ШХАБ-аас мэдэгдэл гаргажээ


3-р сарын 3
9 цаг 56 минут

       БЭЭЖИН, 2026 оны гуравдугаар сарын 3 /Kazinform/. Ираны нутагт цэргийн цохилт өгсөнтэй холбогдуулан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагаас /ШХАБ/ мэдэгдэл гаргажээ. 

“Ойрх Дорнод дахь нөхцөл байдал болон Исламын Бүгд Найрамдах Иран Улсын нутагт цэргийн цохилтууд өгсөнтэй холбогдуулан ШХАБ-ын гишүүн орнууд гүнээ түгшиж буйгаа илэрхийлж байна” гэж тус байгууллагын албан ёсны мэдэгдэлд дурдаад зөрчил мөргөлдөөнийг тайван замаар зохицуулахыг уриалсан байна. 

“ШХАБ-ын гишүүн орнууд хүч хэрэглэхийг хүлээн зөвшөөрч болшгүй хэмээн үзэж байгаа бөгөөд үүссэн зөрчил мөргөлдөөнийг зөвхөн яриа хэлэлцээ, харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлан талуудын хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан тайван замаар зохицуулахыг уриалж байна" гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ. 

Мэдэгдэлд улс орны бүрэн эрхт байдлыг хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулсан байна. “ШХАБ-ын гишүүн орнууд Иран улсын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах шаардлагатайг онцлохын сацуу хүлээцтэй байж, нөхцөл байдлыг улам даамжруулах аливаа үйл ажиллагаанаас татгалзахыг талуудад уриалж байна” гэж ШХАБ-ын мэдэгдэлд онцолсон байна. 

Тус байгууллага мөн олон улсын байгууллагуудад хандан арга хэмжээ авахыг уриалжээ. “ШХАБ-ын гишүүн орнууд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг алдагдуулж буй үйл ажиллагааг таслан зогсоохын тулд яаралтай арга хэмжээ авахыг НҮБ, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс хатуу шаардаж байна" хэмээн дурджээ. 

Мөн амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлээд Ираны Засгийн газар болон ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. 

Израил улс хоёрдугаар сарын 28-нд АНУ-ын дэмжлэгтэйгээр Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлснээр Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцдаад байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордонд үг хэлэхдээ, уг ажиллагааны гол зорилго нь Иранд цөмийн зэвсэг бүтээхээс сэргийлэх, мөн Европ, АНУ-д учирч болзошгүй аюулыг урьдаас таслан зогсоох явдал гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ1 цаг 10 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно1 цаг 14 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.242 цаг 10 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 14 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан2 цаг 17 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05Ц.Ган-Эрдэнийн "Мөнх тэнгэрт" үзэсгэлэнд дотоод оршихуй, тал нутгийн язгуур өв, соёлын илэрхийлэл 23 бүтээлийг дэлгэнэ4 сар 17. 11:02УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 17. 10:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.