Хуурамч бичиг баримт үйлдэн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ


3-р сарын 3
9 цаг 52 минут

      Прокурорын байгууллага 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,905 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,751 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 987 хэрэг шинээр нээж, 518 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 217, Өмчлөх эрхийн эсрэг 125, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 108, Хүрээлэн байгаа орчны эсрэг, Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 14, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 7, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Авлигын эсрэг 4, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 2, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг 1 хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдсэн байна. 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

- В.М, Г.М нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн болон бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийн албан татварын ногдлыг бууруулан тооцож, бүртгэл үүсгэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд,

- М.Д, Т.Б, О.С нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа судалгааны мэдээлэл цуглуулах ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр томилогдон ажиллахдаа ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, нэр бүхий компанийг шалгаруулж, 130 сая төгрөгийг төсөвт өртөг бүхий гэрээ байгуулан бусдад давуу байдал бий болгосон, хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Гадаад улсын иргэн Ч.Ю, Ю.Ш нар нь санаатай нэгдэж гадаад улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай нэр бүхий компанийн 74 хувийн хувьцааг хуурамч баримт бичиг ашиглан нэр дээрээ шилжүүлэн авч, бусдад 694,4 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Ц.П нь Эрүүл мэндийн сайдын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/408 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтаагүй, НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын IV жагсаалтад багтсан нэр бүхий эмийг хууль бусаар худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 1 /Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импорлох-ханган нийлүүлэх, худалдах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд,

- А.Ж нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг “өвс” гэх нэршилтэй олсны ургамлыг түүж бэлтгэн, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Э.Н нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг синтетик каннабинойдийн бүлэгт багтах бодисын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан, бусдад худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар, Н.Х, Э.М, О.Ц нар нь дээрх төрлийн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авчээ1 цаг 39 минутын өмнөШХАБ-аас мэдэгдэл гаргажээ1 цаг 44 минутын өмнөХуурамч бичиг баримт үйлдэн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ1 цаг 48 минутын өмнө“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн мэдээлэл танилцуулга “PDAC 2026”-д оролцож буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна1 цаг 55 минутын өмнөЖ.Баясгалан: Монгол Улсад эмийн чанар муу байгаа гэдгийг би 100 хувь баттай хэлнэ2 цаг 9 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ2 цаг 17 минутын өмнөФранцын хөгжлийн агентлагийн бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа2 цаг 24 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн2 цаг 29 минутын өмнөНэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурна3 сар 2. 16:51Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна3 сар 2. 16:49Израил, Иран улс болон Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд3 сар 2. 16:45А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ3 сар 2. 16:37Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь3 сар 2. 16:33Хотын дарга Х.Нямбаатар ЕСБХБ-ны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан Бүсийн захирал Хусейн Озхантай уулзлаа3 сар 2. 16:27Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв3 сар 2. 16:21“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно3 сар 2. 14:18Энэ долоо хоногийг дуустал үнэгүй үйлчлэх музейн цагийн хуваарь3 сар 2. 14:06Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана3 сар 2. 14:01Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ3 сар 2. 12:23Энэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ3 сар 2. 10:02Цаг агаар, зам орчны нөхцөл байдлын талаарх мэдээ3 сар 2. 9:40Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуур төслийн түншлэгч сонгох урьдчилсан сонгон шалгаруулалтад 3 аж ахуйн нэгж шалгарлаа3 сар 2. 9:33Дэлхийн эрдэс баялгийн салбарын гол индэр “PDAC-2026” эхэллээ3 сар 2. 9:30Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цахим шилжилт, кибер аюулгүй байдлын талаар “UB IT-2026” хэлэлцүүлэг боллоо3 сар 2. 9:23Эрчим хүчний салбарын нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар холбогдох албаныханд үүрэг өгөв3 сар 2. 9:15УИХ: Энэ долоо хоногт (2026.02.23-03.01)3 сар 2. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн3 сар 2. 9:05Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан3 сар 1. 12:17Д.Амарбаясгалан: Эх орончдын өдрийг сорилт, ухаарал, золиос, төлөөс, эргэлзээ, итгэлээр сэтгэл оюунаа дүүргэсэн, онцгой мэдрэмжтэйгээр угтаж байна3 сар 1. 12:09Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлнэ2 сар 28. 15:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.