“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэнэ


3-р сарын 3
17 цаг 20 минут

      “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийг 2023-2027 он хүртэл хэрэгжүүлж байна. Тодруулбал, төслийн хүрээнд 1077 орон сууцыг дулаалж, дулааны эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэх юм. Энэхүү төслийг Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 18 сая еврогийн буцалтгүй тусламж болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 8 сая евро, нийслэлийн 6.5 сая еврогийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа юм. 2025-2026 онд 115 блок угсармал орон сууцыг дулаалах бөгөөд эхний ээлжийн 45 барилгыг дулаалах ажил үргэлжилж байна. Энэхүү дулаалга нь эрдэс хөвөн, метал фасад, хөнгөн цагаан рамтайгаар хэрэгжиж байгаагаараа онцлогтой. Фасадаас гадна дээврийн дулаалга хийж, дээврийг мембранаар солих, узелийг солих ажлыг мөн хийх юм.

Энэ талаар Дулаан техникийн засвар, шинэчлэлийн гүйцэтгэл хариуцсан менежер Свен Вернер “Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хуучин орон сууцуудыг дулаалахаар төлөвлөж байна. Дулаалгын зорилго нь эрчим хүч хэмнэх, хүлэмжийн хийг бууруулахад чиглэнэ. Бид сонгогдсон дүүргүүдийн эхний барилгуудыг дулаалаад явж байна. Дулаалга шинэчлэлийн ажил хийснээр агаарын бохирдлыг бууруулах, дулааны эрчим хүчийг хэмнэх, барилгын үнэ цэн нэмэгдэх, барилга байгууламжийн насжилтыг багадаа 30 хүртэл жилийн хугацаагаар уртасгах үр дүнтэй” гэв.

Мөн нийслэл хотод 2018-2025 онд улс, нийслэл, орон нутгийн хөгжийн сангийн хөрөнгөөр нийтдээ 370 блок барилгыг дулаалаад байна.

Төсөлд хамрагдахыг хүссэн иргэд дараах шаардлагыг хангасан байна

  • Улаанбаатар хотод байрлалтай угсармал орон сууцны барилга байх
  • Газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ хийлгэж, шаардлага хангаж тэнцсэн байх
  • Тухайн байрны оршин суугчид нийт хөрөнгө оруулалтын зардлын 25 хувийг 10 жилийн хугацаанд төлөх нөхцөлийг 100 хувь дэмжиж, зөвшөөрсөн байх
  • Төсөлд хамрагдах хүсэлтэй орон сууцны оршин суугчид СӨХ-өөрөө дамжуулан төслөөс гаргасан “Зөвшөөрлийн хуудас”-ыг орон сууцны эзэмшигч бүрээр гарын үсэг зуруулж, төслийн оффист хүргэж өгнө.

Иргэд төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг dulaanbair.mn сайтаас авч, бүртгүүлэх боломжтой юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэнэ1 цаг 36 минутын өмнөТэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж III сард олгох хуваарь1 цаг 41 минутын өмнөХ.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно1 цаг 46 минутын өмнө“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулна1 цаг 50 минутын өмнөГуравдугаар сарын 9-нөөс нийтийн тээврийн 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өөрчилнө6 цаг 13 минутын өмнө“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно6 цаг 41 минутын өмнөХувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг УИХ-ын дарга уриаллаа6 цаг 45 минутын өмнөНоос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээр болов6 цаг 56 минутын өмнөДүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа7 цаг 3 минутын өмнөМонгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авчээ8 цаг 56 минутын өмнөШХАБ-аас мэдэгдэл гаргажээ9 цаг 1 минутын өмнөХуурамч бичиг баримт үйлдэн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ9 цаг 5 минутын өмнө“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн мэдээлэл танилцуулга “PDAC 2026”-д оролцож буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна9 цаг 12 минутын өмнөЖ.Баясгалан: Монгол Улсад эмийн чанар муу байгаа гэдгийг би 100 хувь баттай хэлнэ9 цаг 26 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ9 цаг 34 минутын өмнөФранцын хөгжлийн агентлагийн бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа9 цаг 41 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн9 цаг 46 минутын өмнөНэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурна3 сар 2. 16:51Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна3 сар 2. 16:49Израил, Иран улс болон Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд3 сар 2. 16:45А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ3 сар 2. 16:37Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь3 сар 2. 16:33Хотын дарга Х.Нямбаатар ЕСБХБ-ны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан Бүсийн захирал Хусейн Озхантай уулзлаа3 сар 2. 16:27Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв3 сар 2. 16:21“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно3 сар 2. 14:18Энэ долоо хоногийг дуустал үнэгүй үйлчлэх музейн цагийн хуваарь3 сар 2. 14:06Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана3 сар 2. 14:01Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ3 сар 2. 12:23Энэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ3 сар 2. 10:02Цаг агаар, зам орчны нөхцөл байдлын талаарх мэдээ3 сар 2. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.