр сэтгэл оюунаа дүүргэсэн, онцгой мэдрэмжтэйгээр угтаж байна3 сар 1. 12:09Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлнэ2 сар 28. 15:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.