Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах төлөвлөгөөг баталсан. Тус төлөвлөгөөний хүрээнд “Төрийн үйлчилгээний сэтгэл ханамж, тулгарч буй хүндрэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Бодлогын судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга Б.Аз “НЗДТГ-тай хамтран баталсан төлөвлөгөө нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, өргөдөл, гомдол болон хяналт, ажиглалтын мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд чиглэж байна. Төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа 20 агентлагийн анхан шатны нэгжийн 2304 албан хаагч, үйлчилгээ авсан 1489 иргэн, хуулийн этгээдээс сэтгэл ханамжийн судалгаа авч, нийт 77794 өргөдөл, гомдлын мэдээлэлд дүн шинжилгээ хийлээ. Мөн иргэдийн үйлчилгээ авахад зарцуулж буй хугацаа, үйлчилгээний үйл явцын ойлгомжтой байдал, шийдвэрлэлтийн чанар, сэтгэл ханамжийн түвшнийг хамруулан судалсан. Судалгааны дүнгээс үзэхэд өргөдөл, гомдлын 94–98 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж байгаа ч иргэдийн сэтгэл ханамж 40 орчим хувьтай буюу хангалтгүй түвшинд байна. Ялангуяа газар, орон сууц, нийтийн аж ахуйн асуудалтай холбоотой өргөдөл, гомдол түлхүү ирсэн байсан. Энэ нь асуудлыг зөвхөн хугацаанд нь бус чанартай, үр дүнтэй шийдвэрлэх шаардлагатайг харуулж байна. Чанаргүй шийдвэрлэсэн гомдол дараагийн шатны гомдлын үндэс болж, иргэдийн төрийн байгууллагад дахин хандах давтамж нэмэгдэхийн хэрээр сэтгэл ханамж буурах хандлага ажиглагдсан” гэв.
Иргэдийн зүгээс албан хаагчийн харилцаа, хандлага хангалтгүй, үйлчилгээний процесс ойлгомжгүй, бүрдүүлэх баримт бичгийн талаарх мэдээлэл тодорхой бус гэсэн санал илэрхийлжээ. Харин албан хаагчид иргэдийн мэдээлэл дутмаг байдал, харилцааны хүндрэл нь ажлын ачаалалд нөлөөлж байгааг онцолсон байна. Иймд үйлчилгээний процессыг илүү ойлгомжтой болгох, шаардлагатай мэдээллийг нээлттэй, хүртээмжтэй байршуулах талаар хэлэлцэв. Хэлэлцүүлгийн төгсгөлд нийслэлийн захиргааны байгууллагуудад хугацаатай үүрэг, даалгавар өгч, цаашид хэрэгжилтийн үр дүнг дахин сэтгэл ханамжийн судалгаагаар үнэлэхээр болов.
Мөн Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас байгууллага бүрийн салбарын онцлогт нийцүүлсэн богино, дунд, урт хугацаанд үе шаттай хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, үйлчилгээний шуурхай байдлыг нэмэгдүүлэх, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн чанарыг сайжруулах чиглэл өглөө.



Facebook
Twitter
Youtube


Эмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зөвлөлдлөө
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
Гуравдугаар сарын 9-нөөс нийтийн тээврийн 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өөрчилнө
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно
Тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж III сард олгох хуваарь
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэнэ.gif)

Сэтгэгдэл бичих