Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22 тоот захирамжаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшинээр ахлуулан байгуулсан юм.
Ажлын хэсгээс нийслэлд /дүүргүүдэд/ үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулсан “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг 3 дугаар сарын 06-ны өдөр Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулна.
Иймд нийслэл, дүүргээс аливаа төрлийн зөвшөөрөл, бүртгэл авч үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн холбоод, иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид Та бүхнийг хэлэлцүүлэгт оролцож хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдлийн талаарх саналаа хүргүүлэхийг урьж байна.
Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй мэргэжлийн холбоод, иргэн, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид, олон нийтийн байгууллагын төлөөлөл энэхүү холбоосоор, эсвэл QR кодоор цахимаар 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 09.00 цагаас өмнө бүртгүүлнэ үү.
Холбогдох утас: 51-265950, 95154730
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг 02 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хуулийн этгээд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын 240 гаруй төлөөлөл оролцсон юм.
Facebook
Twitter
Youtube


Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг УИХ-ын дарга уриаллаа
Ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээр болов
Францын хөгжлийн агентлагийн бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа
Парламентын мэтгэлцээний УАШТ болно
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг эхэллээ
Энэ бямба гарагт бүх нийтээр нөхөж ажиллана
УИХ-ын дарга 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ
Өвлийн хүлэмжид заг модны үрсэлгээг амжилттай тарьж ургуулжээ.gif)

Сэтгэгдэл бичих